Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хөл хориотой өдрүүдэд Монгол Улс наадмын бэлтгэлдээ шамдан орлоо

 Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн Үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-нд “XIII зуун” аялал жуулчлалын цогцолбороос улс орон даяар онлайн хэлбэрээр үзэгчдэд хүрэхээр болсон билээ. Энэ жилийн хувьд дэлхий дахинд коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбоо­тойгоор Сар шинийн баярыг хойшлуулсан шиг наадмыг ч мөн адил хойшлуулах байх хэмээн таамаглаж байсан ч ийнхүү зохих хүрээнд тэмдэглэн явуулахаар болсон юм. Ингээд уншигч та бүхэнд наадмын эргэн тойронд өрнөсөн асуудлыг тоймлон хүргэж байна.

Орон нутгийн иргэд дэнж хойтол дэлгэр наадах нь

 Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. Тус хуралдаанаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр “XIII зуун цогцолбор” газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө.

Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа “КОВИД-19”-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов. “КОВИД-19”-ийн халдварт цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт зохион байгуулж, иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж, дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох зургаан насны морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернэтийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэнэ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн шууд дамжуулалтын шугамаас хүлээн авч дахин дамжуулахад нээлттэй байх юм. Өнгөрсөн хугацаанд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол болон бөх, сур, шагайн харваан наадгай уламжлал ёсоор Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ жилийн хувьд цар тахлаас үүдэн ард иргэдийн хөлөөс зайдуу буюу Улаанбаатар хотоос 96 км-ийн зайд “XIII зуун” аялал жуулчлалын цогцолборт хийхээр болж, ерөнхий найруулагчаар “Херо энтертаймент”-ийн захирал Б.Баатарыг томилоод буй.
Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж.

Наадмын салбар хороод бэлтгэл ажлаа шуурхайлж байна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсыг байгуулсны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос 13 дугаар цогцолборт бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Тухайлбал, нүхэн жорлон, гар угаалтуур зэрэг эн тэргүүний тохижилт үйлчилгээнд зориулагдсан хэрэгслүүдийг байршуулан шинээр байгуулж байгаа аж. Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос үндэсний бөх, сур, шагайн харвааны байршлын зураглал, 110 м гүний худаг, усалгаа, цахилгаан үүсгүүр, үлийн цагаан оготно устгах ажил, нүхэн жорлон байгуулах зэрэг асуудлыг шуурхай зохион байгуулж, бүтээн босгож байгаа талаарх мэдээллийг холбогдох албаныхан хэлж байна.

Цар тахлын үеийн дэглэмийг мөрдөж наадмаа хийнэ

Сонгуулийн шуугианд дарагдсан энэ өдрүүдэд наадмын бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа талаар салбар хороодын даргаас асууж тодрууллаа. Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тухай түр журам гаргахаар төсөл боловсруулж, саналаа Үндэсний бөхийн холбоонд илгээсэн байгаа. Удахгүй хариу нь гарах байх. Ер нь энэ жилийн наадамд урьдын адил 512 бөх барилдана. Чухамхүү барилдах бөхчүүдийн дэг жаяг ямар байх талаар зөвлөлдөж байна. Бөхчүүд маань бэлтгэлдээ гарсан байгаа” гэв. Гэхдээ түүний анхааруулж хэлснээр, хэрэв цар тахал асар хурдтай тархаж, улс даяар дэгдвэл наадмыг хойшлуулах нөхцөл байдал үүснэ, харин одоогийнх шиг дотооддоо хяналтаа алдахгүй явбал хамгаалалтын дор зохион байгуулна гэсэн юм.
Хурдан морины салбар хорооны дарга Х.Батбилэг “Зургаан насны морьд Хүй долоон худагт уралддагаараа уралдана. Нас насанд хэдэн морьд байх талаар нарийвчилсан тоо заагаагүй. Өмнөх шигээ л хурдан морины уралдааныг зохион байгуулна. Мэдээж хэрэг энэ жилийнх үзлэг шинжилгээнд нарийвчлан хамруулж, тодорхой цаг тутамд халуун хэмжих гэх мэт цар тахлын үеийн дэглэм дор болно гэдгээрээ өөр. Уяачид маань тэндээ асар майханд байрлаж, морьдоо сойно” гэсэн юм.
Үндэсний их баяр наадмын хороог Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ахалж буй. Одоогоор олон нийтэд танилцуулах наадмын хөтөлбөр гараагүй байна. Уламжлалын дагуу урианхай сурын харваагаар баяр наадам ирэх долдугаар сарын 10-нд эхэлж, тухайн өдрөө шагайн харваагаар үргэлжлэн явагдана. Энэ бүх наадмын шууд дамжуулалтыг хариуцан ажиллах Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзулаас хөтөлбөрийн тухай тодруулахад “Үндэсний их баяр наамдын бөх, сур, морь, шагайн харваан дээр тус бүр дөрвөн телевиз, нэг продакшн ажиллана. Мөн Монголын уламжлалыг харуулсан 40 гаруй контент бэлтгэн хүргэх бөгөөд шууд дамжуулалтыг хийнэ. Хэлбэрийн хувьд онлайн, теле наадам байна” гэв.
Үндэсний сурын салбар хорооны дарга Ц.Батбаяр “Одоогийн байдлаар урианхай, буриад сурын 700 орчим харваач оролцох тойм тоо гараад байна. Жил жилийн наадамд 1200 орчим эрхий мэргэд өрсөлддөг. Энэ жилийнх онцгой дэглэмийн үед болж буй учраас тоо нь бага зэрэг цөөрсөн. Манай харваачид тус тусын бэлтгэлдээ гарсан. Одоогоор “XIII зуун”-ы наадмын талбайд сурын талбайг барих ажиллагаа явагдаж байна. Харваанд оролцогчид наадмын хоёр өдөр тэндээ байрлаж, хязгаарлалтын бүсээс гарахгүй. Мэдээж, хүүхдийн сурын харвааг цуцалсан” гэсэн юм. Харин Шагайн харвааны салбар хорооны дарга н.Отгонбаяр “Шагайн харвааны бүртгэл энэ сарын 18-нд эхэлсэн. “XIII зуун” аялал жуулчлалын цогцолборын төв талбайн баруун урд талын хэсэгт бид майхантайгаа бууж, шагайн харваагаа зохион явуулна. Энэ жилийн баяр наадмын харагдах байдал эртний уламжлалыг түлхүү хадгалсан, харуулахыг зорьсон байна. Урьдчилсан тоогоор 20 хэсэгт 120 багийн 960 гаруй харваач байх бөгөөд үүн дээр шүүгч, телевизийн ажилтнууд гээд 1000 орчим хүн байх тооцоо гарсан байна. Ардын хувьсгалын өнгөрсөн 99 жилийн түүхэнд Улсын их баяр наадам нэг ч удаа тасалдаж байгаагүйг тэд хэлж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-аас Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морь унах хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах тухай мэдээллээ.

