Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Монголын гурван үйлдвэрлэл

Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулсан "АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ, УРАН БҮТЭЭЛ" ном уншигчдын хүртээл болсон билээ. Энэ номонд түүний нийтлэлүүдийг эмхэтгэн оруулсан байна. Манай сонин уг номонд орсон нийтлэлүүдээс цувралаар хүргэж байна. 

1. Их хаант Монгол гүрний үйлдвэрлэл

Хэрэв бид одоогоос 500 орчим жилийн тэртээ байсан бол үйлдвэрлэл зах зээл гэж ярихын хэрэггүй байлаа. Тун амархан, ердөө л их цэрэг хөдөлгөж агт морьдоо хөлөглөөд урд хөршөө, эсвэл хойд хөршөөсөө очоод юмыг нь булаагаад авчихна. Тэд бүтээсэн хийсэн юмаа өгөхгүй гэвэл хүйс тэмтрээд бүр бууж өгөхгүй өөдөөс байлдаад байвал хотоор нь шатаачихна. Тэгэхээр бидэнд гагцхүү сайн байлдаж, хэнийг ч өршөөхгүй байх л хэрэгтэй байсан юм. Энэ чинь зөв юм аа. Яагаад гэвэл нүүдэлчин ард түмэнд нэг дороо хэвтээд юм үйлдвэрлэж, аж ахуй эрхлэх боломж байхгүй. Яагаад гэвэл Монголын хөрсөн дээр усан үзэм, интоор, лийр, гуа ургадаггүй, гахай тахиа үрждэггүй болохоор бидэнд дарс залгилж төрөл бүрийн жимс бурам идэж утсан гахайн хиам огтолж, шарсан нугас, шахсан тоорой идэх хувь дутсан юм. Үүний дээр хөрсөн дээр маань хөвөн маалинга нь ургаж биднийгээ зөөлөн торго даавуунд умбуулж өгөөгүй юм. Гэхдээ бидэнд ганц л юм байсан. Тэр нь бусад улсад тийм их тоогоороо байгаагүй нь бидний аз болсон. Энэ бол хүлэг сайхан морьд юм. Хүн өөртөө байгаа давуу талыг ашигладаг. Үнэндээ монгол хүн том биетэй, хүн ихтэйдээ дэлхийг эзлээгүй. Илжигнээс өөр юмгүй шахуу урд зүгийн улсуудыг зүгээр л түг түмэн морьдынхоо хүчээр уулгалчихсан хэрэг. Тэгэхгүйгээр хэрэв бид наймаа хийж эд бараа солилцъё гэж хүссэн бол манайхаас юу ч авахгүй байсан. Хамгийн гол нь бид чинь хүн юм болсон хойно зөөлөн торгоор эхнэрээ гоёж, гэр бараагаа тохижуулж, амтат бурам боов идэхийг хүсч байлаа. Бидний ядуу зүдүү, хүн хүч дутууг мэдэхдээ урд зүгийнхэн үе үе ирж доромжлоод адуу малыг нь хөөдөг байсан. Зүүн талаас мэргэд хүртэл ирж доромжлоод Тэмүүжиний эхнэр Бөртэг булаасан. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгч болсон хэдхэн монгол өөрсдийн зовлонгоо нэгтгэж, өөрөөсөө хэдэн арван мянгаар илүү дайсныг цөм цохиж чадсан. 
Монголчууд бид булаадгаа булаасан. Юм юмтай болсон. Булааж авсан юм чинь идэж хэрэглээд дуусчихна. Тэгээд яах вэ? Тариагаа тарьж торгоо хийж сурсан улсыг устгаж алалгүй тэнд нь боол болгоод Монголын хэрэгцээт үйлдвэрлэлийг байнга явуулж байх шаардлага гарсан. Чингис бүх баатруудаа дэлхийн өнцөг буланд захирагчаар суулгаад Монголын аж ахуйд хэрэгцээт бүх барааг тал нутаг руугаа зөөлгүүлж байсан. Монгол толгойтой хүн бүр шахам ноён болсон. Тэд гагцхүү татвар л авч чадна. Ийнхүү Монгол тал нутгийн ард түмний амь зуулга нь татвар болон хувирсан. Бид энэ татвараар олон зуун жил амьдарч дассан. Улс орнуудаас татвар авах нь бидний нүүдэлчин түмний аж ахуйгаа хөтлөх үндсэн арга хэлбэр байсан билээ. Үүнийг өнөөгийн хэлээр хэлбэл бид экспорт гэдгийг мэддэггүй дан ганц импортоор явж иржээ. Хубилай хааны ордонд нэг өдөрт 140 хөсөг бэлэг сэлт ирдэг байжээ. Ийм цатгалан улс сүүлдээ захирч байсан улсдаа уусан алга болж тал нутагтаа үлдсэн нь бага хаадын хагарлаар мөхөж, манж хятадын дарлалд үзээгүй муухайгаа үзэж үндэстэн устахын ирмэгт ирсэн. 
