Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Ажилсаг ногоон хот

 Тэртээ 1950-аад оны сүүлээс эхлэн баригдсан “40 ба 50 мянгат”-ын орон сууцнууд нь Улаанбаатар хотын өнөөгийн дүр төрхийг бий болгосон хамгийн анхны хорооллууд байлаа. Тэр ч утгаараа өдгөө 1.5 сая гаруй оршин суугчтай болсон нийслэл хотыг эдгээр 4-5 давхар байшингуудгүйгээр төсөөлөх аргагүй. Тухайн үедээ “40 ба 50 мянгат”-ын орон сууцнууд Улаанбаатар хотын хэмжээнд орчин үеийн бие засах газар, угаалгын өрөөнүүдийг байр бүрд стандарт болгон нэвтрүүлж байв. Эдгээр орон сууцны барилгуудыг дагалдан сургууль, цэцэрлэгийг хамт барьж, орчин үеийн хот төлөвлөлтийн бодит жишээ болсон “40 ба 50 мянгат” өнөөдөр ч гэсэн бас нэг шинэ чиг хандлагыг нэвтрүүлэх боломжтой юм.

Өнгөрсөн зууны II хагасаас дэлхийн томоохон хотуудад нэгэн шинэ чиг хандлага нэвтэрсэн нь Urban farming буюу хотын тариалан эрхлэлт юм. Өргөн хүрээтэй энэ ойлголтод хотын ойр орчмын хүлэмжийн тариалалт, мал аж ахуйн фермээс эхлээд орон сууцныхаа дээвэр дээр нарийн ногоо, цэцэг, жимс тарьдаг амьдралын хэв маяг хүртэл багтдаг. Орчин үед уг ойлголт улам өргөжиж, дэвшилтэд техник технологийн ачаар байшинд ч хүртэл хүнсний ногоо, жимс жимсгэнэ, загасны аж ахуй эрхэлж байна. Францын старт-ап компани болох Agricool чингэлэгт гүзээлзгэнэ тариалдаг бол Нью-Йоркийн Манхаттан дүүрэгт Brooklyn Grange хэмээх байшингийн дээвэр дээрх хамгийн том ногооны ферм үйл ажиллагаа явуулж байна. Сингапурт мөн ComCrop хэмээх компани байшингийн дээврийг ашиглан пестицидгүй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгальд ээлтэй технологиор нарийн ногоо тариалж, импортын хэрэгцээг 90 хувь бууруулах гэж буйгаа бахархалтай зарлаж байна.
Даяарчлалын нөлөөгөөр хот суурин газарт шилжин ирэгсэд нэмэгдэж, түүнийг дагасан хүнсний хэрэгцээг масс үйлдвэрлэлээр хангаж ирсэн нь эргээд амьдралын буруу хэв маяг, эрүүл мэндийн олон эрсдэл бий болгож буй. Тиймээс өсөн буй хүн амыг эрүүл, шинэхэн хүнсээр хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах, байгальд ээлтэй аж төрөх шийдэл нь нийтийн эзэмшлийн орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний барилгуудын дээврийг ашиглан төрөл бүрийн тариалалт эрхлэх явдал юм. Дээврийн тариалалтыг хөгжүүлснээр хотод ямар ач холбогдолтой талаар Токио хотод явуулсан судалгаа бий. Тус хотын нийт барилгын тэн хагасынх нь дээврийг ногооруулбал агаарын температур цельсийн 0.11-0.84 градусаар буурах бөгөөд үүнээс үүдсэн хэмнэлт нь 100 сая иен хэмээн тооцоолсон байна.
Түүнчлэн хотын тариалалтыг хамгийн сайн дэмждэг улс бол сингапурчууд. Оршин суугчдынх нь 80 хувь хот хөгжүүлэх урт хугацааны төлөвлөлтөд байшингийн дээврээ цэцэрлэгжүүлэх ажлыг тусгах хэрэгтэй гэж үздэг байна. Тиймээс ч дээврийн тариалалт нь орчин үеийн хот төлөвлөлтийн нэгээхэн хэсэг болсон нь уг шийдэл зөвхөн хотын өнгө үзэмжийг сайжруулаад зогсохгүй эдийн засаг, нийгмийн хувьд ч чухал ач холбогдолтой шийдэл учраас тэр юм. Тухайлбал, Аргентин улсын 1.3 сая оршин суугчтай Розарио хот хөгжлийн төлөвлөгөөндөө нийтийн эзэмшлийн газруудыг ашиглах томоохон зорилт дэвшүүлжээ. 2007-2017 онд Газар ашиглах төлөвлөгөөг тус хотын удирдлага баталж энэ хүрээнд нийтийн эзэмшлийн газрыг хөдөө аж ахуйн зорилгоор ашиглах тусгай арга хэмжээ авч эхэлжээ. Оршин суугчид, гэр бүлүүд өөрсдөө цэцэрлэгжүүлэлт хийх, хувийн хэрэгцээнд болон арилжааны зорилгоор ногоо, цэцэг, жимс тариалахаар нийтийн зориулалттай орон сууц болон борчуудын хорооллын зай талбайг иргэддээ үе шаттай ашиглуулж эхэлсэн байна. 2014 он гэхэд дээрх зориулалтаар ашигладаг талбайн хэмжээ 30 га болжээ.
Мөн Франц, Швейцар, Канад зэрэг оронд хувийн болон нийтийн орон сууц, оффис, дэлгүүр, үйлчилгээний зориулалттай байшингийн дээвэр дээр ногоон ургамал тариалах харилцааг хуульчлан зохицуулсан байдаг аж. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хөл хөдөлгөөнтэй хотуудад эрчимтэй хөгжиж буй энэ шийдлийг Улаанбаатар хотдоо нэвтрүүлэх боломжит хувилбаруудын нэг нь “40 ба 50 мянгат”-ын орон сууцнууд юм. Тухайн байрны оршин суугчдыг барилгын үндсэн бүтцийг өөрчлөхгүйгээр дээвэр дээрээ хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, цаашлаад оршин суугчид маань хүнсний хэрэгцээгээ өөрсдийн гараар тарьж ургуулсан хамгийн найдвартай, эко ногоогоор хангах боломжтой юм. Цаашлаад нийслэл хотын ресторан, цайны газруудын хүнсний ногооны хэрэгцээг ч хангах бодит боломжууд гарч ирнэ.
Ингэвэл бид хотын хүн амаа эрүүл, шинэхэн хүнсний ногоогоор хангахын тулд заавал эрүүл ахуйн чанар, стандарт нь эргэлзээтэй импортын хүнс авах шаардлагагүй болно. Өөрсдөө тарьж ургуулсан шинэхэн, эрүүл хүнсний ногоо хэрэглэснээр хүн амын дунд өндөр үзүүлэлттэй байгаа зүрх судасны болон хорт хавдрын өвчлөлийг бууруулахаас гадна дархлаа сайжруулах давуу талтай.
Дэлхийн томоохон хотуудын удирдлага, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд дээврийн тариалалтыг дэмжсэнээр хотын агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох, дуу чимээг бууруулах гээд олон талын ач холбогдолтойг онцолж байна.

