Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АМЬД БИЕТИЙГ КЛОНЫ АРГААР ХУВИЛАХ НЬ: ЗӨВ, БУРУУ

Ильнур Шарафиев


Клоны аргаар амьд биетийн хувилах арга тэртээ 50 жилийн өмнө бий болсон ч, энэ технологи маш эрчимтэй хөгжиж байгаа юм. Гэхдээ энэ талаар хийсэн туршилт, мэдээлэл ёсзүйн хувьд ч, нийгэм хүлээн авах талаасаа ч өнөө хүртэл араасаа маргаан дагуулсаар байна. АНУ-д бол хөдөө аж ахуйн амьтныг хувилах, хүнсэнд хэрэглэх хэлбэрийн хувьд зөвшөөрсөн ч америкийн нийгэм үндсэндээ үүний эсрэг байгаа юм. Олонх орны хүмүүсийн хувьд ямар амьтныг ингэж хувилан гаргаж авах, ийм аргаар гаргаж авсан мал амьтнаас бусад сүргийг нь хэрхэн ялгаж, хамгаалах вэ, магадгүй генийн ялгаа байх ч юм бил үү гэсэн эмзэглэл байсаар байна.
Клоны аргаар амьтдыг хувилах энэ шинжлэх ухаан хэрхэн хөгжиж өнөөдөр ямар түвшинд хүрээд байгаа юм бэ.

 

Клон гэж юу вэ, байгальд өөрт нь ийм “арга” бий юу

Клоны аргаар хувилах гэдэг нэр томьёо өөрөө их өргөн ойлголт, хэд хэдэн аргыг хэлж болно. Энэ бол биологийн биетийг генийг нь ашиглан шинээр гарган авч байгаа хэрэг. Урвуулж харах юм бол генийн бүрэлдэхүүнд байгаа материал юм уу, организм уу, жинхэнэ үү, хувилсан уу гэсэн үг.
Клоны аргаар хувилан үржих нь байгальд өөрөө байдаг зүйл, Нэг эст хэд хэдэн ургамал ийм байдлаар үржиж ургадаг байна. Сүүн тэжээлтэн амьтад болон хүний ихэрлэх нь байгалийн клоны нэг хэлбэр. Нэг л ДНК-аас үүдсэн өндгөн эс хоёр юм уу хэд хэдэн хэсэг болон хувилж байгаа нь тэр.
Ийм явцыг зохиомлоор генийг нь хувилах, хуулбарлан хувилах аргаар, эмнэлгийн аргаар гэсэн гурван аргаар давтан хувилж болно. ДНК-ийн сегмент буюу генийг хувилахыг генийн арга гэдэг бол бүхэл бүтэн амьд биетийг хувилж гаргахыг нөхөн үржихүйн арга гэж хэлж болно. Эмнэлгийн гэдэгт туршилтад зориулан авсан эсээр шинэ эс бий болгох арга. Сүүлийн хоёр аргыг янз бүрийн зорилгоор хэрэглэж байгаа бол генийн аргаар хувилах нь эднээсээ эрс ялгаатай.

 

Үр удмаа хувилж авч болох уу

Сүүлийн 50 жилд эрдэмтэд амьтдыг янз бүрийн аргаар хувилан авах туршилтууд хийсээр иржээ. 1979 онд эрдэмтэд амьд эхийн савнаас дээж аван хувилах замаар хулгана гаргаж авчээ. Тун удалгүй ийм аргаар үхэр, хонь, дэгдээхэй гаргаж авах туршилтууд хийж байлаа.
Харин 1996 онд л судлаачид амьд амьтны хөгшин эсээс анхны сүүн тэжээлтэн хувилан гаргаж чадсан юм. Шотландын эрдэмтэд 276 удаагийн туршилт хийсний дүнд Долли хонь гаргаж авсан нь хиймэл аргаар хувилах технологийн ололт байлаа.
Судлаачид хонины сав, генийн материалыг аван эндээ өөр хониноос авсан өндгөн эс суулгах замаар Доллиг гаргаж авсан. Ингэснээр өндгөн эсээс генийн материал авч хувилах нь боломжтой болсон байна. Түүнийгээ гурав дахь хонинд суулгасан байна. Хоёр жилийн дараа японы эрдэмтэд нэг үнээнээс найман тугал гаргаж авсан ч дөрөв нь л амьдарсан байна. Үхэр, хониноос гадна эрдэмтэд муур, буга, нохой, адуу, луус, туулай, харх зэрэг сүүн тэжээлтнийг хувилах гэж оролдсоор байлаа. Холливудын жүжигчин, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Барбра Стрейзанд 2017 онд үхсэн өөрийнхөө хайртай Саманта нохойгоо хувилуулж авсан юм. Эднийд 14 жил амьдарсан Саманта нохойг үхсэнийх нь дараахан ам, ходоодноос нь дээж авч хувилсан гэдэг. Өнөөдөр жүжигчнийд гурван нохой байгаагийн хоёр нь хувилж гаргасан Саманта.
Гэхдээ генийн нэг материалаас клоны аргаар хувилсан гэхэд тэр бүрий адилхан харагдахгүй, организм нь ямар байхаас хүрээлэн байгаа орчин их нөлөөлнө. Хамгийн анх хувилж гаргасан муур гэхэд л эхээсээ огт өөр байсан. Муурны үсний өнгө, хээ нь генээсээ өөр байсан л даа. Тэгэхээр өөрийнхөө үр удмыг хувилан залгамжуулж үлдээе гэж бодож байгаа хүн байгаа бол энэ жаахан таагүй л мэдээ л дээ. Гэхдээ үр удмаа ч юм уу, өөрөө хоёр дахь амьдралаараа амьдарч үзье гэж байгаа бол бас ийм үйлчилгээний компани бий гэнэ.