Ийнхүү Монголын Их Гүрний татвар дээр суурилсан үйлдвэрлэл нурсан юм.

2. Социалист монголын үйлдвэрлэл

Энэ нь Монголын хувьд тун онцлогтой туссан юм. Манай журмын нөхөд ( Сүхбаатар, Данзан тэргүүтэй) Богдод бараалхаж яаж энэ хэдэн гамингаас салах вэ? гэсэн санаа гаргаж, ярьж Хаант Орос улсаас тусламж гуйя, ойрхон ч юм гэдэг санал дээр тогтжээ. Ингээд тэд Богдын бичгийг ташуурандаа нуугаад давхиж. Оросын хил даваадахтал улаан оросуудтай таарч. Тэдэнд хэрэг учраа дуулгасан чинь Эрхүүгийн цэргийн Командлагч:
-Тэр хаант засаг чинь байхгүй болсон. Хаан үхсэн. Одоо Ленин гэж хүн бий. Тэр бол багш-ард хүн. Манайд одоо ардууд төрөө барьдаг болсон. Танайд ч мөн тэгж ядуу ардууд төрөө барих хэрэгтэй. Танай Монголын хааны хүсэлтийг манай багш Ленин таалахгүй нь лав. Тэрээр хаадуудад маш дургүй. Та бүхэн ч гэсэн хаанаа огцруулж өөрсдөө төрийг барих хэрэгтэй хэмээгээд яаж нам байгуулдаг, ядуу ард төр барьж болдог механизмын талаар зөвлөсөн бололтой юм. 
Ингээд манай нөхдүүд хэдэн гамингаас салж л байвал яах вэ, болцгоож, даруй намыг байгуулж, ном дүрэм эрмэлзэх зүйл зэргийг үйлджээ. Энэ бол манай хувьсгалчдын үнэхээр үнэлж баршгүй гавьяа, үгээр хэлшгүй эх оронч сэтгэл билээ. Үүний зэрэгцээ дээрх эрхүүгийн нөхдүүд тун ч мартамгүй улс билээ. 1911 оны Хиагтын гэрээгээр Монголыг Хятадад өгчихсөн Оросын цагаан хааны том алдааг 1921 онд Улаан оросууд засахдаа Монгол ардын хувьсгал гэдэг сонгодог жүжгийн хувилбар сонгосон юм.
Жанжин Д.Сүхбаатар бол тухайн үедээ Хужирбулангийн монгол цэргийн ангид алба хааж байсан овоо сэргэлэн залуу байжээ. Богдын засгийн газар нөлөө бүхий төлөөлөгчөө Оросод илгээх гэхээр хил дээр очоод бөөн хэл ам гарах вий гэж эмээсэн хэрэг. Яагаад гэвэл тэр үед Монголын хил гэж байсангүй. Хятадын цэргүүд Монголын газар нутгийг өөрийн юм шиг цагдаж байсан. Тийм болохоор жирийн нэг хоёр цэргийг хил давуулах нь сэжиггүй байжээ. Мань Д.Сүхбаатар нарын хэдэн хүний хүсэл зоригийг Оросын Байгалийн чанад дахь улаан цэргийн хэлтэс хянаж үзээд Монголыг эргүүлэн авахад ард түмнийх нь тэмцлийг ашиглаж болох юм гэж тооцсон байна. Ингээд Сүхбаатарыг эргүүлэн Хужирбулан руу давхиулж тэнд байгаа 400 цэргээ нааш нь Хиагтад авчрахыг тушаасан байна. Ингээд байлдааны нэг томоохон анги бэлтгэж довтолгооны эхэнд монгол цэргүүдийг оруулж араас нь орос цэргүүдэд монгол дээл хувцас өмсгөн Хиагт руу дайрчээ.
