Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дипломатуудын эрх ямба задарсан үйлдлийн эх болох ёсгүй

 Хар тамхины хэ­рэгт­ холбогдсон дипломатуудыг аж­лаас нь халаад өнгөрдөг, гэм бу­рууг нь хэлэлцэж шүүх­­ээр эцэслэн ял оноодоггүй асуудал шүүмжлэл дагуулсаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд, Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул, дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдан хоригдож буй. Тэд долоон удаагийн үйлдлээр нийт 521 кг хар тамхи зөөвөрлөж, ХБНГУ-ын хилээр оруулснаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл дипломат ажилтан Б.Баттүшиг нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Энэ бол Монгол Улсын Засгийн газрын бараа. Би тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж яваад баригдсан” гэж маш ноцтой мэдүүлэг өгсөн нь олны анхаарлыг татаад буй. Тэгэхээр бараг бүх улсад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд ямар нэг бизнесийг харилцаа хамааралтай эрхэлдэг болж таарах нь байна. Угаасаа ч визний наймаа, контрабант, далайн дээрэмчдэд туг далбаагаа ашиглуулдаг гэх мэдээлэл ч дуулдаж байсан.
Монголын консул, дипломатуудын хар тамхины хэрэг өнөөдөр Монгол Улс, Монгол төрийн нэр хүндийг дэлхийн тавцанд шившиглэв.
Гэвч салбарын сайд Д.Цогтбаатар “тэднийг ажлаас нь халсан” төдийгөөр хариуцлага тооцжээ. Энэ мэтээр хар тамхины зохион байгуулалттай гэмт хэргийг Д.Цогтбаатар тэргүүтэй эрх баригчид өөгшүүлсний улмаас манай улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч орноос хар тамхи хэрэглэгч, зөөвөрлөгч, наймаалцагч орны “статус”-т шилжээд байна.
Түүх сөхвөл, 1990-ээд оноос хойш 20 шахам элчин сайд, дипломат төлөөлөгч хар тамхины хэрэгт холбогджээ. Гэхдээ энэ бол үйлдэл дээрээ баригдаж, олонд ил болсон тоо. Үүний цаана хэчнээн хүн энэ хэрэгт өдий болтол оролцож, үйлдэж явсныг бид мэдэхгүй.
Өнгөрсөн хугацаанд хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилчдаас ганцхан хүн хуулийн дагуу шүүхээс ял авчээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд хариуцлага тооцох дарга даамал, шударга шүүх, арга механизм алга. Хамгийн эмгэнэлтэй нь, энэ бүхний цаана Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд унасаар байгаа явдал юм. Тэгэхээр Монголыг гадаад улс орнуудад муухай харагдуулж, “найдваргүй этгээд” гэсэн пайз зүүлгэж буй элчин сайд, консул, дипломат ажилтнуудын дархан эрхийг хязгаарлах цаг нь болжээ.
Уг нь гадаад улс оронд үндэснийхээ эрх ашгийг төлөөлж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах үүрэгтэй төрийн тусгай албаныхан бол дипломат албан тушаалтнууд. Гэтэл ийм ариун үүрэгтэй, тангараг өргөсөн дипломат албаны нэр хүнд шороотой хутгалдаж, тэдэнд салбарын сайд нь ч тэр Засгийн газрын тэргүүн нь ч хариуцлага тооцож чадахаас нэгэнт өнгөрчээ. Дипломат алба маань ийм болтлоо ялзарсан нь үнэхээр дэлхийн шившиг.

Шийдэл

 Бид хар тамхитай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, ялыг хүндрүүлж, зуучлагч, борлуулагч, хэрэглэгчдийг барьж, хориод ч нэмэргүй, улам нарийвчилсан арга хэмжээ, урьдчилан сэргийлэх зохицуулалт шаардлагатай болсныг хууль сахиулагчид өдгөө ярих болсон. Үнэнээс бүү зүгт, улс орноо бүү басамжил.
Монгол Улсын нэр төрийг шороотой хутгаж, хамгийн адгийн хууль бус наймаа эрхлэгч улс болгон харагдуулж буй дипломат төлөөлөгчдийн зохион байгуулалттай бүлэглэлийг олж илрүүлэх, гэмт үйлдлийг нь таслан зогсоох алхмыг Монгол Улс төрийн бодлогодоо шигтгэхээс аргагүй болтол асуудал хурцдаад байна. Үүний нэг шийдэл бол Монгол Улсын ДК дугаартай автомашинаар дипломат төлөөлөгчид болон тэдний ар гэрийнхэн, хамаарал бүхий этгээд тухайн суугаа орноосоо өөр оронд зорчихыг хязгаарлахыг хуульчлах шаардлагатай байна. Уг хуульд үнэхээр өөр оронд зорчих алба, амины хэрэгцээ гарсан бол нисэх онгоц, галт тэрэг, нийтийн тээвэр гээд бусад тээврийн хэрэгслээр л зорчих зохицуулалт оруулж өгвөл Монгол Улсыг харлуулж, бусад улс оронтой үүсгэсэн итгэлцлийг үгүй хийхээс сэргийлнэ. Ингэж байж дипломат албан дахь улс төрийн томилгоо, цус ойртолтыг үгүй болгож, Монгол Улсын гадаад бодлогыг улс төржүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авч, олон жил бугшсан асуудлыг цэгцлэх эхлэл тавигдана.

