Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Пабло Эскобар” ба хожимдсон ухаарал

Нүүр ном, жиргээч болжмор, олон нийтийн сүлжээ ямар хүчтэй болохыг өчигдөр болсон нэгэн үйл явдал дахин баталлаа. Өнөөдөр манай улсад яам тамгын газар, төрийн байгууллагууд олон нийтэд таалагдсан мэдээ мэдээлэл цацаж байвал юу ч хийхээс буцахгүй болсон юм даг. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нэгэн мэдээлэл хийхдээ хурандаа Ж.Эрдэнэболд “Он гарсаар хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт огцом өсч байна. Энэ нь телевизээр хар тамхины хэрэглээг харуулсан уран бүтээл гаргаж байгаатай холбоотой. Жишээлбэл, МҮОНРТ-ээр гарч байсан Колумбын хар тамхины бүлэглэлийн тухай “Пабло Эскобар” кино иргэдэд сэдэл өгч байгаа тул нэвтрүүлэхгүй байх тухай шаардлага хүргүүлсэн” гэв. 

Дээрх мэдээлэл сайтуудаар цацагдаж эхлэхтэй зэрэгцээд олон нийт “ЦЕГ ниргэсэн хойно нь хашхирав. Аль эрт энэ киног хориглох байсан юм” гэх мэтээр байр сууриа илэрхийлцгээж эхэлсэн юм.

Гэтэл үүнийг анзаарсан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү Цагдаагийн байгууллагын талаар сөрөг мэдээлэл гарах нь гэж сэрэмжилсэн бололтой. Тэр дор нь, “Пабло Эскобар”-ыг МҮОНРТ-ээр гаргахыг бид хориглоогүй. Худал мэдээлэл” гэдэг юм байна. 
Ингээд олон нийт яг ямар мэдээлэл хийсэн юм бол гээд гайхаад байж байтал МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц цахим хуудсандаа “Манай телевиз Пабло Эскобарыг дуустал нь гаргана. Манай байгууллагын нийтлэлийн бодлогод хэн ч халдах ёсгүй” гэж тусгаар тогтнолоо тунхаглан зарлав.

Уг нь МҮОНРТ нь өөрийн гэсэн зохицуулалтын хуультай. Тэр хуулийнх нь 8.3-т “Олон нийтийн радио, телевизээр харгислал, ялгаварлан гадуурхал, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно” гэсэн заалт байдаг юм билээ.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com