Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Амьдралд стресс хэрэгтэй

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Р.Чойном

Сод билэгт Монгол найрагч ийн бичсэн удаатай. Яг үүн шиг аз жаргалтай, амжилттай амьдралд стресс асар их хэрэгтэй гэдгийг сэтгэлзүйчид саяхан тогтоожээ. Бүр тодруулбал Стэнфордын их сургуулийн профессор Келлин Макконигал энэ тухайгаа “The upside of stress” хэмээх бүтээлдээ дэлгэрүүлэн тайлбарласан байна. Тэд олон жилийн турш хүмүүсийг судалснаар бага зэргийн стресс тэднийг аз жаргалтай болгож, цаашид тэмцэн босох чадварт нь эерэг нөлөө үзүүлдгийг илрүүлжээ. Тэр ч бүү хэл илүү их стресстэй хотод амьдардаг иргэд бусдаасаа 30 хувиар илүү амжилттай байсан гэнэ.
Тэгвэл бид аль болох бухимдахгүйг хичээж, тав тухыг эрэлхийлснээр тэмцэгч чадвараа алдаж, алс хэтдээ ачаа даах тэнхээгүй болдог аж.
Амьдрал тэр чигтээ тэнцвэр юм гэдгийг ч энэ ухагдахуун баталж буй. Таарсан зовлон, тохирсон бэрхшээл, гүехэн стресс танд ч, надад ч хэрэгтэй. Үлгэрт гардаг шиг тав тух, найр цэнгэл, элбэг хангалууныг хүсэхийн хэрэггүй. Эрдэмтдийн судалгаагаар бүх зүйл нь бэлэн болж, тайван байдалд шилжсэн хүмүүсийн дунд сэтгэл гутрах өвчин түгээмэл байдаг нь илэрсэн байна лээ. Өндөр хөгжилтэй орны тэтгэвэрт гарсан иргэдийн жишээгээр үүнийг баталсан байсан. Амьдралын баяр, гунигийг тэгшхэн хүртэж, ажилдаа яарч, заримдаа адгаж, бухимдаж, шаналж байгаа минь ч гэсэн аз жаргал юм шүү гэдгийг тунгааж амьдралынхаа хором бүрийг нандигнаж яваарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com