БАРИМТ

1. Д.Шатарбал - 1990-ээд онд олон улсын хараа хяналтад орсон гэх “Блэк Морган” гэдэг бүлэг байсан. Бүлгийн толгойлогч нь Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал. 120 кг хар тамхи тээвэрлэж яваад 2005 онд Болгарын тусгай албаныханд баригдсан. Болгарын хууль сахиулах байгууллага таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь барьж байв. Авч явсан “бараа”-ны үнэ 23 сая орчим ам.доллар. Тэрбээр найман жилийн хорих ял авсан. Гэвч тэрбээр тамхины хууль бус наймаанд холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн ганц дипломатч.


2. н.Алтансайхан - ГХЯ-нд дипломат ажилтнаар ажиллаж байхдаа ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан.


3. С.Эрдэнээ - Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан. ХБНГУ-д тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр 2002 онд саатуулагдсан бөгөөд тус улсын хууль хяналтынхан хэсэг хугацаанд хорьж байгаад сулласан.


4. н.Баярхүү - Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Англид 2003 онд тамхины наймаа хийж явахад нь саатуулсан.


5. “Болгар” хэмээх н.Ганболд нь дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын орлогч даргаар ажиллаж байсан. Монгол Улсаас БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж эхэлсэн цагаасаа тамхины наймаатай “нөхөрлөсөн” гэдэг. ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байхдаа эхнэр н.Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдсан. Энэ хэргээр эхнэр нь нэг хэсэг тус улсад ял эдэлсэн.


6. Х.Бэхбат- Женев дэх Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдаар сууж байхдаа тамхины хууль бус наймаанд оролцсон хэргээр нэг хэсэг шалгуулсан.


7. Д.Далайжаргал - Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан.


8. Х.Болдбаатар - Беларусийн Брестэд сууж асан Монгол Улсын консул. Польшид тамхины хууль бус наймаа эрхлэгч н.Цэвэгмид гэдэг хүнийг шүүхээс батлан даалтаар авч, оргуулсан хэргээр тус улсад саатуулагдсан. Тус улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулж байсан.


9. С.Цоггэрэл - Мэргэжлийн тагнуулч, ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан ч мултарч Чех улсад Элчин сайдаар томилогдсон.


10. А.Баатарцогт - Хошууч генерал. ХХЕГ-т ажиллаж байгаад ОХУ-д суугаа ЭСЯ-нд хилийн төлөөлөгчөөр сууж байсан. Тамхины хэрэгт гардан оролцоогүй ч түүний албан өрөөнд байсан төмөр шүүгээнээс 250 гаруй мянган ам.доллар алдагдсаныг дээрх хууль бус наймааны мөнгө хэмээн сэжиглэж байсан. Энэ хэргийн дараа ОХУ-ын Эрхүү хотод консулаар томилогдсон.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
185.5.251.166
You can download any of the provided casinos heavens without any problems. If you download the casino app, it intent position like a standard reproduction of the predominant milieu from the unstationary version. Unfortunately, all the apps you download choose just do one's daily dozen on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced mechanical applications. The best bib casino apps as a service to Android The muddle is that determination Android apps and
2021/11/16
1977179.61.173.244
I’ve been surfing on-line greater than 3 hours nowadays, yet I never discovered any interesting article like yours. It is beautiful worth sufficient for me. Personally, if all site owners and bloggers made excellent content as you probably did, the web will likely be much more useful than ever before. What's up, I log on to your blogs like every week. Your writing style is witty, keep doing what you're doing! Greetings! Very useful advice in this particular article! It is the
2020/07/10
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com