Дээврийн тариалалтын давуу тал

-Үл хөдлөхийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг
Дээвэр дээрээ ногоон цэцэрлэгтэй орон сууц, оффисыг түрээслэх, зарж борлуулах үнэ цэн нэмэгддэг. Харьцангуй бага зардлаар тав тух бий болгож байгаа нь хамгийн тов давуу тал юм. Лондоны Marsh and Parson судалгааны багийн судлаачид дээврийн цэцэрлэг нь үл хөдлөхийн үнэ цэнийг 10-25 хувиар нэмэгдүүлдгийг олж мэджээ.
-Татварын урамшуулал үзүүлдэг
Нью-Йорк хотын захиргаа байшингийн дээврийнхээ 50 хувийг ногооруулсан эздийг үл хөдлөх хөрөнгийн татвараас жилд 100 мянган ам.доллар хүртэлх хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Нэг фийт талбайн хөнгөлөлт 4.5 ам.доллартой тэнцэх бөгөөд энэ талбайд нарийн ногоо тариалах ёстой. Түүнчлэн тогтмол зардлынхаа 25 хувийг уг ногоон байгууламжаа тохижуулах материал, хөдөлмөрийн хөлс, тохижилтод зарцуулах ёстой аж.


-Дулааны тусгаарлалт сайжирна
Дээврийн ногоон байгууламж нь өвлийн улиралд байшингийн дулаан алдалтыг 30 хувь бууруулж, зундаа сэрүүхэн байлгадаг байна. Ингэснээр өвөлдөө дулааны зардлыг, зундаа агааржуулагч, эрчим хүчний зардлыг хэмнэх бодит шийдэл болдог байна.
-Хур тунадсыг шингээж, үерийн эрсдэлээс хамгаална
Ногоон дээвэр нь хур тунадасны 75 хувийг шингээдэг тул дээврийн усыг эрс бууруулж, хотын үерийн эрсдэлийг бууруулдаг. Загвар хийцээс шалтгаалан дээврийн ногоон байгууламж нь үерийн усны урсгалыг 50-90 хүртэл хувиар бууруулдаг аж. Үүнээс гадна дээврийн усны урсгалын хугацааг дөрөв хүртэл цагаар хойшлуулж, бохирын системийн ачааллыг хөнгөлдөг.
-Агаар цэвэршүүлдэг
Навчныхаа тусламжтай агаар дахь тоосонцрыг 85 хувь бууруулдаг. Мөн нүүрс хүчлийг шингээж, хүчил төрөгч үйлдвэрлэх ба дээврийн ногоон байгууламжийг дагаад зөгий, эрвээхэй, шувууд гээд амьд байгалийг бий болгодог гайхамшигтай.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
185.5.250.210
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it will position like a conformable mirror of the main place from the movable version. Unfortunately, all the apps you download will however commission on Android. Download casino in 1 click from the list, these are the most advanced mobile applications. The best casino apps for Android The problem is that finding Android apps and downloading them can be iffy, as Google doesn't con
2021/11/23
1979181.177.112.33
Ahaa, its good discussion on the topic of this paragraph here at this web site, I have read all that, so now me also commenting at this place. It’s appropriate time to make some plans for the future and it is time to be happy. I have read this post and if I could I want to suggest you few interesting things or suggestions. Perhaps you could write next articles referring to this article. I want to read even more things about it! I am sure this paragraph has touched all the internet
2020/07/11
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com