Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Цар тахлыг дотроо алдаагүй болохоор аялахад аюулгүй гэсэн баталгаа болж байгаа

Дэлхийн нийтэд тархаад байгаа коронавирусийн тархалт аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болж байна. Энэ удаа бид БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Коронавирус тархахаас өмнөх манай улсын аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал ямар байв. Миний санаж байгаагаар хагас сая жуулчин хүлээн авч өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалын салбарт өсөлт гарсан санагдаж байна?
-2019 онд Монгол Улсад гадаадын 636,920 зорчигчид ирсний 577,262 нь аялал жуулчлалын зорилгоор аялсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 9.0 хувиар өссөн байсан. Голлох зах зээлийн орнууд болох хятад, орос, солонгос, япон, америкийн жуулчдын тоо 2-20 хувь хүртэл өссөн дүнтэй байлаа. Аялал жуулчлалын салбарын орлого 607.2 сая ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 10.2 хувиар өссөн байж.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед аялал жуулчлалын салбар тэг зогсоод байна. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлж байна вэ? Аялал жуулчлалын салбараас хэчнээн ажлын байр цомхотголд өртөв?
-Одоогийн нөхцөл байдлаас харахад агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар коронавирусээс шалтгаалан хамгийн их хохирол амсч буй салбарт тооцогдож байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тавдугаар сарын судалгаанаас харахад аялал жуулчлалын бүх бүс нутгийн 75-аас дээш хувь нь бүрэн хаалттай байна. Үүнээс: Африкт 74 хувь, Америкт 86 хувь нь, Ази, Номхон далайн бүсэд 67 хувь нь, Европын 74 хувь, Ойрхи Дорнодод 69 хувь нь хаалттай байх жишээтэй. Нийт тохиолдлын 37 хувьд 10 долоо хоногийн турш аяллын хязгаар тавьсан бол 24 хувь нь 14 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар хязгаарлажээ. Аялал жуулчлалын хязгаарлалтыг хэзээ цуцлахаас хамаарч олон улсын жуулчдын тоо 60 – 80 хувь хүртэл буурч болзошгүйг анхааруулж байна. Энэ нь 100-120 сая ажлын байрыг эрсдэлд оруулж, 910 тэрбум доллароос 1.2 их наяд ам.долларын алдагдалд хүргэж болзошгүй гэж байна.
Манай улсын аялал жуулчлалын салбар мөн ялгаагүй асар их алдагдал хүлээж байна. Тухайлбал, 2020 оны эхний таван сарын хугацаанд 122.2 сая ам долларын алдагдал хүлээгээд байна. Одоогоор бүртгэлтэй 620 орчим зочид буудал, 410 гаруй жуулчны бааз, 318 тур оператор компани энэ салбарт үйл ажиллагаа явуулж нийт 118 мянга гаруй ажлын байрыг бий болгожээ. Аялал жуулчлалын салбарын ажиллагсадын тоо ч тодорхой хувиар буурах нь тодорхой байна.
-Энэ жил манай улсад аялахаар захиалгаа баталгаажуулсан хэчнээн жуулчид байсан бэ. Жуулчид аяллаа хойшлуулж байна уу, эсвэл цуцалж байна уу?
-Гадаадын жуулчдын тооны өсөлтийг 10 хувь гэж үзэх юм бол энэ жил 630 гаруй мянган жуулчин аялах байсан. Тур оператор компаниудаас авсан мэдээллээр цуцалж байгаа аялал байгаа хэдий ч зарим нь аяллаа хойшлуулах сонголт хийж байна.
-Энэ жил дотоодын аялал жуулчлал илүү хөгжих байх. Харин жуулчдаа хүлээж авах бааз суурь нь бэлэн байна уу?
-Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 576 амралтын газар, жуулчны бааз байдгаас 151 нь нийслэл орчимд байрлалтай. Жуулчны баазуудын дийлэнхнь 5-10 дугаар сард ажилладаг. Харин Улаанбаатар хот орчимд жилийн турш ажилладаг 1,064 өрөө бүхий 51 амралтын газар үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр үйлчилгээний газруудын ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллах зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн байгаа.
Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд 2020 онд ариун цэврийн байгууламж, тэмдэг тэмдэглэгээ бүхий нийт 13 отоглох цэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар төлөвлөсөн.
Энэ жилийн хувьд дотоодын жуулчдадаа хандан аялал жуулчлалын мэргэжлийн компаниудаар үйлчлүүлээрэй гэж уриалмаар байна.
-Дотоодын аялагчдын хөлийг дагаад байгаль орчин сүйдэх, хогоо ил задгай хаях явдал их гардаг. Үүнийг болиулж хэвшүүлэх талаар хэрхэн анхаарах вэ?
-Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчдын тоо өсч байгаа. Энэ хэрээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их болсон. Аялагчдын аялах боловсролыг дээшлүүлэхэд анхаарч “Хоггүй аялцгаая”, “Хариуцлагатай аялцгаая”, “Хандлагаа өөрчилье”, “Хоггүй Монгол”, “Цэвэрхэн наадацгаая” зэрэг уриалгыг манай яамнаас санаачлан орон даяар өрнүүлээд хэдэн жил болж байна. Тэгсэн хэдий ч хог хаягдлын асуудал тулгамдсан хэвээр байна. Аялагч бүр өөрсдийн тарьсан хог хаягдлаа буцаагаад аваад явчих сэтгэхүйтэй байх нь чухал байна. Эх орноо хайрлах нь хогоо хаяхгүй байхаас л эхэлнэ.
-Коронавирусийн үед төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөнгөлөлтүүд аялал жуулчлалын салбарт бодит үр дүнгээ өгч чадаж байна уу?
