Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрүүл мэнд, боловсролын салбарт авлигын эрсдэл байна

Авлигатай тэмцэх газар эрүүл мэнд болон боловсролын салбар дахь авлигын эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийжээ. Энэ талаар холбогдох албан тушаалтнуудаас дараах зүйлсийг тодрууллаа.

 

Ш.Алтангадас: Улсын эмнэлэгт төлбөртэй өрөө, зогсоол байгаа нь авлигын эрсдэл мөн


"Онч шийдэл" ТББ-ын тэргүүн Ш.Алтангадас: Манай байгууллага АТГ-ын захиалгаар Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, Өргөө амаржих газруудад эрсдэлийн үнэлгээ хийсэн. Бид авлигын эрсдэлийг үнэлэхдээ есөн чиглэлээр тодорхойлж, 12 төрлийн эрсдэл байна гэж үзлээ. Нэгдүгээр эмнэлэгт хамгийн өндөр гарсан эрсдэл бол хүний нөөцийн сонгон шалгаруулалттай холбоотой байсан. Тодруулбал, хүнийг ажилд авах ажиллагааг зохицуулдаг хоёр өөр журам үйлчилж байх жишээтэй. Үүнээс болоод ямар эрсдэл үүсч байна гэхээр аль хэдийнэ хүчингүй болсон дотоод журмыг үндэслэж хүмүүсийг ажилд авч байгаа юм. 2019 он гарсаар энэ журмаар 45 хүнийг ажилд авсан. Тэгэхээр эдгээр хүмүүс хуульзүйн үндэслэлгүй ажлын байранд ажиллаж байгаа гэсэн үг юм. Хоёрдугаарт, ажилчныг ажилд авах сонгон шалгаруулалтын арга нь журмаар зохицуулагдаагүй буюу хийдэлтэй байна. Одоогоос гуравхан сарын өмнө Эрүүл мэндийн сайдын үүрэг даалгавраар туслах эмчийн орон тоон дээр хүн ажилд авсан гээд бүртгэл дээр нь бичсэн байгаа юм. Тэгэхээр одоо "Эрүүл мэндийн сайд туслах эмчийг ажилд оруул" гэдэг тушаал гаргаад сууж байдаг болж таарч байна.
Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бүтэц зохион байгуулалтын үндсийг эрүүл мэндийн сайд батлах ёстой. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирал өнгөрөгч оны 12 дугаар сард бүтцээ шинээр баталж, орон тоогоо өөрчлөөд явж байх жишээтэй. Эрүүл мэндийн сайдын баталсан ажлыг эмнэлгийн дарга дур мэдэн хийж байгаа юм.
Тэгэхээр бидний зүгээс эрүүл мэндийн салбарт сайд хэрэгжүүлдэг чиг үүргийг захирал нь хийдэг, хүчингүй болсон журмаар тухайн харилцааг зохицуулдаг, сайд өөрөө эмнэлгийн ажилтныг тушаал гаргаж авдаг гэх мэт баримт бичгийн бүрдэл стандарттай холбоотой асуудал гарсаар байгааг зохицуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Мөн Эрүүл мэндийн сайдын 2013 онд баталсан бүтэц зохион байгуулалтыг сайдаар шинэчлэн батлуулах шаардлагатай байна.