Энэ нь нэг талаар оросууд Монголд нэвтрэхэд саадгүй боллоо гэсэн үг. Олон улсын харилцаандаа бол Оросууд Хятадтай дайтаагүй, монголчууд бослого гаргасан гэсэн халхавчтай. Нөгөө талаар Октябрийн хувьсгалаас дүрвэсэн Барон Унгерн, атаман Семеновын үлдэгдлийг цэвэрлэх ач холбогдолтой байсан. Энэ бол яавч монголын ард түмний зоргоор хийсэн хувьсгал биш байлаа. Дэлхийн түүхэнд ард түмний хувьсгалыг хилийн гацаанаас эхэлж хийдэг туршлага байхгүй. Үнэхээр ард түмний бухимдлаас үүдсэн хувьсгал бол нийслэл хүрээнээс эхлэх байлаа. Дэлхийн хувьсгалын түүхэнд Петрбургийн өвлийн ордон руу гал нээсэн Октябрийн хувьсгал, Францын нийслэлд бэхлэлттэй эхэлсэн Парижийн коммун гэх мэт улсынхаа нийслэлээс эхэлсэн үйл явдлууд алтан үсгээр бичигдэн үлджээ. Гэтэл Монгол ардын хувьсгал нь Хиагт хотыг чөлөөлснөөр эхэлж байгаа нь үнэхээр инээдтэй байгаа юм. Өнөөдрийн Монгол орны газрын зураг дээр Хиагт гэдэг хот тэмдэглэгдээгүй байна. Бид тэгвэл хэний ямар хотыг чөлөөлж тэр хувьсгалыг хийсэн болж байна вэ?
Тэгээд бас 
Шивээ хиагтыг авахад
Шилэн дэнлүү хэрэггүй
Шийдээд ирсэн гамингуудыг
Шилийн замаар тонилгов гэж дуулаад байгаа нь үнэхээр сонирхолтой. Ер нь тэр үед монгол хэлний үгийн санд хувьсгал гэдэг үг байгаагүй байна. Үүнийг революция гэдэг үгнээс хүчээр орчуулан бий болгосон гэж үздэг. Революция бол хувьсал гэсэн утгаараа буух учиртай. Хувьсал гэдэг үгийг хүч оруулан хувьсгал гэдэг нэр томьёог бий болгосон хэрэг. Яагаад гэвэл тэр үеийн хүмүүс хувьсгаал гэж ярьдаг. Угаасаа хувьсгал гэж урьд нь сонсч үзээгүй ардууд түүний өргөлтийг үгийн сүүлийн үенд нь хийж хувьсгаал болгосон нь бараг гадаад үгийг санагдуулна. Ингэхээр 21 оны хувьсгал байтугай хувьсгал гэдэг үг ч байгаагүй бололтой. Анх тусламж гуйж ирсэн хэдэн залууг Эрхүүд яаралтай аваачиж социализм коммунизм марксизм гэгч юу байдгийг хальт мулт ойлгуулсан болоод шинэ засгийн толгойд нь тавьчхаж. Ингэхээс ч өөр арга, цаг байсангүй. Манай нүүдэлчин овгийн хэд маань шинэ засаг удирдахдаа байнга алдаж мунгинасаар хоорондоо маргах төлөвтэй болохоор нь бүгдэд нь орос сургагч дагалдуулж өгөөд сургагчийнхаа үгнээс гарч болохгүй шүү. Мөн ч яагаа ч үгүй байна даа. Та нар их юм сурна аа гэжээ. 
Сургагчтай үргэлж байх нь эвгүй тул жинхэнэ оросын бодлогыг үнэнчээр биелүүлдэг, оросожсон, тэр бүү хэл монголын их хурлын тогтоол, яамдын тушаал шийдвэрүүдийг хүртэл оросоор бэлдүүлж байдаг хүн бэлдэх хэрэгтэй болсон. Тэр нь мэдээж Ю.Цэдэнбал дарга. Сайтар бэлтгэгдсэн хүн. Гэхдээ түүнийг бас яаж итгээд явуулчхав гээд орос сургагч өгөөд монгол илгээсэн. Тэр сургагч бол эхнэр А.Филатова билээ. 
Тэднийг Монголд нэн удалгүй зохих суудалд нь суулгаж бүх юмыг жин тан болгожээ. Одоо тэд Монголын хоцрогдсон аж ахуйг өндийлгөх үүрэг хүлээв. 
