Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Экс гишүүн Б.Ундармааг шүүснээр, “Капитал” банкны асуудал хөндөгдөх нь

 Өнөөдөр (2020.06.30) УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал анхан шатны шүүх дээр болж, урьдчилан хэлэлцүүлэг явагдах тов гарсан байна. Яагаад түүнд холбогдох хэргийн шүүх хурал ийнхүү зарлагдсан тухайд 2-3 жилийн тэртээх үлдэж хоцорсон нэгэн түүхийг эргэн сануулъя.
УИХ-ын гишүүн байхад нь Б.Ундармаагийн эзэмшил, түүний гэр бүлийн банк гэгддэг “Капитал” банкийг татан буулгах шийдвэрийг Монголбанк гаргаж тус банкийг дампууруулсан. Учир нь, тус банкны чанаргүй зээл нь 208 тэрбум төгрөгт хүрч, нийт хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн тул ийнхүү тус банкыг албадан татан буулгасан юм. Капитал банканд төрийн 31 байгууллага, нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байгаад алдсан түүхтэй. Үүнээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 240 тэрбум төгрөгийг тус банканд хадгалуулж байгаад алдсан нь нийгмийг цочролд оруулж байлаа.

Ер нь дампуурлын ирмэгт ирчихсэн “Капитал” банкинд НДС-гийн 240 тэрбум төгрөгийг яагаад хадгаламж хэлбэрээр байршуулж алдав гэдэг асуудал хариуцлага нэхэж хоцорсон нь мэдээж. Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг асар их хэмжээгээр буюу 240 тэрбумаар нь дампуурал нүүрлэсэн банканд хадгалуулсан атлаа бусад арилжааны банканд сая төгрөгөөр л байршуулж байсан нь анхаарал татна. Тухайн үед салбар хариуцсан сайд С.Чинзориг “Нийгмийн даатгалын сан “Капитал” банкнаас 105 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг одоогийн хуулиар арвижуулж өсгөдөг гурван арга байгаа. Тодруулбал, Монголбанкны үнэт цаас худалдаж авах, Засгийн газрын бонд худалдаж авах, арилжааны банканд хүүтэй байршуулах гэсэн аргууд байдаг. Миний хувьд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкинд өндөр хүүтэй байршуулахаас илүүтэй Монголын нийгмийн даатгалын сан эрсдэлгүй байх ёстой. Мөн хөрөнгө нь хөрвөх чадвартай байх ёстой гэсэн бодолтой байдаг. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяд төгрөг байгаа. Одоогийн байдлаар 400 тэрбум төгрөг “Хаан” банк, “Төрийн” банканд байршиж байгаа” гэж ярьсан. Харин “Капитал” банкнаас байршуулсан НДС-гийн мөнгийг татах боломж үнэндээ хүнд байсан. “Капитал” банканд хадгаламж хэлбэрээр байршуулж байсан 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Тухайн гэрээг сунгахгүйгээр мөнгөө татаж авна гэдэг асуудлыг ярьсаар 2018 оны зургадугаар сар хүртэл явсан. Ингээд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлт гараад 2018 оны зургадугаар сард 79 тэрбум төгрөгийн гэрээг сунгаж байршуулсан юм” гэдгээ хүлээсэн байдаг.
Юутай ч, НДС-гийн мөнгийг хэзээ хэзээгүй “нүд анихдаа” тулсан банканд эрх мэдэлтнүүд нүдээ аньж байгаад хадгалуулсаар огт оргүйд алдчихсан нь дэндүү үнэн. Харин үүнийг хариуцах ёстой хүн нь болох УИХ-ын гишүүн Б.Ундармаа тэр үедээ “Капитал” банканд би ямар ч хувьцаа эзэмшдэггүй” гэж хэлж байсан. Мөн “Төрийн 400 тэрбум төгрөг танай банканд байршдаг гэж байна шүү дээ” гэхэд “Түүнийг би мэдэхгүй” гэж тас гүрийсэн атлаа “НДС-гийн 80 хувь танайд байршиж байсан гэж салбарын сайд нь хэллээ шүү дээ” гэнгүүт “Үгүй, худлаа” хэмээн огцом няцаасан атлаа “Тэгвэл салбарын сайд нь өөрөө хариулах байлгүй. Энэ шийдвэрийг гаргасан Төвбанкны удирдлага өөрөө л ярилцлага өгнө биз” гэж ундууцсан бичлэг нь баримт болж үлджээ. Түүнчлэн “Арван хэдэн жил болсон банкийг ийм болгоход улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн” гэж хэлсэн нь “Капитал” банкийг татан буулгах үйл ажиллагаанд улс төр орсон гэдгийг хэлсэн хэрэг биз ээ. Улс төр орсон ч бай, үгүй ч бай үнэндээ жирийн иргэдэд огт хамаагүй. Хамгийн гол нь НДС-гийн мөнгө УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувийн банкинд хадгалагдаж байгаад дампуурлаар алга болсон нь л үнэн хойно энэ хүн хариуцлага хүлээх нь тодорхой. Хүний юмыг хадгалж байгаад алдсан хүн төлдөг ёстой. Тэгвэл түмний халааснаас “нийгмийн даатгал” нэрээр татаж авсан мөнгийг хувийн банкандаа байршуулж байгаад алдчихсан хүнд хуулийн дагуу зохих хариуцлага тооцох л ёстой.
Үнэхээр хариуцлага тооцох цаг нь болоод “Хувьсгалын тохироо бүрдлээ” гэдэг шиг анхан шатны шүүх хурлын тов тодорч байх шиг байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
185.103.253.87
You can download any of the provided casinos upon without any problems. If you download the casino app, it will work like a standard reproduction of the power supply site from the unstationary version. Unfortunately, all the apps you download will however do one's daily dozen on Android. Download casino in 1 click from the list, these are the most advanced responsive applications. The best bib casino apps after Android The difficult is that find Android apps and downloading them can be ha
2021/11/24
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com