Үүнээс гадна төлбөртэй тусламж үйлчилгээн дээр асуудал байгааг тогтоосон. Эрүүл мэндийн тухай хуулиар төрөх үйл ажиллагаа үнэ төлбөргүй байдаг. Гэтэл эрүүл мэндийн сайдын тушаалаар зарим орыг төлбөртэй болгож болно гэж зааснаас болоод ихэнх эмнэлэг өрөөнүүдийнхээ арав орчим хувийг төлбөртэй болгосон. Мөн улавч, тавчик, гадаах авто зогсоол цөм эрүүл мэндийн тухай хуулиар үнэгүй гэж заасан. Гэтэл өнөөдөр ихэнх тохиолдолд гаднах зогсоолууд үнэ төлбөртэй байна. Энэ бол хуулийг шууд зөрчиж байгаа эрсдэл юм.
Мөн улсын эмнэлгүүдийн худалдан авах ажиллагаан дээр авлигын эрсдэл үүсч болзошгүй байна. Улсын нэгдүгээр эмнэлэг гэхэд 2018 онд 320-иод худалдан авах ажиллагаа хийсэн. Үүний 191 буюу тавиас илүү хувь нь шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэсэн байгаа юм. Тендер амжилтгүй болсон учраас шууд гэрээ байгуулсан. Үүний өртөг нь 5.1 тэрбум төгрөг. Ямар үндэслэлээр шууд гэрээ байгуулсан гэдэг тайланд хяналт байхгүй. Тэгэхээр үүн дээр эрсдэл үүсч болзошгүй байна.

 

Л.Буддорж: Их сургуулиудад төсөв санхүүтэй холбоотой авлигын эрсдэл үүсч болзошгүй байна


Тэгвэл МУИС, МУБИС, АШУҮИС-д хийлгэсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний талаар Орон нутгийн хөгжлийн бодлого судлалын төвийн тэргүүн, судлаач Л.Буддорж ингэж ярилаа. Тэрбээр, Судалгаанд хамрагдсан гурван сургууль дундаж эрсдэлтэй, эрсдэл багатай гэсэн үнэлгээг авсан. Эрсдэлийн дүнгээр нь харвал МУИС 2.92, МУБИС 2.57, АШУҮИС 3.02 үнэлгээтэй буюу дундаж эрсдэлт үнэлгээтэй байлаа.
Нийтлэг илэрсэн зөрчлийн тухайд төсөв санхүү, шилэн данстай холбоотой зүйлс байсан. Тухайлбал, мөнгө орж гардаг газарт төсөв санхүүтэй холбоотой асуудлууд гардаг. Сургуулиудын хувьд мөнгө эргэлддэг баримт бичгийн бүрдэл дутуу ба и-баримтгүй, тайландаа бүрэн бүртгээгүй тохиолдлууд байлаа. Ер нь тоо их зөрөөд, цэгцгүй байсан. Дундаж эрсдэлтэй бүлэгт орлоо гээд энэ нь авлигын асуудалд орчихсон гэсэн үг биш. Харин авлигад өртөх магадлал байна гэдгийг л хэлж буй хэрэг юм. Оюутнуудын хувьд багш нар ном шахдаг. Ном авбал оноо нэмнэ гэдэг. Хүйсийн ялгаварлал гаргадаг. Тухайлбал, эмэгтэй багш нар нь эрэгтэй оюутанд, эрэгтэй багш нар эмэгтэй оюутанд илүү ханддаг. Мөн анх төрүүлсэн сэтгэгдлээр оюутнуудыг төгстөл нь үнэлдэг гэх зөрчлүүдийг ихэнхдээ хэлсэн" гэв.

 

Ц.Шинэбаяр: Тайлангаас гарсан зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулж ажиллана


АТГ-ын судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр ярихдаа, "Авлигын эрсдэлийн үнэлгээ гэдэг нь ямар нэгэн хэрэг зөрчил, баримт илрүүлэх зорилготой биш. Харин хэрэгт орохгүй байхад нь анхаарч ажиллах явдал юм. Тэр ч утгаараа мэргэжлийн судалгааны багт захиалга өгч тодорхой сургуулиудыг судалгаанд хамруулжээ. Учир нь МУИС, МУБИС, АШУҮИС нь төрийн албыг боловсон хүчнээр хангадаг төлөөлөл болсон байгууллагууд тул чухал ач холбогдолтой урьдчилан сэргийлэх ажил болсон. Авлигын хэрэг гарах шалтгааныг олж илрүүлэх нь чухал. Одоо бид тайлангийн дагуу, гарсан зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулж ажиллана" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com