Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Засгийн газартаа “залилуулсан” малчдын хүсэлтээр ноолуурынх нь сургийг гаргалаа

-Малчид ноолуур ч үгүй, мөнгө ч үгүй байна-

 Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг 2020 оны гуравдугаар сарын 19-нд баталсан. Энэ дагуу нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээн мэдэгдэж шууд утгаараа Төр ноолуурын ченж болж орхисон. 

Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ унаснаас гадна тансаг хэрэглээний нэгд зүй ёсоор тооцогдох энэ бүтээгдэхүүний эрэлт эрс багассаныг ч ийнхүү үл ойшоосон хэрэг. Түүхий эд худалдан авдаг наймаачнаас эхлээд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хүртэл энэ шийдвэрийг эсэргүүцэж, мэл гайхаж цэл хөхөрсөн. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ бүхнийг толгойгоороо хариуцна хэмээгээд зүүн гурван аймгаас эхлэн ноолуур худалдан авсан. Гэсэн ч малчдад ноолуурынх нь мөнгийг өгөлгүй тооцоо нийлэн баримт бичиж орхиод долоо хоногийн дотор дансанд нь мөнгө орно гээд ноолуурыг нь авсан байдаг.
Тэгвэл зүүн гурван аймгаас бэлтгэсэн 280 тонн ноолуур хаана байгааг бид эрэн сурвалжиллаа. Иргэд олон нийтийн мэдээллийн дагуу өнгөрсөн даваа гарагт бид 22-ын товчооны “Хан богд кашмер” компанийн талбайг зорилоо. Тус компанийн агуулахад малчдын ноолуурыг хадгалж байгааг дуулаад нүдээр үзэж, сураг гаргахыг зорьсон юм. Яг одоогийн байдлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм.
“Ханбогд кашмер” ХХК-ийн үйлдвэрийн дарга н.Ууганбаяр “Манай компанийн 7 дугаартай агуулах, 24 дугаартай контейнерт “Амэ трейд” компанийн Сүхбаатар аймгаас бэлтгэсэн ноолуур хадгалагдаж байгаа. Манай компани энэ ноолуурыг боловсруулах үйл явцад дэмжлэг үзүүлж, агуулахаа ашиглуулах байдлаар хамтарч байгаа юм. Дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд ноолуураа авчирч хийсэн. Ноолуур бүрэн хэмжээгээрээ агуулахад хадгалагдаж байгаа. Манайх 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Тиймээс бүх төрлийн стандартын шаардлага хангасан агуулах, талбайтай. Ноолуур бүрэн бүтэн байгаа” хэмээн ярив.
Холоос олны хүсэлтийг дайн ирсэн учраас тэднээс агуулахад байгаа ноолуурыг харуулах боломжтой эсэхийг нь асуусан. Тэд ч зөвшөөрч ноолуураа хадгалуулсан “Амэ трейд” компанийнхантай уулзууллаа. Биднийг очиход агуулахын хаалга цоожтой, лацтай байсан. Тус компанийн төлөөллүүд агуулахын хаалгыг онгойлгож малчдын ноолуурыг харууллаа. Шуудай сав нь онгойж, сагсайсан ноолуур байсныг уншигч та бүхэн зургаас харах боломжтой. Мэдээж иргэдээс мөнгийг нь өгнө гээд авчихсан ноолуураа хэрхэн хадгалж, яаж цэвэрлэж, зах зээлд борлуулах нь тухайн байгууллагын л асуудал. Гэсэн ч алдаатай шийдвэрийн балгаар зах зээлийн ханшаас даруй хоёр дахин өндөр үнээр 280 тонн ноолуур бэлтгэчхээд түүнийгээ яах учраа олохгүй байгаа Төр хэмээх ченжийн балаг бэлтгэн авчирсан “Амэ трейд”-ийнхэнд ч төвөг учруулаад байгаа гэнэ.
