Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хууль нэртэй худлын дор амьдарсаар дуусах уу

 Нийтдээ 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгасан гэгддэг сүрдэм заалтуудтай, бардам торгуультай Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жилийн нүүр үзэх дөхөж байна. 2017 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуулийг 2009 оноос боловсруулж эхэлсэн гэдэг. Тэгвэл торгоно, ингэвэл торгоно гэж иргэдээ айлгасан, хэрэгжиж эхэлсэн цагаасаа хэл амны бай болсон энэ хуулийг амьдралд нийцүүлж, хөрсөнд буулгалгүй агаар тэнгэрийн савслаганд дүүжигнүүлсээр өдий хүрлээ. Аливаа хуулийг боловсруулахдаа бодлого болон амьдралтай хэрхэн уялдаж байгаа байдал, бодлогын хэрэгжилтийн чанар чансаатай нягт уялдуулж байж баталдаг баймаар. Хэдийгээр хэрэгжиж эхлээд гурван жилийн нүүр үзэж байгаа ч иргэн таны огт мэдэхгүй зарим зүйл байж магад хэмээн Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтаас танилцуулж байна.

Үүнийг та мэдэх үү?

1. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан эсвэл нус цэрээ тамхины иш, хог хаягдал хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүнийг нэг зуун нэгж, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг тавин нэгж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсвэл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7. Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9. Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11. Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13. Хүнсний давсыг үйлдвэрлэлийн аргаар стандартын дагуу иоджуулаагүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14. Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсвэл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам зөрчсөн, эсвэл хуульд заасан эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглолтыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16. Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18. Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсвэл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсвэл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19. Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш гурав хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20. Мотоцикль, мопедын жолооч, эсвэл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22. Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24. Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
25. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
26. Хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
27. Хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
28. Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсвэл мөнгө өгөх, ном бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсвэл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
29. Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
30. Улсын бүртгэлийн дугааргүй, эсвэл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 25 нэгж, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Торгоно, торгоно бас дахин торгоно

Зөрчлийн хуулийг бага Эрүүгийн хууль гэж нэрийдэх нь бий. Энэ нь ч үнэнд их ойр тодорхойлолт шиг санагддаг. Дээр өгүүлсэн заалтуудаас сүүлийн үед гудамж талбайд нус цэрээ хаясан хүнийг торгох заалт нь коронагийн хөл хориотой холбоотойгоор сэргэж байх шиг байна. Олныг нуршилгүйгээр энд нэг жишээ татъя. Тухайлбал, “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ. Үүнийг хэрхэн ойлгохоо мэдэхгүй байна. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодно гэдгийг яг юу гэж ойлгох вэ. Нэгэнт л тэр хүнийг зодсон л юм бол ямар нэг хохирол учирмаар санагдах юм. Гэтэл хохирол учруулаагүй юм бол юунд нь 100 мянган төгрөгөөр торгох гээд байгаа юм бол. Энэ мэтчилэн Зөрчлийн тухай хуулийн зүйл заалт бүр торгох ялтай. Торгуулийн хэмжээгээр тухайн хуулийн этгээд үзэмжээрээ тогтоох боломж бүхий “цоорхойтой”. Энэ ч утгаар нь “Зөрчлийн хууль эдийн засагт гай болж байна” гэж үзэх эдийн засагчид бий. Бас зарим тохиолдолд баривчлах заалттай. Энэ мэтчилэн Зөрчлийн тухай хууль амьдралд хэрэгжихгүй байгаа талаар мэргэжилтнүүд болон шинжээчид онцолсоор өдийг хүрлээ.

Баримт 1
Цэцэрлэг, дотуур байр, сургуулийн үдийн цайнд зарцуулж буй хоол, хүнсний зардлыг өнгөрсөн оны эхнээс нэмсэн. Мөн сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа, чипс, тосонд шарсан хуушуур, пирожки зэрэг хүүхдийн эрүүл мэндэд хортой зүйл борлуулахгүй байх шаардлагыг ЭМЯ-наас тавиад удаж байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн цайны газартай хийсэн гэрээг цуцлахаар заасан. Сургуулийн цайны газар, сургуулиас 500 метрт байрлах дэлгүүр нь тухайн бүтээгдэхүүнүүдийг худалдаалбал Зөрчлийн тухай хуулиар гурван сая төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авна.
Баримт 2
Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар олон нийтийн мэдэх эрхтэй холбоотой асуудлыг гэмт хэрэгт тооцож байна гэдэг үндэслэлээр гүтгэх үйлдлийг гэмт хэргийн төрлөөс хасч, Зөрчлийн хуулиар шийтгэхээр болсон юм. 2002 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар сонгож шийтгэж болохоор хуульчилсан. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30 000 төгрөг байсан гэж үзвэл уг гэмт хэрэгт 600 000 -аас 1 500 000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байжээ. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуульд бусдыг гүтгэсэн иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр тус тус торгож болохоор заасан байгаа. Энэ заалтын дагуу Зөрчлийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн байгууллагын 49 сэтгүүлч, нийт 98 сая төгрөгөөр торгуулаад байгаа тоо баримт бий. Гэтэл ийм ял, шийтгэл нь чөлөөт хэвлэлийн олон нийтийн хоточ байх, тэднийг мэдээллээр хангах үүргээ биелүүлэхэд саад болж хувь хүний мэдээлэл хайх, олж авах, түгээх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд сөрөг үр дагавар үзүүлдэг тул гүтгэх үйлдэлд гэмт хэргийн болон зөрчлийн хууль хэрэглэх явдал зохисгүй гэж олон улсад үзэж байна. Тэгээд ч сэтгүүлч нь бусдыг гүтгээгүй гэдгээ шүүхээр тогтоолгохоор гомдол гаргаад явсан нөхцөлд түүний ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 саяар торгох эрсдэл үүсээд байгааг юу гэж ойлгох вэ. Ингэж иргэний хуулиар хамгаалагдсан харилцааг Зөрчлийн тухай хуулиар өрөөсгөлөөр хавтгайруулан шийдвэрлэж байгааг яаран өөрчлөх шаардлагатай.
Баримт 3
Саун, массаж нэртэй биеэ үнэлэгчдийн уурхайг илчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэхээр өнөөх Зөрчлийн тухай хуулийг өөдөөс нь бариад суучихдаг болжээ. Учир нь, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар тасалдаг байсныг болиулж, Зөрчлийн тухай хуульд оруулсанд байгаа юм. Биеэ үнэлсэн, холбон зуучилсан, орон байраар хангасан нөхдөд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог байсан бол зүйл анги өөрчлөгдсөнөөр ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгуульж “нүд хуураад”, ажлаа амар тайван үргэлжлүүлдэг болжээ.

