Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Европын холбоо Монголын ардчилал, хүний эрхийн талаарх тайланг танилцуулав

Европын холбоо хоёр хоногийн өмнө дэлхийн улс орнууд дахь ардчилал, хүний эрхийн үзүүлэлт ямар түвшинд байгаа талаарх тайлангаа олон нийтэд танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар, Монгол Улс 2019 онд ардчиллын 30 жилийн ой дээр хууль эрх зүйн салбарт хэд, хэдэн өөрчлөлтийг хийжээ. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улс нь Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулав. Үүний үр дүнд Монголын улс төрийн систем өөрчлөгдөж, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын дундах хүчний тэнцвэр өөрчлөгдсөн билээ. Мөн монголчууд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох асуудлыг 2019 оны туршид ярьж, мэтгэлцэж өнгөрүүлэв. Тус саналыг 2018 оны Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Хүүхдэд хэрцгий, балмад байдлаар хандах асуудал Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал. Энэ үйлдэлд цаазын ял оноох нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний болон улс төрийн эрхийн пакттай зөрчилдөж байгаа ажээ. Үүний зэрэгцээ, Монгол Улс нь ардчиллын тогтолцоо болон хүний эрхийг хамгаалах зэрэг маш чухал асуудлыг хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх замаар шийдэх ёстой гэдэг байр сууриа хадгалж чадсан. Европын холбооны тайланд тусгагдсанаар, Монгол Улсын шүүх засаглалын хараат бус байдал 2019 онд тодорхойгүй байдалд байжээ. Учир нь, 2019 оны гуравдугаар сард УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүн болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Шүүгч, АТГ-ын удирдлага болон Ерөнхий прокурорыг солив. Энэ асуудлаар 2019 оны тавдугаар сард НҮБ-ын хүний эрхийн хамгаалагч тусгай элч болон НҮБ-ын шүүх, өмгөөлөгч нарын хараат бус байдлыг хангах тусгай элч санаа зовниж буйгаа илэрхийлэн хамтарсан захидал гаргаж байв. 2019 онд НҮБ-ын хүний эрхийн тусгай үүргийн төлөөлөгч Монголд ажиллахдаа, Монгол Улс нь хүний эрхийн хамгаалагч нарын хувьд аюулгүй улс хэмээх дүгнэлтэд хүрч байсан. Гэхдээ тэдгээр хүмүүсийг гутаан доромжлох, дээрэлхэх, ялгаварлан гадуурхах, дарамтлах зэрэг саад бэрхшээл буйг цохон тэмдэглэсэн билээ. Европын холбоо нь хүний эрх, ардчилалтай холбоотой хэд хэдэн чухал чиглэлээр Монгол Улсыг дэмжиж иржээ. Тодруулбал, улс төрийн санхүүжилтийн зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхжуулах, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг дэмжих, эмзэг бүлгийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж ирэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com