Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
БАРДАМ АМ, ШАЛДАН ГУЯ

Яг дөрвөн жилийн өмнө 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчид “Бид хамтдаа,
Иргэдээ ядуурлаас аварч,
Эдийн засгаа хямралаас гаргаж,
Эх орноо өрнөөс салгаж чадна” хэмээх амлалт авсан. Сонгогчид МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон бурам мэт амлалтад итгэж тэднийг парламентад үнэмлэхүй олонх болгож 65 суудал өгсөн. Энэ нь эрх баригчдын санасан сэтгэсэн бүхэн ажил хэрэг болоход сөрөг хүчин саад болох ямарч боломжгүй их хүчийг тэдэнд өгч итгэл үзүүллээ. Ийнхүү ялсан намын амлалт сонгогч бүрд итгэл найдвар төрүүлж, хүлээлт үүсгэсэн юм. Харин эрх баригчид амлалтаа ажил хэрэг болгосон эсэхийг дүгнэх цаг нэгэнт иржээ. Биеллээ олоогүй амлалт юу дагуулдгийг сонгогчид мэддэг болсон цаг үе.
Тухайн үед МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан эдийн засаг, гадаад өрийн талаарх мэдээлэл шүүмжлэлүүд нь бодит тоо судалгаанд үндэслэгдээгүй, зөвхөн өрсөлдөгчөө харлуулахад чиглэгдэж байв. Тэд ямар ч хамаагүй арга замаар сонгогдоод Монгол төрийн тусгай сангууд, түүний дотор ЖДҮДСанг цөлмөх, төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх замаар улс орны өр нэмсэн элдэв тендерүүд зарлаж өөрсдийн халаасаа зузаатгах, концесс нэрийн дор татвар төлөгчдийн хөрөнгийг завших нууцхан хүслээ сонгогчдоос чадварлагаар нууж чадсаныг өнөөдрийн өндөрлөгөөс тов тодорхой харж болохоор байна.

Иргэдээ ядуурлаас аварсан уу?

Өрхийн дундаж мөнгөн орлого ба зарлагын харьцуулалтыг харцгаая. Доорх хүснэгтээс харвал сар бүрийн дундаж орлого болон зарлагын зөрүү улам бүр ихэсч буй дүр зургийг харж болно. Өрхийн өр нэмэгдэж байгааг харуулах статистик үзүүлэлт. Энэ нь ядуурал улам бүр нэмэгдэж байна гэсэн үг.

Зарим хүмүүс жил ирэх бүр орлогын хэмжээ нэмэгдсэн байна гэж ойлгож болох юм. Үгүй л дээ. Тухайн жилийнх нь валютын ханштай харьцуулж үзвэл орлогын бодит хэмжээ буурсан дүн харагдана.
Манай улсын нийт импортын /гаднаас авдаг бараа бүтээгдэхүүн/ ихэнх буюу 80 хувийг ам.доллароор хийдэг. Мөн хэрэглээний сагсны дийлэнхийг импортын бараа эзэлдэг. Тиймээс, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангарах тутам импорт болон өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг жамтай. Ам.долларын ханш 2016 оны зургадугаар сараас хойш 40 гаруй хувиар чангарчээ. Өөрөөр хэлбэл, 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 1980 төгрөгийн ханштай байсан ам.доллар өдгөө 2800 төгрөг даваад талийжээ. Энэ нь импортоос шууд хараат манай улсын иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндээр тусаад зогсохгүй иргэдийн худалдан авах чадвар буурч, амьжиргааны зардал нэмэгдэж, айл өрхөд дарамт ирж байна гэсэн үг юм. Хэрэглээний Үнийн Индексийн сагсан дахь 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний ихэнх нь буюу 72 хувь нь импортын бараа байдаг. Эдгээр барааны нийлүүлэлтэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, ялангуяа ам.доллартой харьцах ханш чухал нөлөөтэй гэдгийг энд нотлох шаардлага байхгүй.
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банктай хамтран ядуурлын түвшинг хоёр жил тутам гаргаж байна. Хамгийн сүүлд өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг тооцоход дараах дүн гарчээ.

Эдийн засгаа хямралаас гаргасан уу? 