Ийнхүү Октябрийн социалист үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн юм. Ядуу буурай орон социализмыг дагавал чухам яаж хөгждөгийг дэлхийд нотлон харуулах үүрэг ЗХУКН-д ногдлоо. Буурай Монголын цусанд тусламжийн дусал, морфин ханаж цадтал хийж эхэллээ. Энэ нь нөгөө талаар буурай орнууд ЗХУ-ыг дагавал яахыг харцгаа гэж сонсогдож байлаа. Монгол руу үйлдвэрийн эд анги цутгаж нүүдэлчин монгол хүн анх удаа комбинат, фабрик завод, гэсэн харь үг сонсч инженер механик мастерууд болцгоов. Энэ нь бусад олон орны атаархлыг төрүүллээ. Монгол орон маань араасаа 13 дүү дагуулсан юм шүү. Чухал нь юу вэ? Гэвэл, орос орон бидэнд хоргой торго чангаанз чихэрхэн өгөөгүй, харин үйлдвэр өгсөн. Дахин хэлье үйлдвэр. Энэ бол тусламжин дээр тогтсон Монголын сэргэн мандалтын үе мөнөөсөө мөн.
Монгол Улс түүхэндээ ч ажилчин ангитай байгаагүй. Нүүдэлчин монгол хүн эд агуурсаа олох гэж ийш тийш цэргийн анги илгээж байлдах хэрэггүй боллоо. Орондоо унтах завгүй олзлон булаалдах шаардлагагүй боллоо. 
Үнэндээ бид чинь Түвдээс бүдүүлэг Балбаас дор орчхоод байсан юм шүү дээ. Түвд, Балба оронд Хятадууд огт үйлдвэр оруулаагүй. Тэдгээр оронд ажилчин анги гэж байхгүй. Тиймээсээ хоцрогдон мөхөж байгаа юм. 
Өнөөдөр бид малчин, малчин гээд л байна. Тэд чинь Түвд, Балбаар дүүрэн байна. Мал мэддэг нь жинхэнэ монгол ч гэх шиг. Дарга нар малчин айлуудаар хэссэнийгээ жинхэнэ ард түмний дунд орж байна гэж итгэсээр л. Би малчин хүнийг муулах гэсэнгүй. Яагаад дарга нар ажилчин айлаар огт ордоггүй юм бэ? Яагаад гэвэл тэд үйлдвэр гэж юу байдгийг муухан мэддэг улс. Үйлдвэр гэдэг чинь эрх чөлөө, тусгаар тогтнол, хүний хөгжил байдаг юм. Бод л доо. Баруун аймагт зуд болоход Монгол Улс нэг их хотойгоогүй. Тэгвэл цахилгаан станц дэлбэрбэл Монгол Улс сөнөхтэй адил болно. Социалист Монголын үйлдвэрлэл нь биднийг ядуу буурайгаас дунд зэргийн хөгжилтэй орны хэмжээнд авчирсан. Ямар ч байсан MADE IN MONGOLIA гэдэг шошгоны барааг харуулсан. 
Манж Хятад нь Монголыг 200 жил дарлахдаа хоёр давхар байшин ч барьж өгөөгүй. Тэгвэл орос 70-хан жилийн дотор биднийг юутай болгосныг хэлээд барахгүй.
Өнөөдөр бид Америк, Япон, Герман гэж хошуураад байна. Эмгэнэлтэй нь юу вэ гэвэл бид чинь тэдэнд огт хэрэггүй улс. Биднээс авах юм тэдэнд огт байхгүй. Хэрэв манайхаас юм авъя гэхэд тэр нь хойд мөсөн далайгаас мөс чирч ирэхтэй адил бөөн яршиг удсан хэрэг болно. Заавал Бээжин, Москвагаар дайрах болно. Ингэж төвөг болгосноос манайхаас авах гэсэн бараагаа Москва Бээжингээс авчихсан нь дээр байх болно. Бид чинь өөрсдийгөө өргөмжлөөд энэ дэлхий монголоор дутчих юм шиг санаад болж өгвөл юу ч хийхгүй гадны хүнээр тэтгүүлчхээд явах санаатай байна. Тагжгар майга, жартгар бор хүүхэн, тансаг Адамыг голж шилж байх шиг санагдана. Тансаг орос ах минь тагжгар хар биднийгээ 70 жил өлгийдөж, угжинд нь хэрэгтэй бүхнийг хийж хөхүүлээд цусанд нь морфин, допинг “сэргээш” хийж дасгажээ.