 

Клоны аргаар хувилсан үнээний сүү ямар бол

Хөдөө аж ахуй, анагаах ухааны зориулалтаар амьтан гарган авахад хуулбарлан хувилах аргыг хэрэглэдэг. Шотландын эрдэмтэд Долли хонийг гарган авахдаа цус бүлэгнүүлэх зориулалттай хүний уураг агуулсан сүүтэй хонь гарган авахыг зорьсон байна. Үнэхээр сүүнээс энэ уургийг гаргаж авч чадах юм бол хүний цус бүлэгнэх гэдэг өвчнийг анагааж чадна л гэсэн үг. Мал амьтныг анагаах ухааны, судалгаа шинжилгээний зориулалтаар хувилан гаргаж авах тухайд бол ийм.
Харин хөдөө аж ахуйн зориулалтаар мал амьтныг хувилах нь ашигтай эсэх талаар хараат бус олон тооны эрдэмтэд санал солилцсоны эцэст АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих хороо 2008 оны нэгдүгээр сард клоны аргаар гаргаж авсан мал, амьтны мах сүү нь аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тэгэхээр мах ч юм уу, сүү ихтэй үүлдрийн малыг клоны аргаар хувилан ашиглаж болно гэсэн үг.
Харамсалтай нь ингэж хувилан олшруулсан малын мах, сүү дэлгүүрт ирэхийн тулд энэ арга өндөр өртөгтэйгөөс гадна, маш их цаг хугацаа шаардагдана л даа.

 

Шүүмжлэл, сөрөг үзэл

Гэтэл шинжлэх ухааны энэ ололтыг шүүмжилж, сөрөг талаас нь хардаг хэсэг байна. Америкийн Human Society нийгэмлэгийнхэн бол клоны аргаар хувилсан мал амьтны мах сүү аюулгүй гэсэн энэ дүгнэлтийг хэтэрхий хязгаарлагдмал, шинжлэх ухааны үүднээс харвал эргэлзээтэй гэж үзэж байна. Хэрэглэгч-зөвлөхийн хэд хэдэн хэсэг клоны аргаар хувилсан мал амьтны бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэж болох эсэхийг хянаж, шалгах тийм программ бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.
Ер нь мал амьтныг ингэж биологийн уламжлалт, нөхөн үржихүйн аргаас гадуур гарган авах нь ёсзүйн хувьд зохисгүй хэмээн шүүмжилдаг хэсэг байна. Тэдний гол эмзэглэл нь энэ арга түгээмэл болоод, бүр төгөлдөр болох цагт хүнийг хувилаад эхэлж мэднэ гэж байна. Бас шашны зүгээс эсэргүүцэх хандлага ч байна. Мусульман, еврейн шашинтнууд мэдээж эсэргүүцэж байна. Орост клоны аргаар хувилахыг албан ёсоор хориглоогүй, гэхдээ оросын иргэдийн 40 хувь үүнийг “ямар ч үр дүнд хүргэж мэдэх аюултай туршилт” гэж үзэж байгаа гэнэ. Ялангуяа эмэгтэйчүүд илүүтэй эсрэг саналтай байна.