Усаар цацуулж хохирогч болчхоод хохирлоо барагдуулсан хүн байна уу?

Зүгээр энгийн нэг асуулт тавих гэсэн юм. Бороотой өдөр замын хажуугаар алхаж яваад хурдтай өнгөрөх машины цацсан усанд норж үзсэн хүн байна уу. Тэгвэл мөрөөрөө замын хажуугаар алхаж яваа иргэнийг усаар цацаж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан тохиолдолд жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 100 мянган төгрөгөөр торгох заалттай хүн байна шүү. Харин хэрэгжилт нь ямар байдаг юм бол. Энэ мэтчилэн урьд нь бидний зөрчил гэж үздэггүй байсан зарим үйлдлүүдийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэж байгаа нь Зөрчлийн хууль. Жишээлбэл, иргэд усаар цацуулсан тохиолдолд тухайн машины улсын дугаарыг тогтоогоод цагдаагийн байгууллагад хандаж болно. Мөн хамт байсан гэрч болон камерын тусламжтайгаар хэргийг илрүүлэх боломжтой. Хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй ажээ. Үнэндээ бодит амьдралд хэрэгжих заалт мөн үү. “Адгийн зарга арав хоногтой” гэлцдэг монголчууд “Сая борооноор над руу тийм машин ус цацчихлаа” гээд цагдаагийн хаалга татаад явах нь хэр олон бол. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утас хэрэглэх, жолооч, зорчигч хамгаалалтын бүс хэрэглэлгүйгээр зорчих ч зөрчил. Гэсэн хэдий ч тэднийг торгох уу, өршөөх үү гэдэг нь бас л тухайн хүний үзэмж болчхоод байгаа нь нууц биш.
Торгоно, торгоно бас дахин торгоно гэсэн заалттай Зөрчлийн хууль хэрэгжиж эхлээд байхад “Биеэ зүй зохистой авч явбал танд зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх харилцаа хэзээ ч үүсэхгүй” хэмээн хууль хүчний байгууллагынхан хэлж байгаа нь тавлаад ч байх шиг. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулсан бол гурав хоногт торгууль төлөхийг шаарддаг.

Б.Пүрэвдорж: Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн хүмүүсийг

өршөөх хуулийн төсөл өргөн барина

Зөрчлийн тухай хуулиар Монголын ард түмэн нийтдээ сая дөрвөн зуун мянган иргэн 460 тэрбум төгрөгөөр торгуулсан байна. Энэ 460 тэрбум төгрөгийг Монгол Улсын бүх хүн ам буюу өлгийтэй хүүхдэд хүртэл хуваагаад үзэхэд нэг хүнд 140 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ганцхан сумын жишээ гэхэд Ховд аймгийн Булган суманд нийтдээ 1600 орчим хүн Зөрчлийн тухай хуулиар одоогийн байдлаар 200 орчим сая төгрөгийн торгууль төлсөн байна. Энэ их торгуулийг төлөх мөнгө байхгүй болохоор шууд эрүүгийн хуулийн заалт болгож өөрчлөөд, тэнсэн харгалзах ял авдаг журамтай. Тухайлбал, Ховд аймгийн Булган, Алтай сумдад тэнсэн харгалзах ялтай залуусаар дүүрч байна. Тиймээс миний бие Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн иргэдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна. Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Зөрчлийн тухай хууль нийгмийн харилцаанд зөрчил гаргасан хүмүүсийг торгох нь зөв боловч тодорхой хэмжээгээр эхний ээлжинд сануулдаг байх өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна” гэжээ.
Тийм ээ, зөрчилтэй Зөрчлийн хуулийг хэзээ засах вэ гэж хүлээсээр хууль нэртэй худлын дор амьдарсаар дуусах уу?

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com