Оросын энэ тусламжинд монгол хүн тамхи мэт дасчээ. Оросын допинг үгүйгээр нэг жил ч байж чадахгүй болсноо бид саяхан мэдэв. ЗХУ задарч, зах зээлд орсноор монголын судсанд үнэгүй хийдэг морфин доллароор үнэлэгдэх болов. Түрүүчийн хийсэн амь тарианы үйлчилгээ гарч хамаг бие нь өвчин ороод яг үхдэгийн даваан дээр Америк ах нэг тарьж торгоов. Бас Герман, Япон ах нэг торгоов. Ийнхүү Оросын тусламжинд Хар тамхичин мэт хордсон монгол орон өвчтөний ширээн дээр тусламжийн дусал хийлгээд хэвтэж байна. Эмчилж эдгээх үү? үхүүлэх үү? Ингээд тусламжаар боссон социалист монголын үйлдвэрлэл өвчтөний ширээнд шилжлээ.

3. Ардчилсан монголын үйлдвэрлэл

Урьд нь бүх өмч улсынх байсан бол Ардчилсан нийгмийн тогтолцоонд задарч эхлэв. Жишээ нь Ханын материалын комбинат хаалга цонх хана үйлдвэрлэдэг цогцолбор байсан бол гурав салаад тус тусын мөрийг хөөснөөр гурван толгойтой нэг биетэй хачирхалтай нэгэн болж хувирав. Олон зуун ажилчид тарж бутрав. Энэ мэтчилэн өнөөх социализмын үед олж авсан хэдэн үйлдвэрүүд маань ажиллахаасаа ажиллахгүй нь их болж ажилчид ч нэгдэхээсээ задрах нь элбэгшив. Уг нь монгол орон капитализм руу орж байгаа гэж ярьдаг. Капиталист нийгэм бол хамгийн их үйлдвэрийг төрүүлдэг. Тэгвэл монгол капитализм үйлдвэрийг мөхөөх янзтай байгаа нь хачирхал төрүүлнэ. Яагаад гэвэл хүний хэрэглэдэг бүхий л эд барааг ганзагын наймаачдын нуруунд үүрүүлсэн үед эх орны бүтээгдэхүүн үйлдвэрлэх онц шаардлагагүй болдог юм л даа. 
Ердөө л Эрээнээс хэдэн бараа оруулж ирээд лангуун дээр овоолоод тавьчихна. Тэгээд түүнийгээ бид зах зээлд орлоо гэж ярьж байна. Иргэн бүрд гадаад паспорт олгуулах шаардлагыг анх МоАН тавьснаар биеллээ олсон хэрэг л дээ. Тэр бол 1990 он. Анх гадаад паспортаа өвөртлөөд тав гурван доллар зээлсэн учраа олохгүй хэдэн хүн анх гадаадад хөл тавьж шатаж, сэхэх нь сэхсэн. Тэр сэхсэн хүмүүс өнөөдөр лангуу дүүргэж байгаа юм. Одоо бол 1994 он шүү дээ. 
Уг нь бид гадаадын хөрөнгө оруулалт хийгээд дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөөнийг хөгжүүлэх ёстой байв. Гэтэл сүүлийн үед ганзагын наймаа хаагдах янзтай. Эрээнээс чирч ирдэг “гахай” турж эхлэв. Ганзага хаагдаад гахай үхнэ ээ. Яагаад гэвэл ардчилсан Монгол Улс гагцхүү энэ “гахайг” л үйлдвэрлэж түүгээр амин зуулга хийсэн. Бүх айлын амьдрал “гахайн” дээр тогтож байна. Бэлэнчлэх сэтгэлгээ гэгч нь монгол хүний цусанд шингэсэн нь энэ. Ийнхүү Их хаант монгол гүрний үед бид Татвар үйлдвэрлэж, социалист монголын үед Тусламж, Ардчилсан Монголын үед Гахай үйлдвэрлэж байна. Бид хэзээ товар үйлдвэрлэх вэ?

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
193.124.189.177
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it intent do one's daily dozen like a classic mirror of the predominant site from the movable version. Unfortunately, all the apps you download purpose however trade on Android. Download casino in 1 click from the tabulate, these are the most advanced mechanical applications. The best bib casino apps for Android The muddle is that find Android apps and downloading them can be iffy,
2021/11/18
1976168.151.229.59
It is appropriate time to make some plans for the future and it’s time to be happy. I have read this post and if I could I wish to suggest you some interesting things or tips. Maybe you could write next articles referring to this article. I wish to read even more things about it! Hi, I do believe this is a great site. I stumbledupon it ;) I'm going to return once again since I book marked it. Money and freedom is the best way to change, may you be rich and continue to help others.
2020/07/10
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com