Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Хүүхдээсээ урьтаж өөрийгөө хүмүүжүүл

Хүүхдүүд яагаад хэтэрхий их сахилгагүй, уур уцаартай, эцэг эхийнхээ үгийг сонсдоггүй болдог тухай та анзаарч, бодож байсан уу. Харамсалтай нь, дийлэнх эцэг эх бүх бурууг хүүхдээсээ л хайдаг. Хүүхдийн хүмүүжил эцэг эхийн зан харилцаанаас эхэлдэг. Та хүүхдийнхээ дэргэд бусдад худал хэлж, тэднийг үл ойшоож, сонсдоггүй бол Таны хүүхэд аажмаар л буруу алхмуудыг хийж эхэлдэг. Тиймээс аав, ээж болсон та бүхэн тэдэнд зөвөөр үлгэрлэж, бахархал нь болохыг зорих ёстой. Үүний тулд гэнэтхэн ид шидээр өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Аажмаар суралцаж, зөв үйлдэл хийдэг сайн аав, ээж болохын тулд хичээх нь зүй. Энэ нь маш энгийн зүйлээс л эхэлнэ.
Эхлээд хүүхдээ сонсч, тэдэнд дэмжлэг үзүүлж эхлээрэй. Хүүхэдтэйгээ харилцаж, орой бүр өдөр юу хийсэн, сэтгэл санаа нь ямархуу байсан талаар асууж ярилцаарай. Мэдээж тэдний насны онцлог, сэтгэл зүйд тохируулан харилцахын тулд хүүхдийн сэтгэл зүйн хөгжил нэг наснаас нөгөөд шилжихдээ хэрхэн өөрчлөгддаг тухай судалж, уншаарай. Бид болон тэдний хооронд асар их ялгаа, зааг байдаг учраас аливаа асуудлыг өөрөөр харж, тайлбарладаг байж болох юм. Мэдээж үүний тулд огт өөр мэргэжлээр дахин суралцаж, цаг зарцуулах хэрэггүй. Өөрийгөө бага зэрэг боловсруулахад л хангалттай. Цаашлаад та хүүхэдтэйгээ хамт суралцаж, хөгжиж, харилцаагаа бататган улам туршлагажих болно.
Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүйгээс гадна тэднийг алдаа гаргахад хүлээцтэй хандаж, зөв, бурууг нь ялган тайлбарлаж байх нь зөв. Энэ тухай эхнэр, нөхрүүд хоорондоо ярилцаж, хүүхдэдээ итгэл, үнэмшил төрүүлэх хүмүүжлийн аргыг бодож олоорой. Гэр бүлээрээ явдаг аялал, эсвэл ямар нэг зүйлийг онцолсон нэрэмжит өдөр тэмдэглэх гээд харилцаагаа бататгах боломж олон бий. Бага насны хүүхдүүдэд ээжийнх нь сэтгэл санааны хямрал, бухимдал сөргөөр нөлөөлдөг учраас анхаарах хэрэгтэй. Зарим ээж энэ бүхнийг мэддэг ч анхааралгүй орхидог. Энэ нь хүүхдийн зан төлөвшилд шууд нөлөөлдгийг эрдэмтэд хэдийнэ нотолжээ. Өөртөө итгэлгүй ээжийн хүүхэд зориггүй, дүнсгэр болох нь бий. Мөн хүүхдийнхээ хажууд нэг нь нөгөөгийнхөө сул талыг дөвийлгөн ярьж, муу зуршлуудыг нэрлэх нь зөв алхам биш. Хүүхдүүдийн хавьд эцэг, эх нь үлгэрлэж болох хамгийн сайн хүмүүс нь байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com