Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хүүхдийн мэдрэлийн тасаг хамгийн их ачаалалтай нь

Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмидтэй ярилцлаа.

-Юуны өмнө тасгийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу. ЭХЭМҮТ олон салбартай учраас салбар бүр нь өөрсдийн онцлогийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байх?
-ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн хэмжээнд Хүүхдийн зөвлөх поликлиникт хүүхдийн бүх төрлийн төрөлжсөн мэргэжийн эмч нар ард иргэддээ үйлчилдэг. Бид Үндэсний лавлагаа төвийн үүргийг гүйцэтгэдэг учраас бүх төрлийн зөвөлгөө, үзлэг, оношлогоог хүүхдэд үзүүлэхээс гадна зарим тохиолдолд архаг хүнд эмгэгтэй хүүхдүүдэдийг диспансарийнн хяналтад хамруулж тухайн хүүхдийг тодорхой хугацаагаар хянадаг, зарим хүүхдийг насанд хүрэгчдийн эмнэлэгт шилжүүлэх байдлаар урт хугацааны хянатыг хэрэгжүүүлдэг ийм нэгж байгаа.

Манай хүүхдийн эмнэлэгт 21 тасаг ажиллаж байна. Хүүхдийн эмнэлгийн хэмжээнд гурван эрчимт эмчилгээний тасаг ажилладаг. Хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тусламжид ерөнхий мэс засал, бөөр, чих хамар хоолой, нүд, эрүү нүүрний мэс засал гэсэн таван чиглэлийн тасаг байдаг. Амбулаторит эдгээр тасгуудаас нэг нэг мэргэжлийн эмч үйлчилгээ үзүүлдэг. Амбулаториор ирж байгаа буюу 21 аймаг есөн дүүргээс манай төвийг чиглүүлэн илгээсэн хүүхдүүдийг дээр дурьдсан мэргэжлийн эмч нар үзээд шаардлагатай тохиолдолд хэвтүүлэн эмчилдэг. Мөн дотрын чиглэлийн 17 кабинет ажиллаж байна. Эдгээр кабинетүүд эртхэн системийнхээ чиглэлээр хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгаа. Тухайлбал, зүрх, уушги, мэдрэл гэх мэт... Эдгээрээс хамгийн их ачаалалтай байдаг нь мэдрэлийн кабиннт. Учир нь өрхийн эмч нар хүүхдүүдэд товлосон вакцин хийхдээ заавал мэдрэлийн эмчид үзүүлж, зөвөлгөө аван зулайн эход харуул гэдэг шаардлага тавьж байгаатай холбоотой. Манай эмнэлгийн бүтэц орон тооны дагуу тус амбулаторийн үзлэгийг нэг эмч хийхээр тооцсон байдаг бол бид ачаалалыг бууруулахын тулд хоёр эмч гарган ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч ачаалал огтоос буурахгүй байна. Хүлээгдэл долоогоос дээш хоногтой явж байгаа. Бид өдөр тутамдаа урьдчилан цаг авч үйлчлүүлж байгаа хүүхдүүдээ үзэхээс гадна яаралтай үзэх заалтай ирсэн мэдрэлийн саа саажилттай, татсан хүүхдүүдийг үзлэгийнхээ дундуур үздэг. Бусад хүүхдүүдүүд болох өрхийн эмчийн явуулсан, уйлагнаад байгаа тул мэдрэлийн эмчид үзүүлчихье гэсэн хүмүүст дарааллын дагуу үйлчилгээ үзүүлж байгаа.
-Лавлагаа мэдээллийн төв учраас эмч мэргэжилтнүүдийн ур чадварт эргэлзэхгүй байна. Харин олон улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлэх боломжоор хангагдаж чадсан уу?