Евро парламент 2015 онд хөдөө аж ахуйн зориулалтаар мал амьтныг хувилан гаргах, ийм мал амьтны бүтээгдхүүнийг худалдаалах, импортоор оруулахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тэд “клоны аргаар хувилах технологи бүрэн төгс боловсроогүй, үр дүн нь тодорхой биш, ийм аргаар гаргаж авсан олон амьтан төд удалгүй үхэж байна” гэж үзсэн байна. Иймдээ ч судалгаагаар европын олон орны хэрэглэгчид клоны аргаар гаргаж авсан мал амьтны мах сүү хэрэглэхийг аюултай гэж үзсээр байгаа юм.
Америкийн эрдэмтэн, ёс зүйч Бернард Роллин клоны аргаар мал амьтныг хувилан гаргаж авсан нь огт төсөөлөөгүй үр дүнд хүргэж мэднэ гэж болгоомжилж байна. Ингэж олон удаагийн хувилах явцад генийн өөрчлөлт гарч шинэ бий болсон тэр амьтан бусдадаа сөргөөр нөлөөлөөд эхэлбэл яах вэ. Бас тэгээд ямар амьтныг хувилах вэ гэж Колорадогийн Их сургуулийн философийн профессор Ролллин хэлж байна.


Харин клоны аргыг дэмждэг талынхан бол мал амьтныг хувилан гаргах энэ судалгааг олон арван жил туршиж аюулгүй гэдгийг нь баталсан гэж байгаа юм. Мичиган мужийн Их сургуулийн нийгмийн ёс зүй, хүнс, хөдөө аж ахуйн тэнхимийн эрхлэгч, философийн доктор Пол Томпсон клоны аргаар хувилах асуудлыг хүнийг хувилчих вий дээ гэдгээс болоод л эсэргүүцэж байна. Тэгээд ч олон нийт клоны аргаар хувилах гэдгийг шинжлэх ухааны талаас нь биш, “амьд биетийг яг л эд зүйл үйлдвэрлэж байгаа юм шиг” хувилаад байх шиг санаж байна” гэж хэлж байгаа юм.
“Клоны арга шиг ийм гайхамшигт нээлтийг зүгээр нэг үл тоож болох уу даа. Энэ технологи юугаараа чухал, үүгээр юуг яаж өөрчилж болохыг хэлэхэд л хангалттай” гэж Пол Томпсон хэлжээ.
Хамгийн таатай зүйл бол клоны арга нь дөнгөж үхсэн юм уу, бүр эрт үхсэнийг ч хувилж болох учраас устаж үгүй болсон олон төрөл зүйлийг сэргээж болно гэж эрдэмтэд таатай хүлээн авч байгаа юм.
2010 онд Оросын Якутын нутаг мөнх цэвдэг дотроос бүр арьс, үстэйгээ арслан зааны үлдэгдэл олсон. Саявтар Орос, Японы эрдэмтэд түүнээс эсийн цөм гаргаж авлаа гэж The Mainichi Shimbun хэвлэл өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байна. Энэ цөмөө эрдэмтэд эм хулганы бэлгийн эсэд шилжүүлэн суулгаад, цаашид үржих эсэхийг ажиглана гэнэ.
Арслан зааны үлдэгдлийг олсон эрдэмтэд үүнийг маш сайн хадгалагдаж байсан учраас өндгөн эсээр нь эртний энэ амьтныг клоны аргаар сэргээн амьдруулж болно гэж найдсаар байгаа юм.

 

Клоны аргаар “төрсөн” амьтад

1. 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йоркийн худалдааны төвийн нуранги дор дарагдсан хүмүүсийг хайж хоёр хоног амралтгүй ажилласан аврагч Трэкер нохойноос BioArts International компани 2009 оны зургадугаар сард клоны аргаар таван эрүүл гөлөг “төрүүлж” авчээ.


2. 17 настай Ники нэртэй муурыг үхэхэд эзэн хатагтай түүндээ маш хайртай байсан болохоор 50 мянган доллар төлөн 2004 онд энэ муурыг гаргаж авсан нь арилжааны зорилгоор хийсэн анхны туршилт.

3. Солонгосын гаальд ажилладаг энэ зургаан нохойг төр 240 мянган доллар төлөн байж клоны аргаар гаргаж авсан. Үнэрлэх чадвараар бусад нохойноос давуу гэнэ.

4. Солонгосын эрдэмтэн Хван Усок 2011 онд устаж үгүй болох дээрээ тулаад байгаа зэрлэг койото нохойг клоны аргаар хувилж энэ гөлгийг гаргаж авсан байна.

5. Дубайд 2009 онд энэ ботгыг клоны аргаар хувилан гаргаж авсан. Эрдэмтэн Лулу Скидмо энэ ажлаа биологийн жинхэнэ тэсрэлт, хамгийн хурдан тэмээ гаргаж авна гэж байгаа.

6. Японы эрдэмтэд 1993 онд үхсэн бухны хөлдөөсөн эсийг ашиглан 2008 онд энэ хоёр бухыг хувилан гаргаж авсан.

7. 1997 онд анхны клоны аргаар хувилан гаргаж авсан Долли хонь, түүнийг гарган авсан английн эрдэмтэн Ян Вилмут.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com