Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх улирна, хоёр яам шинээр байгуулна

Т.ТӨМӨР

 Хуулийн дагуу анхдугаар чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох учраас энэ удаагийн сонгуульд хамгийн олон суудал авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх улиран сонгогдох болов уу. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан түүний хувьд энэ жил багаар дэмжиж, хийсэн, хийх ажлыг нь үргэлжлүүлэх уриатайгаар сонгуульд ялалт байгуулсан. Тиймээс энэ удаад намын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд ч улирах нь гарцаагүй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу танхимын сайд нараа өөрөө томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Харин УИХ-аас дөрвөн сайд нь давхар дээлтэй бусад нь дан дээлтэй байх хуультай. Тэгэхээр У.Хзрэлсүх өөрөөсөө гадна гурван сайдыг УИХ-аас томилох боломжтой гэсэн үг. Ингэхдээ Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадахгүй бол УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай.
Монгол Улсын Үндсэн хуулиас:
39.2.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлсний дараа сайдад нэр дэвшигч бүрээр нь хэлэлцэж, томилно. Хуулийн дагуу УИХ-д олон суудал авсан нам нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д танилцуулах зохицуулалттай. Мөн Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
Өнөөгийн Засгийн газар 16 сайдтай. Өөрөөр хэлбэл 14 яам, ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайд, Шадар сайд, Ерөнхий сайд гэсэн бүрэлдэхүүнтэй. Тухайлбал,
Ерөнхий сайд
Шадар сайд
ЗГХЭГ-ын сайд
1.Байгаль орчин, аялал жуулчлалын яам
2.Гадаад харилцааны яам
3.Сангийн яам
4.Хууль зүй, дотоод хэргийн яам
5.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
6.Батлан хамгаалах яам
7.Барилга, хот байгуулалтын яам
8.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
9.Зам, тээврийн хөгжлийн яам
10.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
11.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
12.Эрчим хүчний яам
13.Эрүүл мэндийн яам
Тэгвэл эрх баригч МАН дээрх яамд дээр нэмж Соёлын асуудал хариуцсан яам, Хөгжлийн бодлого тодорхойлох хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр нийтдээ 15 яамтай болж, түүнийг дагаж сайд нар томилогдох бололтой.
Тэгвэл өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар хүмүүсээр Засгийн газрын бүрдэлдэхүүнээ байгуулах вэ гэдэг нь олны анхаарлын төвд байна. Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнд байгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар сайдын суудалдаа, давхар дээлтэйгээ үлдэх сурагтай. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сайдаар нь үлдээх гэсэн боловч өөрөө татгалзсан гэдэг яриа бий. Иймд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ суудалдаа давхар дээлтэй үлдэх боломж гарсан гэнэ.
Тэднээс гадна сонгууль эхлэхээс өмнө нэр дэвшихгүйгээр МАН ялбал сайд болохоор тохиролцсон хэдэн хүн байгаа гэх. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд Я.Содбаатарыг ЗГХЭГ-ын дарга эсвэл Уул уурхайн сайд, Шадар сайд Ө.Энхтүвшин энэ суудалдаа улирах, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мөн сайдын суудалдаа үлдэх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөн сайдаар томилохоор нэр дэвшүүлээгүй гэдэг “бор шувуу” нисч байна. Мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас өгсүүлээд сайдын суудалд санаархаж буй нөхдүүд ч байгаа гэдэг. Бас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар сайдын суудалдаа үлдэнэ гэсэн яриа ч чих дэлсээд байгаа билээ. Ерөнхийлөгч анхдугаар чуулганы товыг зарлавал эрх баригчид Ерөнхий сайд томилж, Засгийн газраа наадмаас өмнө бүрдүүлэхээр төлөвлөсөн байгаа гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
185.174.137.227
You can download any of the provided casinos above without any problems. If you download the casino app, it intent position like a conformable mirror image of the main place from the unstationary version. Unfortunately, all the apps you download purpose only work on Android. Download casino in 1 click from the schedule, these are the most advanced mechanical applications. The unsurpassed casino apps after Android The problem is that find Android apps and downloading them can be tricky, as
2021/11/27
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com