-Манай хүүхдийн зөвлөх поликлиникт тухайн мэргэжлээрээ таваас дээш жил ажилласан туршлагатай, зөвөлгөө өгөх ур чадвартай хүмүүс ажилладаг. Орон нутаг болон дүүргүүдээс ирж байгаа хүүхдүүдэд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр оношилгоо, эмчилгээг зөвлөөд эргэн хянаад явдаг нь манай төвийн онцлог байдаг. Манайд сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд аль хэдий нь нэвтэрсэн. Олон улсын түвшинд хөл нийлүүлэн алхаж байна. Жил бүр шинэ шинэ эмчилгээ, оношилгооны аргуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж эмч сувлигчидаа тухайн үйлчилгээндээ дадлагажуулан чадавхижуулах ажлыг хийж байна. Тухайлбал, 2015 оноос хойш Бүгд найрамдах Австари улсын Засгийн газрын тусламжтайгаар орчин үеийн олон техник, технологи нэвтэрсэн. Үүнд комьпютер томографикийн кабинетийг шинээр нээж хамгийн олон нарийвчилсан зүслэгтэй аппаратыг суурилуулсан байгаа. Нярайн SCREENING буюу дөнгөж төрсөн нярайг ирээдүйд ямарваа нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоос урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгүүдийг хийдэг болсон. Үүнтэй холбоотойгоор олон тоног төрөөрөмж нэвтэрч суурилуулсан байгаа. Мөн сонсголын бичлэгийг эрт үед нь хийж хэрэв сонсгол нь бууралттай байвал эрт үед нь эмчилгээ хийснээрээ сонсголын бэрхшээлээс сэргийлэх гэх мэт олон эмчилгээнүүдийг хийснээр байна.
-Танай төв дээр түнхний мултралын оношилгоо, эмчилгээнд орох хүүхдүүдийн дараалал ихтэй байдаг шүү дээ?
-Түнхний эхоны үзлэгийг эрт илрүүлгээр аль ч дүүргийн эмч нар үзэж байгаа. Гэхдээ эмгэг өөрчлөлт гарсан хүүхдүүдийг яах вэ гэдэг асуудал үүсч байгаа. Эдгээр эмч нар үзээд эмгэг өөрчлөлттэй гэж үзсэн хүүхдүүдийг манай төв рүү илгээдэг. Манай эмч нар үзэж оношлоод мэс заслын эмчилгээ хийх үү эсвэл дөрөөвч эмчилгээгээр засах уу, эмийн бус аргаар засах уу гэдгээ шийддэг. Энд мөн л манай төвийн эмч нар болон эцэг эх, асран хамгаалагчтай хамтран хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллаж байна. Тийм учраас манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд бид бүхний ачаалалыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсч байна
-Энэ жил коронавирусийн тархалттай холбоотойгоор тогтоосон хөл хорионы улмаас томуу томуу төст өвчиний өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад багйа байсан талаар холбогдох албаныхан мэдээллэсэн. Харин сүүлийн үед томуу томуу төст өвчнөөр өвдөх хүүхдийн тоо ихсэж байгаа гэсэн мэдээлэл байна. Танай эмнэлгийн хувьд ачаалал хэр байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Хүүхдийн зөвлөх поликлиникийн ачаалал хэвийн байна. Бид ч мөн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн байгууллага халдварын өндөр эрсдэлтэй орчин шүү. Онцын шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагад олуулаа дагалдаж, битгий ирээрэй гэж зөвлөдөг боловч яг эрүүл мэндийн тусламж авахаар ирж байгаа хүүхдийн асран хамгаалагчаас гадна ах эгч, эмээ өвөө нь хамд дагалдаж ирсээр л байна. Энэ нь нэг талаараа монгол хүний гэр бүлсэг, бие биедээ халамж анхаарал тавьдаг сэтгэлгээтэй холбоотой.
Гэсэн хэдий ч үнэхээр эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлийг тооцоод шаардлагагүй тохиолдолд оруулах боломжгүй гэсэн шаардлага тавьсан боловч иргэд уурлах бухимдах, зарим тохиолдолд дайрч орох асуудал гарсаар байсан. Гэсэн хэдий ч бид хүүхэд үзүүлэх тусламжаа хойш тавилгүйгээр ядаж эцэг, эх хоёр нь орохыг зөвлөж тодорхой хэмжээний хязгаарлалтыг хийж байгаа. Хүүхдийн өвчлөлийн бүтэц хэвээрээ л байгаа. Коронавирусийн тархалттай холбоотойгоор энэ нь буураад энэ өсөөд байна гэсэн зүйл алга. Магадгүй коронатай холбоотой халдвараас сэргийлэх, хяналт тавих ажил маань томуугийн улиралд томуугаас сэргийлсэн, хамгаалсан, халдвар тархахаас сэргийлсэнтэй холбоотойгоор томуугийн өвчлөл буурсан. Ялангуяа бага насны хүүхдүүдийн өвчлөл буурсан. Манайд ханддаг дүүргийнхээ эмнэлэгт 2-3 удаа хэвтэн эмчлүүлсэн хатгалгаагаар өвдсөн танайд л хандахгүй бол эдгэрэхгүй байна гэдэг тохиолдлын тоо харьцангуй буурсан. Энэ нь хүүхдүүдийг олон нийтийн газраар явуулалгүй гэрээрээ асарч хамгаалсантай шууд холбоотой. Түүнээс биш манай хүүхдийн зөвлөх полклиникт хандаж байгаа хүүхдийн тоо буураагүй. Өдөрт дунджаар 600-800 хүүхэд үйлчилгээ авахаар ирдэг. Энэ тоо ерөөсөө буураагүй. Харин томуугийн улиралд манайд ирдэг хүүхдүүдийн урсгал багассан. Манайд амьсгалын эрхтний эмгэг судлалын кабинетад нэг эмч ажилладаг. Амьсгалын эрхтний эмгэг судлалн тасагнь 40 ортой. 21 аймаг есөн дүүргээс эрчимт эмчилгээ шаардсан хүүхдүүдийг шилжүүлж авдаг. Өнөөдрийн байдлаар тус тасагт 10 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ тооноос харахад амьсгалын замын хүнд халдварын тохиолдол цөөн байгааг илтгэж байна.