-Цар тахлын үед эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч байгаа арга хэмжээнүүдээс гадна манай яам санаачлан дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Тухайлбал,
Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж “аялал жуулчлал”-ын салбарыг оруулах хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүлсний үр дүнд ХХААХҮ-ийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны А/131 тоот тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох салбарт аялал жуулчлалын үйлчилгээг оруулах шийдвэр баталлаа.
Ахмад настны тухай хуульд заасны дагуу ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх байгууллагад амралтын газар, жуулчны баазыг оруулах тухай саналыг ХНХЯ-нд хүргүүлж, стандарт хангасан жуулчны баазууд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нээлттэй сонгон шалгаруулалтад орох боломжтой болсон.
Манай яамнаас 2019 оноос эхлэн жуулчны баазуудад хэрэгжүүлж эхэлсэн “Ногоон зээл”-ийн хамрах хүрээг өргөжүүлж 2020 онд зочид буудал, жуулчны бааз, рашаан сувиллын үйл ажиллагаа эрхэлж буй 50-аас дээш ор хоногийн хүчин чадалтай аж ахуйн нэгжүүдэд жилийн ес хүртэлх хувийн хүүтэй зээл олгоход Аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлаас 2.0 тэрбум төгрөг, Агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрөөс 2.0 тэрбум төгрөгийн зээлийг хүүгийн татаас олгох замаар арилжааны банкуудтай гэрээ байгуулан нийтдээ 40 хүртэлх тэрбум төгрөгийн зээл олгох боломжийг бүрдүүлээд байна.
Түүнчлэн, жуулчны бааз, зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийг “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас нэг удаа чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулж яамдуудаас санал авахаар хүргүүлээд байна.
-Гадаадын жуулчдаас орлгогынхоо ихэнх хувийг бүрдүүлдэг зочид буудлын үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаад байгаа асуудал олон байгаа байх. Энэ талаар?
Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд зочид буудлын үйл ажиллагааг зогсоогоогүй ч хилийн хорио цээр тогтсон, хүмүүсийг гэртээ байхыг зөвлөсөн зэрэг нь тус салбарын үйлчилгээнд шууд нөлөөлжээ. Тандалт судалгаагаар энэ хугацаанд зочид буудлуудын ор дүүргэлт 1-10 хувьтай байгааг Монголын зочид буудлуудын холбоо мэдээлсэн.
Монголын Үндэсний Их сургуулийн багш нарын хийсэн судалгаагаар Нийслэлийн хэмжээнд байгаа зэрэглэлтэй 215 зочид буудал нэг өдөрт 111.4-139.3 сая төгрөг, хорио цээр цуцлагдах хүртэл 7-9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, харин одтой зочид буудлууд энэ хугацаанд өдөрт 377.4 сая, нийт 24 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоолол гарсан байна.
-Цаашид аялал жуулчлалын салбарын хөгжлийг юу гэж харж байна вэ? Шинэ бодлого, шинэ загвараар ажиллах боломж нээгдэх үү?
-НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнчлэлийн хүрээнд тус байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран аялал жуулчлалын статистик тооцооллын аргачлалыг сайжруулах, ялангуяа КОВИД-19 цар тахлын үр нөлөөллийг тооцоолох, цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг сэргээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, аялал жуулчлалын үр ашгийн гинжин хэлхээг сайжруулах, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих багц үйл ажиллагааг энэ оны долдугаар сараас хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Зарим иргэдийн сэт­гэгд­лийг харахад коро­­­на­­вирус намжихаар Монгол Улсад заавал очиж үзнэ гэсэн хүмүүс олон харагдаж байсан?
-Коронавирусийн дараа хүмүүсийн аялах чиг хандлагад өөрчлөлт орж аялал жуулчлалын алдартай бүс нутаг гэхээс илүү аль болох олны хөлд дарагдаагүй газар нутагт аялах сонирхол нэмэгдэх байх. Бүс нутгийн аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлал хөгжих магадлал өндөр байна гэж үзэж байгаа. Монгол Улсын хувьд дэлхийд аялал жуулчлалаар тэргүүлдэг орос, хятад хоёр оронтой хиллэдэг нь давуу тал үүсгэнэ гэж үзэж байна. Түүнчлэн цар тахлыг дотроо алдаагүй цорын ганц орон болсон нь аялахад аюулгүй орон гэсэн баталгаа болж байгаа. Энэхүү давуу талаа ашиглан олон улсын зах зээлд Монгол Улсаа эергээр сурталчлах шаардлагатай байна.
-Ирэх жилүүдэд аялал жуулчлалын салбарт хийхээр төлөвлөсөн ямар бүтээн байгуулалтын ажил байгаа вэ?
Аялал жуулчлалын салбарт анх удаа 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Тогтвортой аялал жуулчлал” төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх ажлыг 2019 онд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, төслийг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан цогцолборыг 19 сая ам.доллароор, Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх сумдад “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг 19 сая ам.доллароор тус тус 2019-2023 онд хэрэгжүүлэхээр эхлүүлсэн. Энэхүү төсөл үргэлжлээд явна.
БНСУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Аялал жуулчлалын сургалтын төвийг 2020-2023 онд барьж байгуулна. Сургалт, дадлагын төв байгуулагдсанаар аялал жуулчлалын салбарын боловсон хүчин бэлтгэх үндсэн үйл ажиллагаанаас гадна Монгол Улсад зочлох Солонгос жуулчдад үйлчлэх мэдээллийн төв, хоёр улсын оюутан залуусын хамтын ажиллагааг өргөжүүлэх төв зэргээр өргөн хүрээний үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой юм.
Мөн түүнчлэн, баруун бүс, говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com