ГБХЗГ-ын дэд дарга Б.Халиун:
“Баяр наадмыг зохион байгуулах түр журмыг ГБХЗГ чандлан баримталж ажиллана. 2018 оноос уралдаанч хүүхдийг хурууны хээгээр нь бүртгэж байгаа. Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн санд 2019 онд давхардсан тоогоор нийт 14 мянга 485 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. Уралдаанаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал, хичээл хоцрогдол, хүүхдийн эрхийн зөрчил гарахгүй байх зэрэг асуудлаар жилийн хугацаанд 21 аймаг, есөн дүүрэг дэх ГБХЗХГ-ын хэлтсүүд хяналт тавьж, бусад төрийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг энэ жил зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 9-нийг хүртэл 21 аймаг, болон нийслэлд хийх юм..

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага:

- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
- Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
- Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд:

Уг даатгалд нэг удаа хамрагдсанаар тухайн хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах зохион байгуулалт хийсэн. Ингэхдээ
- Суурь хураамж нь 100 мянган төгрөг
- Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна.
Дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжих юм" гэв.

ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг:
"Уяачид бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь 2019 оны тоон үзүүлэлтээс харагдаж байна. Уралдаанч хүүхдийн бүртгэл нь хүүхдийн эрхийг зөрчүүлэхгүй байх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд бусад эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой тул уралдаанч хүүхдүүдэд заавал стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж уралдаанд оролцуулах чиглэлийг есөн дүүрэг, 21 аймагт өгсөн. Мөн 21 аймаг, есөн дүүрэгт цахим бүртгэлийн тусгай төхөөрөмжийн нөөц, картыг бэлдэж, хүргүүлж байгаа тул бэрхшээл гаргахгүй байхаар ажиллаж байна. Хурдан морь унах хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд: Даатгалд нэг удаа хамрагдсанаар тухайн хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах зохион байгуулалт хийсэн бөгөөд суурь хураамж нь 100,000 төгрөг, нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна. Дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжих юм. Бидэнтэй хамтран ажиллахаар СЗХ-ноос 11 даатгалын компани бүртгэгдсэн. Тэднээс дөрвөн даатгалын компани манай шаардлагыг хангаж байгаа. Ер нь бүх даатгалын компаниуд бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй. Өнгөрсөн онд 121 хүүхэд гэнэтийн ослын даатгалд хамрагдаж, 186.6 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Нөхөн олговор нь ганц уралдаанд оролцсоноор биш. Мөн МСУХ-ноос бүх сумдад уяачдаа программд бүртгэсэн нь уяачдад хариуцлага оногдуулж, хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалахад чиглэж байна. 2020 он гарснаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ хориглосон тогтоолыг зөрчиж, жижиг үсэргээ, сунгаа зохион байгуулсан 17 уяачдад хариуцлага тооцох болсон" гэв. Мөн энэ үеэр дэлхий дахинаа тархсан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор унаач хүүхдүүдийг амны хаалттай уралдуулахаар болсон гэдгээ дуулгасан. Морин дэл дээр гийнгоо хадаах хүүхдүүдэд амны хаалт зүүлгэхээс илүүтэй иргэд хоорондын зай барих боломжгүй хүчит бөхчүүддээ амны хаалт зүүлгэхээ мартаагүй хэмээн найдаж байна. Ямартай ч дотооддоо халдвар алдаагүй цорын ганц улсаар нэрлэгдээд байгаа монголчууд бид дэлхий дахинд дэлгэр монголын наадмаараа гайхуулах нь.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
194.67.193.199
You can download any of the provided casinos heavens without any problems. If you download the casino app, it intent work like a regular replication of the out-and-out area from the responsive version. Unfortunately, all the apps you download purpose however work on Android. Download casino in 1 click from the tabulate, these are the most advanced transportable applications. The best bib casino apps as a service to Android The can of worms is that find Android apps and downloading them ca
2021/11/16
1986185.161.71.141
Does your website have a contact page? I'm having problems locating it but, I'd like to shoot you an email. I've got some recommendations for your blog you might be interested in hearing. Either way, great website and I look forward to seeing it improve over time. Hi, I log on to your blogs on a regular basis. Your humoristic style is awesome, keep it up! I will immediately snatch your rss feed as I can’t find your email subscription hyperlink or newsletter service. Do you’ve any?
2020/07/10
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com