Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ЦАРЦУУ 1072 ХУВЬЦААГ ХЭЗЭЭ, ХЭН ГЭСГЭЭХ ВЭ?

 Арваад жилийн өмнөөс улстөрчдийн тоглоомын хөзөр, ард түмний горьдлого хүлээлт болсоор ирсэн 1072 хувьцааныхаа барааг харж, идийг мэдэрсэн хүн өдий хүртэл үгүй. Сүр зарлаж нээсэн хоосон данстай хоёр сая хүн хүлээсээр л байна. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан аж. Нэгж хувьцаанд 90 төгрөг ногдож буй бөгөөд 1072 хувьцаатай иргэн 96,480 төгрөг авахаар болсон. Чамлахаар чанга атгаж гэж чардайтлаа хүлээсээр байтал нас дуусах нь ээ. Иргэд нь хувьцаа эзэмшчихсэн юм шиг боловч хоосон данстай арваад жилийн нүүрийг үзлээ. Хувьцаагаа, өвлүүлэх, шилжүүлэх, худалдах бол бүр мөрөөдөл. Эрх баригчид ийнхүү эх орны баялгаар иргэдээ хуурч байх хооронд 300 гаруй мянган хувьцаа эзэмшигч насан өөд болжээ. Тэр хүмүүсийн хувьцааг одоо яах вэ? Үүнийг хуулиар зохицуулсан нь үгүй. Дээр нь хувьцааны данс гэгчийг мэдэхгүй хөөрхөн үрс нэмж мэндэлсээр л байна. Царцанги 1072 хэзээ нэг гэсч хөдөлгөөнд орох юм бол.
Уг нь нэг бүр нь 933 төгрөгийн үнэлгээтэй 1072 ширхэг хувьцааг эзэмшигч нь нэг сая төгрөгийн хувьцаатай гэсэн үг. Тус компанийн тайлан, балансад 2.5 сая иргэний хувьцаа хоёр их наяд төгрөгөөр үнэлэгджээ. Энэ нь компанийн 14.5 хувийн хөрөнгө оруулалт. Нөгөө талдаа төр 85 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт хийнэ. Төр 85 хувьтай тэнцэх хэмжээнийхээ мөнгийг Тавантолгойн ордоо үнэлэн оруулж буй гэсэн үг. Энэ нь 9.8 их наяд төгрөг болсон. Сонгууль бүрийн өмнө шоу болгодог нэг сэдэв нь 1072 хувьцаа. Энэ жил ч заншил ёсоороо 1072 хувьцааны ашиг өгнө гэж МАН зарлаж иргэдээ молигдов. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2017 оноос эхлэн ашигтай ажиллажээ. 2017 онд 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум, 2019 онд 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Харин татварын дараах ашгийн энэ мөнгө хаашаа алга болчхов? “Эрдэнэс-Тавантолгой” бол хувьцаат компани. Тиймээс хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Ашигт малтмал бол ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Хувьцаа эзэмшигчид уг нь хувьцаат компанийн эзэд байдаг. Гэтэл өнөөдөр иргэд бухын доодохыг харсаар турж үхдэг үнэгнүүд болчхоод сууж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа учраас шууд л ногдол ашиг авна гэж ойлгосон. Гэтэл үнэн хэрэгтээ Засгийн газар Монголбанкнаас мөнгө хэвлэх эсвэл иргэдийнхээ хувьцааг худалдаж аваад буцаад төрд төвлөрүүлэх ажиллагааг хийсэн байсан. Ингээд нэг мэдэхэд төрийн өмчийн хэмжээ нь 85 хувьд хүрсэн. Уг нь 50 хүртэлх хувийг иргэд эзэмшин, Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг нээлттэй засаглалтай, хувьцаат компани болох ёстой байлаа. Гэтэл хэдийн 85 хувийг нь төр эзэмшдэг, 14.5 хувийг нь 2.5 сая иргэн эзэмшдэг, 0.5 хувийг нь 533 аж ахуйн нэгж эзэмшдэг аж ахуйн нэгж болгочихсон.
Компанийн тухай хуулиар том хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч гэж ялгахгүйгээр бүх хувьцаа эзэмшигчдийн эрхийг адил түвшинд авч үзэх ёстой. Иргэд эрхийнхээ дагуу тухайн жилд гарсан ашгаас ямар хэмжээнд ногдол ашиг олгох боломжтойг мэдэх бас авах учиртай. Энэ тооцоог нэгэн судлаач хийжээ. Түүнийхээр ТУЗ-өөс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэр гэх мэт бусад хөтөлбөрүүдээ компанийн ашгаас санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Зөвхөн 2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгаас гэхэд хөрөнгө оруулалтаа хасахад, иргэдэд 55.4 тэрбум төгрөг хуваарилах санхүүгийн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл нэгж хувьцаанд 25 төгрөг буюу 1072 хувьцаатай иргэнд 27 мянган төгрөг оногдохоор байсан байна. Нийт хувьцааны 14.7 хувийг 2.51 сая иргэн эзэмшдэг. Гэхдээ эдгээр иргэдийн 700 гаруй мянган иргэн бүртгэлд хамрагдаагүй, 1,4 сая хүн хувьцааны дансаа нээлгээгүй гэдэг. Төр засгийн зүгээс иргэдийг дансаа нээлгээгүй байгаа учраас хувьцааны мөнгө өгөхгүй байгаа мэтээр ухуулдаг. Гэвч өгөөд эхэлчихвэл авах юм учиртай гэдгээр нээлгээд л авчих байх. Хүмүүс мөнгөнд дургүйдээ биш, мэдэхгүй дээ биш зүгээр дахин дахин хууртахаас айгаад дансаа нээлгэхгүй байгаа гэхэд буруудахгүй. Цэнхэр, ягаан тасалбарын түүх 1072 ширхэг хувьцаан дээр давтагдана гэдэг айдас байгаад байна. Ард иргэдэд үр өгөөжтэй байж чадаагүй, үнэ цэнээ өгөөгүй тэртээ 1990 оных шиг явдал давтагдах магадлал бий.
Улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, уул уурхайн баялгаа айл өрх бүрээр нь хуваарилна гэсэн уриа лоозон хэлдэг. Бас компани нь ашигтай ажиллаад байдаг. Харин иргэд нь хоосон горьдлогоор өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ баялгийг хэн аваад байна гэдэг нь тодорхой бус. ТУЗ-д нь хэн байдаг, санхүүгийн тайлан нь хэрхэн гардаг, хурал нь яаж болдог, захирлууд нь ямар хүмүүс байдаг, компани нь өртэй эсвэл өргүй гээд ёстой бүү мэд. Судлаад үзвэл тал талыг буруутгасан баахан хэрүүл. Дундаас нь барьж авах мэдээлэл байхгүй.
Тэгтэл МАН сонгуулийн өмнөхөн хувьцааны мөнгийг иргэдэд тараана гэж амлалаа. Тэр нь тухайн үед сонгогчдын саналыг татах хүчтэй зэвсэг болгох л зорилготой байсан. Гэтэл одоо болтол таг чиг байхыг бодоход хүүхдийн мөнгөндөө хууртаж мартаад биднийг нэг удаа өршөөх биз гэсэн арга бололтой. Тиймээс 1072 хувьцааны ашгийг сонгуульдаа ашиглачих вуу гэсэн айдас, хардлага хоёрыг араасаа дагуулж байна. Иргэд өнөөг хүртэл хувьцааны ашиг биш мэдээллийн хөөс залгиж ирлээ. 2005 оноос эхэлсэн коксжих нүүрний экспорт уул уурхайн салбарыг хөөсрөлтийн байдалд оруулаад байсан. Монголчууд дэлхийн анхаарлыг татаж байна, “Эрдэнэс Тавантолгой” гэх том уурхай 6.4 тэрбумын тоннын том нөөцтэй, бид бүгдээрээ баяжна гэх зэргээр бүгд асар өндөр хүлээлттэй байлаа.
Тухайн үедээ хөөсөр­чихсөн байсан “Эрдэнэс Тавантолгой” 2012 онд Зүүн Цанхийг ашиглалтад оруулахын тулд маш өндөр үнэтэй Австралийн компанитай уурхайн операторын гэрээ бай­гуулсан. Сонгуулийн амлал­таа биелүүлэхийн тулд 350 сая ам.долларын өр нэмж тавьж, Чалкотой гэрээ байгуулсан. Уг нь том уурхайн ажил эхлэх үед уурхайд өөрт нь гарааны асар их хөрөнгө хэрэгтэй болдог. Гэтэл 350 сая ам.доллар зээлээд, түүнийгээ иргэдэд бэлнээр тараачихсан. Үүний дараа үндсэн үйл ажиллагаагаа явуулахын тулд арилжааны бараг бүх банкнаас зээл авсан. Ингэж л их хэмжээний өртэй бөгөөд олборлолтын өндөр өртөгтэй уурхайг ажиллуулсан байдаг.
Ингээд 2012 оноос нүүрсний салбар унаад эхэлсэн. Нүүрсний үнэ унаж байсан ч олборлолтын өртөг нь өндөр хэвээр л байлаа. Уурхайгаа зогсоохоор алдагдал хүлээнэ, олборлоод зарахаар бүр их алдагдал хүлээдэг маш хүнд байдалтай тулсан. Ингээд 350 сая ам.долларын өртэй, олборлосон бүх нүүрсээ Чалкод хямдхан зарах үүрэгтэй ажилласан. Нэмээд арилжааны банкуудад өртэйгээс гадна ханшийн зөрүүний алдагдал гээд ерөөсөө нуман тулгуурт “Эрдэнэс Тавантолгой” орсон. Эндээс эхнээсээ иргэдэд ашиг өгөх биш улстөрчдийн сонгуулийн мөнгөө олох арга байсан мэт уншигдана.
Хувьцааны зах зээл дээр хэрвээ компани ашигтай ажиллавал хувьцаа эзэмшигч болоод хувьцаат компанидаа өгөөж өндөртэй зах зээл. Хөрөнгө оруулалт нэмж хийсэн ч хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг бага гэлтгүй тараадаг. Компанийн хувьцааг иргэн нэг халаасандаа авч хийлээ, нөгөө халаасандаа ашгаас нь хүртлээ. Өөрөөр хэлбэл нэг нь үнийн өсөлт бууралтаас эрсдэлээ харж байгаад ашиг хийдэг, нөгөө нь үнийн өсөлтөд орохгүй хадгалаад компани ашигтай ажиллавал ногдол ашиг авна. Уг нь ийм амархан зарчимтай. Гэтэл төр үүнд 85 хувиар хуруу хумсаа дүрж, улстөрчдийн шүлс, шунал хутгалдаад ирэхээрээ энгийн хувьцаа эзэмшигчдээ нулимчихсан л хэрэг. Хувьцаа хоёр талтай. Гэтэл төр хувьцааны хөдөлдөг, компанийн засаглалыг сайжруулдаг, удирдлагыг хянадаг зүйлийг нь авч хаян зөвхөн ногдол ашиг гэдэг юмаар арваад жил шилний цаанаас зайрмаг долоолгож ирлээ. Их баялагтай эх орны иргэн хэмээн бахархаж 1072 хувьцааныхаа ашгийг хүлээсээр суутал нэг л мэдэхэд бурхны орондоо морилах цаг ирсэн байх вий дээ, базарваань.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com