Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Ирээдүйдээ эзэн болж, сонголтоо мэргэн хийж, заавал саналаа өгөөрэй

Б.СҮРЭН 

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болоход ес хоног үлдлээ. Үндсэн хуульд зааснаар иргэд бид төрд төлөөллөө илгээх эрхээ эдлэх өдөр бол 2020 оны зургадугаар сарын 24. Манай улс төлөөллийн ардчилсан системтэй. Биднийг төлөөлөн хууль тогтоох дээд байгууллага болох УИХ. Тэнд иргэдийн захиалгын дагуу ажиллах хүмүүсийг бид дөрвөн жилд нэг удаа томилдог.
Гэтэл сүүлийн жилүүдэд дөрвөн жилд ганц тохиох хамгийн чухал эрхээ эдэлдэггүй иргэдийн тоо өсөх боллоо. 

1992 оноос хойш сонгууль бүрд саналаа өгсөн иргэдийн тоо цөөрснийг доорх зургаас харж болно. Уг нь хүн амын тоо өсч, сонгуулийн насны иргэдийн тоо ч дагаад өссөн байх. Гэтэл саналаа өгдөг иргэдийн тоо урвуу хамааралтай байна. Юунаас болж тэр вэ?
Монгол Улсын хүн ам улам залуужиж байна. 3.3 сая хүний 60 гаруй хувийг буюу хоёр орчим саяыг нь 35 хүртэлх насныхан эзэлдэг. Гэтэл дийлэнхийг бүрдүүлж буй энэ бүлгийнхэн сонгуульд оролцохдоо яагаад хойрго хандаж байна вэ? Сонгогчдын боловсрол нимгэн байна уу, эсвэл бохир улс төрөөс залхав уу?
Уг нь одоогийн залуус нэг үеэ бодвол нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон. Цахим сүлжээ өргөжин, хүн бүр мэдээллийг шуурхай хүлээн авч байна. Эрх баригчид, бодлого боловсруулагчдын гаргасан шийдвэр, хийхээр төлөвлөж буй ажлын талаар иргэд байр сууриа чөлөөтэй илэрхийлэн, халуун шүүмжлэл өрнүүлж байна. Энэ бүхэн үр дүнд хүрч, буруу шийдвэрийг ч өөрчилж байсан удаатай. Тэгвэл одоо ярих, хэлэх, шүүмжлэх биш бодит үйлдэл хийх цаг ирлээ. Залуучуудын идэвх сэргэж, ирээдүйдээ эзэн болж, сонголтоо мэргэн хийх цаг үе ирээд байна.
Сонгогч та санал авах байр луу иргэний үнэмлэхээ барьж очоод, УИХ-д нэр дэвшсэн гишүүдээс сонгох боломж ганцхан энэ сарын 24-нд ТАНД олдоно. Дараагийнх нь дөрвөн жилийн дараа. Энэ бол урт хугацаа.
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нийт 29 тойрогт 606 нэр дэвшигч өрсөлдөж буй. Нэг тойрогт 13-26 хүн нэр дэвшиж байна. Иймд СОНГОГЧ БИД нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж, саналаа өгөх ёстой.
Та Монгол Улсын ирэх дөрвөн жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох нам, эвслийг сонгох гэж байна. Бид цөөхүүлээ тул нэг хүний санал ч нэгдэхгүй. Үнэ цэнтэй байх юм. Би саналаа өгөөгүй гээд яав л гэж хэмээн хойш сууж болохгүй шүү. Иймд Та 18 нас хүрсэн л бол заавал саналаа өгөөрэй.
Ингээд хэрхэн санал өгөх зөвлөгөөг хүргэж байна.

СОНГОГЧ ТА САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

УИХ-ын 2020 оны сонгууль томсгосон тойргоор буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно. Хуульд зааснаар Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг есөн тойрог болгож нийт сонгуулийн 29 тойрогтойгоор сонгууль явагдана.
Сонгогчид юуны өмнө тухайн тойрог хэдэн мандаттай вэ гэдгийг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Тодруулбал, гурван мандаттай тойрогт заавал гурван нэр дэвшигчийг дугуйлж байж сонгуулийн хуудас хүчинтэйд тооцогдоно. Энэ жил Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, гурван мандаттай тойрог дээр заавал гурван санал тэмдэглэнэ гэж заасан.
Хэрвээ сонгогч Та нэг нэр дэвшигч, хоёр нэр дэвшигч дугуйлсан тохиолдолд саналын хуудас хүчингүйд тооцогдоно гэсэн үг. Сонгогч Та гурван мандаттай тойрогт дөрөв ба түүнээс дээших нэр дэвшигч дугуйлбал мөн л таны саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Иймд сонгуульд санал өгч буй хүн саналаа хүчинтэйд тооцуулахын тулд тухайн тойрогт мандатын тоотой тэнцүү тоогоор заавал нэр дугуйлж байж сонгуулийн саналын хуудас хүчинтэй болохыг хуульд тусгажээ.
Нэг тойрогт гурван хүний нэр дугуйлах боллоо гэхэд аль нэгэн нам, эвслийн гурван хүнийг заавал зэрэг дугуйлж байж хүчинтэй болох ёстой гэсэн үг бас биш юм шүү. Сонгогч Та өөрийн дэмжиж буй итгэл хүлээлгэх 3 нэр дэвшигчийг л дугуйлахад болно. Учир нь зарим хөдөө орон нутагт зөвхөн нэг намын гурван хүний нэрийг зэрэг дугуйлж байж таны санал хүчинтэй гэсэн буруу ташаа мэдээллийг зориудын гэмээр буруу сурталчилгаагаар явуулж байна гэх мэдээлэл бий гэдгийг дуулгая.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com