Тэд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххаан сумын 1800 айл өрхийн 119.4 тонн ноолуурыг бэлтгэн авчирчээ. Нэг килограмм ноолуурыг 105 мянган төгрөгөөр бодож авч, тооцоо нийлэн баримт үлдээжээ. Гурван сумаас ноолуур бэлтгэхэд гарсан зардал болон шатахууны өртгөөс эхлээд багагүй хөрөнгө мөнгөө энэ ажилд зориулжээ. Энэ ноолуурыг одоо яах вэ гэсэн асуултад тэд “Анх ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, таван компанитай хамтран ноолуур аваад түүнийгээ банканд барьцаалаад иргэдэд мөнгө өгнө гэсэн. Гэтэл одоо болтол мөнгө нь шийдэгдээгүй. Хөөцөлдөөд л явж байгаа. Хамгийн сүүлд бид тавдугаар сарын 1-нд ноолуураа авчирсан” хэмээн ярилаа. Тэд ХХААХҮЯ болон Хөдөө аж ахуйн бирж рүү ажиг сураг тавихын зэрэгцээ малчид ч байнга хандаж байгаа аж. Одоогийн байдлаар сайдынхаа үгэнд итгэн ноолуураа өгч явуулсан иргэд мөнгө ч үгүй, ноолуур ч үгүй сууна. Тэгвэл хамгийн сайн чанартайд тооцогдох зүүн аймгийн нарийн ширхэгтэй 120 тонн орчим ноолуур ийнхүү агуулахад хөглөрч, шороо тоосноосоо ч салалгүй, өнжмөл ноолуур болох замд ойртжээ. Цар тахлын улмаас худалдан авагчид орж ирж чадахгүй байна гэхээс өөрийг “Амэ трейд”-ийнхэн хэлж чадахгүй байлаа. Хоёр сарын турш хаврын хавсарга, зуны халуунд агуулахад хэвтэж байгаа энэ их ноолуурыг хэрхэхийг хэн ч мэдэхгүй байгаа юм.
“Эмээлт” зах дээр ноолуураа тушаахаар ирсэн иргэд 50 орчим мянгаар шилүүлж, шинжүүлж өгч байгаа бол эдийн засагчид энэ жил ноолуурын үнийг 20 мянгад хүрч буурах таамаг дэвшүүлсэн. Харин үйлдвэрлэгчид Засгийн газраас гаргасан 105 мянган төгрөгийн үнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас ийм үнээр худалдан авалт хийгээгүй юм. Харин “Эмээлт” зах дээр ноолуур авдаг ченжүүд “Засгийн газар ингэж дундуур орж ханш өөрчлөөгүй бол 70-80 мянган төгрөгөөр авч болох л байсан” хэмээн өөр хоорондоо ярьж байлаа.
Банкны зээлд хүлээстэй малчдын хувьд ноолуураа борлуулж, өрөө дарах нь хамгийн чухал асуудал болоод байна. Нөгөөтээгүүр ноолууран бүтээгдэхүүний гол хоёр том зах зээл Итали, АНУ хилийн хорио цээр тогтоосон тул бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа аж. Тэгээд ч дэлхийн зах зээлд тансаг хэрэглээнд тооцогддог ноолууран эдлэлийн борлуулалт буурчээ. Гэтэл Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатар “Засгийн газраас баталсан ноолуурын кг тутмын 20 000 төгрөг малчдын данс руу шууд орно. Малчид ноолуурын мөнгөө одоо болтол аваагүй байгаа нь компаниуд банкнаас мөнгөө аваагүй байгаатай холбоотой. Сүхбаатар аймгийн Онгон сумын ноолуурын мөнгийг олгох компани зээлээ авч байгаа гэсэн. Компаниуд малчидтай гэрээ хийсэн учир мөнгийг нь өгөхгүй байна гэж байхгүй. Заавал олгоно. Зургадугаар сарын 2 гэхэд ноолуурын мөнгийг олго гэсэн үүрэг өгсөн байгаа. Зээл нь бүтэхгүй жаахан удаад байна” хэмээн өнгөрсөн сард мэдэгдсэн. Гэтэл түүний хэлсэн огнооноос хойш 20 гаруй хоног өнгөрсөн ч ноолуурын гацаа гараагүй иргэд гар дээрээ мөнгөө аваагүй л хэвээрээ байна.
Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа Ноос ноолуурын холбооны саналд үндэслэсэн гэдэг. Тэгвэл тус холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Засгийн газраас ноолуурын салбарт авах цогц арга хэмжээний талаарх 101 дүгээр тогтоолыг өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд гаргасан. Тогтоол гаргахаас өмнө манай холбооноос төр засагт “Энэ жил ноолуурын салбарт эдийн засгийн хувьд эрсдэл учрах нөхцөл бий болоод байгаа тул 3-5 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн зээлийг хүссэн санал тавьсан. Түүнээс биш 100.000 төгрөгөөр ноолуур авъя гэдэг саналыг огт тавиа¬гүй” хэмээн няцаасан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com