-Хүүхдүүдийн дунд ямар өвчин зонхилж байна вэ?
-Сүүлийн үед мэс заслын тусламж авахаар хатиг буглаа биеэр идээтэй зүйл гарсан хүүхдүүд эмнэлгийн тусламж авахаар хандах тоо ерөөсөө буурахгүй байна. Энэ нь тухайн үүсгэгчийн байдлаас хамаараад улирлын чанартай байдаг. Мөн бусад тохиолдол буюу дотрын эмчийн үзлэг нүдний хараа шалгуулах, зүрх судасны эмчид үзүүлэх, бөөрны эмчээс зөвөлгөө авах гэсэн хүүхдүүдийн тоо хэвээр байна. Өөрөөр хэлбэл манай эмнэлгийн ачаалал хэвийн үргэлжилж байгаа юм. Тухайлбал яаралтай тусламжийн тасаг хоногтоо 200-300 хүүхдэд тусламж үзүүлдэг.
ЭХЭМҮТ тэр дундаа Хүүхдийн эмнэлэг 90 жилийн түүхийг бүтээсэн байдаг. Энэ хугацаанд дээр дурьдсанчилэн хүүхдийн 24-25 төрлийн төрөлжсөн мэргэжил болж салбарлан хөгжиж байгаа нь тусламжийг илүү нарийн илүү чанартай, ур чадвартай үзүүлэхээс гадна эмч нарын мэдлэг мэргэжлийг нарийсгаж тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулж байна. Түүнтэй холбоотойгоор техник технологийн дэвшил дэлхийн жишигтэй нийцэж орж ирж байгаа нь манай төвийг лавлагаа төвийн хэмжээнд ажиллах боломжийг олгосон түүүхэн жилийг угтаж байна. Манай эрүүл мэндийн төвд Австрийн Засгийн газрын тусламжтайгаар олон төнөг төхөөрөмжүүд ирчихээд байна. Харамсалтай нь коронавирусийн халдвартай холбоотойгоор Австри улсаас ирж тоног төхөөрөмжийг суурилуулах, сургалт явуулах хүмүүс маань хараахан ирээгүй байна.
Тухайлбал, MRI буюу зөөлөн эдийн оношилгоо хийдэг аппарат манай улсын хэмжээнд цөөхөн байна. Тэгэхэд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт суурилуулахаар болсон нь маш том хөрөнгө оруулалт болж байгаа. Мөн бас нэг гол оношилгооны дэвшил бол эсийн оношилгооны технологи нэвтрүүлэх гэж байгаа. Бид хавдрыг мэдрэлийн хавдар уу, булчирхайн хавдар уу хэмээн ялгахад төвөгтэй, алдаа гаргах магадлал байгаад байгаа учраас эсийн түвшинд оношилгоо хийх шаардлага тулгардаг. Тиймээс яг энэ шаардлагатай тоног төхөөрөмж манайд нэвтэрч байгаа. Тэгэхээр бид олон улсын эрүүл мэндийн салбарын хөгжлөөс хоцролгүй аливаа эмгэгийг эсийн түвшинд нарийвчлан гаргах боломж бүрдэж байна.
-Хүүхдийн эмчийн төрөлжсөн эмч мэргэжилтнүүд хангалттай орон тоогоор бэлтгэгдэж байна уу. Та юу гэж бодож байна?
-Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарыг сонгож мэргэжил эзэмших сонирхолтой хүүхдүүд олон болсон. Гэсэн хэдий ч хүүдийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд салбарын хэмжээнд дутагдалтай байгаатай маргах хүн байхгүй байх. Тухайлбал, манайд рентген ЭХО-ны үзлэгийн ачаалал их байдаг боловч хүүхдийн дүрс оношилгооны эмч бэлтгэгдээгүй байдаг. Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгаа рентген, дүрс оношилгооны эмч нар дандаа насанд хүрэгчдэд үйлчилдэг. Хүүхдийн түнхний эхо, зулайн эхо харах болохоор заавал манайх руу явуулдаг. Аппаратын ачаалал харьцангуй их байдаг. Өдөрт нэг эмч 80-100 хүүхдэд үзлэг хийнэ. Энэ ачаалал буурахгүй байгаа учраас бид салбар яам болон холбогдох хүмүүстэй ярилцаад хүүхдийн дүрс оношилгооны чиглэлээр боловсон хүчнээ бэлтгээд дүүрэг бүрдээр хүүхдийн дүрс оношилгооны эмчтэй болгох нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ талаар сургалтын хөтөлбөр боловсруулж сургалтаа эхлүүлэхэд бэлэн болчихсон байна. Дараагийн асуудал нярайн тусламж орж байна. Манайх эмгэг нярайн 40 ортой тасагтай мөртлөө 80-100 хүүхэд тогтмол хэвтэн эмчлүүлж байдаг. Өөрөөр хэлбэл хоёр дахин их ачаалалтай ажилладаг гэсэн үг. Амбулоторит байгаа нярайн эмчийн ачаалал асар их байгаа. Нярайг яаралтай үзэж эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол биеийн байдал нь амархан мууддаг. Нярайн үзлэгийг хойшлуулах боломжгүй учраас тухайн өдөр хэдэн л нярай ирнэ түүнийг үзэх үүрэгтэй ажилладаг. Үргэлж илүү цагаар ажилладаг. Энэ нь эмгэг нярайн тасгийг тухайн дүүрэгт, тухайн амаржих газартаа бий болгосноор дүүрэг дээр хүүхдээ хянах боломж бүрдэх юм. Гэтэл энэ асуудал эргээд боловсон хүчинтэй холбогдоно. Ингээд бодохоор хоёрдахь шатлал дээрээ төрөлжсөн мэргэжлийн эмч нартай болох шаардлага тулгарч байгаа.
-Иргэдийн дунд ЭХЭМҮТ-ийн ажилчид нярайн судасыг ганц хатгалтаар олдог харин өрх, дүүргийн эмч нар хэд хэд удаа хатгах юм гээд шүүмжилж сонсогддог. Энэ ур чадвартай холбоотой байх л даа?
-Энэ ойлголт өөрөө их төвөгтэй ойлголт л доо. Манай эмнэлгийн нярайн тасагт ажиллаж байгаа сувилагчийн хувьд өдөрт хэдэн удаа нярайд тариа хийдэг билээ. Ер нь хүний ур чадвар гэдэг бол та тухайн үйлдлийг хэдэн удаа давтсан бэ, түүнийгээ гартаа хэр сайн оруулсан бэ гэдгээр хэмжигддэг. Тийм учраас нярайн тасагт дагнан ажиллаж байгаа сувилагч нярайгаа алдахгүй хатгана. Гэтэл өрхийн эмнэлэг, дүүргийн дээр ажилладаг сувилагч нярайд хатгалт хийх нь энд ажиллаж байгаа сувилагчаас цөөн байгаа. Тийм учраас цөөхөн үйлдэж байгаа үйлдэл ур чадвар болон хөгжих боломжгүй. Манай нярайн тасагт ажиллаж байгаа сувилагчийг өрхийн эмнэлэгт ажиллуулвал хэсэг хугацааны дараа түүний ур чадвар зэвэрнэ. Та хэдий чиний олон хүнд хүрч үйлчилж нэг үйлдлийг олон удаа давтана төдий чинээ ур чадвар суудаг гэж үздэг. Тийм учраас хүн бүрийг ижил ур чадвартай болгох боломжгүй. Тухайлбал манай байгууллага 1000 гаруй ажилтантай. Эдгээр хүмүүст ижил ур чадварыг бий болгоно гэх ойлголт байхгүй.
