УИХ-ын 2020 оны сонгууль болоод өнгөрөв. УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн шинэ парламентын 76 гишүүд Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны их танхимд Анхдугаар чуулганаараа тангарагаа өргөсөн. Яахав, болсон болоогүй, чадсан чадаагүй тангараг өргөөд л. Өөрсдийгөө УИХ-ын гишүүн гээд харчихсан нэг их том хүмүүс. Тэгээд гишүүд нэрийн эхний үсгийн дарааллаараа, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараглана. Ингээд, төрийн сүлдэнд мэхийн ёсолж төрийн далбаанаас адис авч, тангарагийн бичигт гарын үсэг зурах нь чухал. Бүх гишүүн тангараг өргөснөөр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно. Ийнхүү УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын Анхдугаар чуулган эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг юм. Яг дөрвөн жилийн өмнө ингэж, 65-лаа зогсоод тангараг өргөж байлаа. Түүнээс хойш гурван гишүүнээ шоронд илгээгээд 62-лаа үлдсэн. Тэгсэн атлаа “Хүчээ нэгтгэе” гээд гар гараасаа барилцаад тэмцсэн. Гарч ирсэн. Одоо 62-лаа үлдсэн. МАН шоронд гурвыгаа үлдээсэн. Үлдсэн 62-тойгоо шинэ УИХ-д гарч чадсан. Харин үүнээсээ засгийн газраа бодож, бүтээх нь асуудал болоод байгаа.
УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд "...авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж..." гэх нэмэлтийг АТГ-ын дарга З.Дашдаваагийн саналаар тусгасан нь өнөөдөр хүндэтгэлийн чуулган дээр уншигдаж байна. Мөн өмнө нь гишүүд тангаргийн үгийг нийтээрээ дууддаг байсныг гишүүн нэг бүр хэлдэг байх санал оруулсан нь ийнхүү хэрэгжиж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН ДАРААХ БҮРЭН ЭРХТЭЙ:
- Үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;
- Байнгын хороонд заавал харьяалагдхууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;
- Санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;
- Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;
- Зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, саналУлсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах;
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх;
- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;
-Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх;
- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;
- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;
- Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах;
- Онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;
- Төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх бүх арга хэмжээ авах;
- Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах;
- Хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;
- Хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах гэжээ.Сонгосч бид төрийг төлөөлүүлсэн хүнээ татаж авах эрх ч нээлттэй юм билээ.