Эрх баригчид “2016 онд эдийн засаг гэдэг хүн сэхээн амьдруулах тасагт орчихсон байсныг бид босгосон” гэж хөөрцөглөх дуртай. Дэлхий нийтэд улс орны эдийн засгийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гэдэг хэмжүүрээр хэмжээд, бүтэн зууныг ардаа орхижээ. ДНБ(англ. GDP) нь тухайн жилд тус улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний зах зээлийн үнийн дүнгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл, улс орны шинээр бий болгосон баялгийг тооцох эдийн засгийн хэмжүүр. ДНБ өсөлттэй байх нь тухайн улсын эдийн засаг өсч, сэргэж буйг харуулдаг бол, эсрэгээрээ бууралтай байгаа тохиолдолд эдийн засаг уналттай байгааг илэрхийлнэ.
Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд манай улсын эдийн засаг 1990-1994 болон 2009 онд хасах үзүүлэлттэй буюу эдийн засгийн уналттай гарч байсан. Монголчууд “Амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг. Тиймээс муу ёрлох, хар амлах, амны билэггүй аливаа зүйл ярих дургүй. Өнөөгийн эрх баригчид 2016 оны хоёрдугаар улиралд Монгол Улсын эдийн засаг 1.4 хувийн өсөлттэй хүлээж авснаа иргэд сонгогчдод “элгээрээ хэвтсэн эдийн засаг” хэмээн цоллосон. Гэтэл 2020 оны эхний улиралд эдийн засаг хасах 10.7 хувьд хүрч, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн гучин жилийн түүхэнд байгаагүй огцом уналт хийжээ. 2016 оны эдийн засгийн 1.4 хувийн өсөлтийг сэхээнд буй өвчтөнтэй зүйрлэж сэргээх амлалт авч байсан эрх баригчид харин өнөөдөр жинхэнэ утгаар “элгээр нь хэвтүүлсэн” эдийн засгийг 2020 оны УИХ-ын дараа байгуулагдах Засгийн газарт хүлээлгэж өгөх нь тодорхой боллоо.

Эх орноо өрнөөс салгав уу

“Өрийн удирдлагын тухай” хуульд зааснаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг улирал тутам гаргаж, олон нийтэд мэдээлэх заалт бий. Энэ нь Монгол Улсын гадаад болон дотоод өрийн хэмжээг хэн нэгэн эрх мэдэлтний амнаас сонсох шаардлагагүй гэсэн үг. Монголбанк болон Үндэсний статистикийн хорооны сайтаас ийм мэдээлэл авах боломж хүн бүрд бий. Mongolbank.mn, 1212.mn зэрэг сайт дээр Засгийн газрын болон Монгол Улсын нийт өрийн хэмжээ дараах байдалтай байна. Засгийн газрын нийт өр 2016 оны хоёр улиралд дөрвөн тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2019 оны дөрвөн улиралд долоон тэрбум 806 сая ам.долларт хүрч даруй гурван тэрбум ам.доллар буюу найман их наяд 422 сая төгрөгөөр өсчээ. Цар тахалтай холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 5.2 их наяд төгрөгийн өрийг нэмж тооцвол хийж гавьсан юмгүйгээр Чингис бондыг гурав нугалах хэмжээний өр тавьчхаж. Харин Монгол Улсын нийт өр 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 24,260 тэрбум ам.доллар байснаа 2019 оны арван-хоёрдугаар сарын 31 байдлаар 30 тэрбум 702 сая ам.долларт хүрч дөрөвхөн жилийн хугацаанд зургаан тэрбум 442 сая ам.доллар буюу бараг 18 их наяд төгрөгөөр өссөн байна.
Ирэх дөрвөн жилд Засгийн газар, гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монголбанкны своп, бусад төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөхөөр хүлээгдэж байна. Ийм боломж Монголын эдийн засагт байхгүй. “Эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх” гэж яг үүнийг л хэлнэ байх.
Ийнхүү эрх баригчдын сүржин уриа биеллээ олох нь бүү хэл эсрэгээрээ эргэсэн гамшгийн горыг иргэд сонгогчид хангалттай амслаа. Хайран дөрвөн жил. Улс орны хөгжилд мөн ч ихийг бүтээгээд зогсохгүй, өр ширнээсээ бүрэн салах, иргэдийн амьдралыг бодитоор өсгөх ховорхон олдох боломжоо алдлаа. Иргэдээ хуурч мэхлэх гэдэг ийм л өндөр төлөөстэй байдаг ажээ. Туйлын харамсалтай.
2016 оны УИХ-ын сонгуульд МАН худал амлалт, хоосон хийрхэл, чамин үгсээр дүүрсэн мөрөөдлийн жагсаалтаар сонгогчдоо молигоджээ. Харин энэ удаа тэдэнд буруу зөвөө цэгнэж дүгнэх, бохир улстөрчдөөсөө салах, бодлогын нам болох дөрвөн жилийн амралт өгөхөөс өөр арга үлдсэнгүй. Сонгогчид 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсын хөгжлийг хурдасгах тооцоо судалгаатай, өрхийн амьдралд наалдахуйц ажил хэрэгч, бодлогын түвшинд ахисан, биелэх боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулж оролцохыг намуудаас шаардаж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com