-Хүүхдүүдээ өвдөхөөс сэргийлэх боломж эцэг эхчүүдэд байгаа гэж боддог. Харин хэрхэн юунаас эхлэхээ мэдддэгүй эсвэл мэдсэн ч хэрэгжүүлдэггүйгээс өвчлөл нэмэгдээд байгаа юм шиг санагддаг?
-Хүүхдийн осол гэмтэлтэй холбоотой эрүүл мэндийн өвчлөл шалтгаан бол 100 хувь эцэг эхийн хариуцлагатай холбоотой асуудал. Түүнээс гадна өвчлөлийн үед эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч, халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлах юм бол хүүхдүүдээ өвтгөхгүй байх бүрэн боломжтой. Тухайн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол иргэдэд дутагдаж байна. Тухайлбал зуны гурван сар хүүхдийг чийрэгжүүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэтэл манайхан үүнд төдийлөн их ач холбогдол өгдөггүй. Энэ нь эрүүл мэндийн суурь ойлголт тухайн гэр бүлд зайлшгүй байх ёстой. Тухайлбал миний хүүхэд сульдаагүй байх ёстой. Сульдаатай байвал ямар шинж тэмдэг илрэх вэ, сульдаагүй бол ямар шинж тэмдэг илрэх билээ гэдэг наад захын мэдлэгтэй баймаар байна. Сульдаатай хүүхэд яагаад өвчлөмтгий байж өвлийн улиралд томуу томуу төст өвчнөөр өвдөөд байна. Миний хүүхэд цус багадалт, хоол тэжээлийн бэрхшээлтэй байна уу. Би хүүхдийнхээ бие физиологийн хэрэгцээг хангахаар 3-4 удаа хооллож байна уу. Би хүүхдээ эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлж байна уу гэдгээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Тухайлбал 1-2 насны хүүхдүүдийн манайхан өдөрт 1-2 удаа л хооллодог. Өөрөөр хэлбэл өдөр бантан хийж өгөөд орой нь өөрсдийнхөө хоолноос өгчихдөг. Бусад үеэр нь талх, боорцог, жимс, чихрээр хооллодог.
Гэтэл хүүхэд энэ насанд таны нүдэн дээр өсч байдаг. Энэ үед маш олон сая эсүүд хуваагдаж хуваагдлынхаа эрчим бүр дээр хоол тэжээлээс орж ирсэн амин дэмийг ашиглаж байдаг. Энэ зүйлийг хомс өгөөд байвал тэр эд эс хомс дульхан чадамжгүй өсөөд байдаг. Хоолыг их бага идэхдээ чухал биш. Зраим ээжүүд манай хүүхэд 3-4 халбага хоол идээд л болчих юм гэж гомдоллодог. Энэ бол хангалттай. Тухайн хүүхдэд авах ёстой шим тэжээлээ авч л байх нь чухал. Хүний бие физиолгиор ходоод 2-3 цаг тутамд хоосорч ходоодны хүчил ялгарч байдаг. Энэ цагт бид хүүхдийг заавал хооллож байх ёстой. Уураг, амин дэм, нүүрс ус, эрдэсүүд, өөх тос зохистой хэмжээгээр орохыг хоол гэж нэрлэдэг. Тиймээс заавал 2-3 цагийн зайтай хүүхдүүдээ хооллож сурах хэрэгтэй. Дараагийн ээлжинд хүүхдээ зөв цагт нь унтуулж амраах ёстой. Мөн чийрэгжүүлэлтийн талаар нэмээд хэдэн зүйл хэлэхэд хүн байгальд анх бий болохдоо нарны гэрэлд нүцгэн явах ёстой байсан. Нарны гэрэл хүний арьсан дээр тусахад витамин Д ялгарч байдаг. Витамин Д нь кальци, фосфорыг яс булчинд түгээдэг. Тэгэхээр яс булчин бат бөх болж хүн тамир тэнхээтэй болдог. Тиймээс нар, агаар салхинд гарахыг чухалчилаад байгаа юм. Нарны гэрэлд боролчихсон, сайртчихсан хүүхдүүд хамгийн сайн хамгаалалтыг байгалиас авсан гэсэн үг. Гэтэл ээж аав нар санаа зовоод хотынхоо байшин руу авч яваад усанд оруулаад байдаг. Хүний арьс бол халдвараас хамгаалах хамгийн том эрхтэн шүү дээ. Тэгэхээр арьсийг бэхжүүлж өгч байна гэсэн үг. Энэ бол чийрэгжилтийн нэг хэлбэр. Мөн хөдөө гүйж харайх нь булчинг чангаруулж өгдөг.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com