Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монгол эрдэмтний бүтээл дэлхийн тэргүүлэх судалгааны сэтгүүлд хэвлэгдлээ

Монголын нэгэн залуу эрдэмтний бүтээл дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүл "Nature: Communications Materials"-д хэвлэгдлээ. Түүний бүтээл шинэ төрлийн нарны зайн тогтворжилтын асуудлыг шийдэх тухай ажээ. Судалгааны үр дүн нь өдгөө энэ чиглэлийн дэлхийд тэргүүлэх бүтээлд тооцогдоод байгаа юм.
Тэр бол Шинэ Монгол технологийн дээд сургуулийн магистрын хөтөлбөрийн анхны төгсөгч Т.Ганбаатар юм. Тэрбээр Японы Кьюшүгийн их сургуульд докторантаар амжилттай суралцаж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн залуу судлаач, эрдэмтдийн нэг болж буй Т.Ганбаатарт баяр хүргэж, эрдмийн ажилд нь амжилт хүсье!
Түүний цахим хуудсандаа байршуулсан сэтгэгдэл болоод өгүүллийн зургийг хавсаргалаа.


Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Ваав. Найчэр-ийн салбар сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл маань ердөө хоёр өдрийн дотор 1000 дээш уншилт авчээ.
Шинэ төрлийн нарны зайн чиглэлээр бичсэн юм. Тогтворжилтын асуудлыг нь шийдсэн. Үр дүн нь одоогоор дэлхийд шилдэгт орно гэж бодож байна. Энэ ажлаараа олон улсын хуралд оролцож, шилдэг ханын илтгэлээр шалгарч байлаа. Олон хүний тус, дэмжлэгээр ийм сайхан газарт сурч, судалгаа хийх боломж гарч байлаа. МУИС-д анх сурч байхад энэ чиглэлд хөтлөн оруулсан хүмүүс бол Chimed Ganzorig Tuka Tulgaa Battsengel Baatar Bolormaa Gendensuren нар юм. Мөн Шинэ Монгол технологийн дээд сургуульд сурч, ажиллах мөн Япон улс руу ирэх боломжийг олгосон хүмүүс бол Chimed Ganzorig Galbadrakh Janchiv Buyanjargal Shirnen Baigalimaa Jambaljav Bolormaa Erkhembayar Bold Enkh-Amgalan багш нар Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш удирдлагууд билээ. Японд ирээд энэ салбараа ер мэдэхгүй будилж байхад Munkhbayar Batmunkh маш их тусалсан. Энийг яаж хийх үү гээд л бичлэгээ хийгээд л явуулдаг байлаа. За мөн Японд ирээд гэр бүлийн амьдралдаа санаа бараг тавиагүй дээ эхний хоёр жил. Ард мааны асаалттай танк миний гэр бүл байлаа Batchimeg Jadambaa Jadamba Dalai. Би зөвхөн ажлаа хийнэ. Заримдаа тасралтгүй 36 цаг ажиллаж байлаа. Гэртэйгээ хоёрхон км зайтай амьдарч байсан ч гэсэн хоолоо гэрээсээ авчруулаад лабораториосоо гардаггүй байлаа. Аав ээж, ах дүү нар маань хол амьдарч байгаа ч хүүгийнхээ төлөө цайны дээжээ өргөөд уул усандаа залбираад л сууж байгаа Түмэн-Ѳлзий Дүндорж Түмэн-Ѳлзий Дүндорж Begz Nyamsuren. Мөн байнга тусалж дэмжиж байдаг сайхан найзууд Gantugs Atarsaikhan Khongorzul Erdenechuluun Hurlee Gankhuu Tamir Battogtokh байнаа. Би биш тэд манай гэр бүлийн ажлыг маш сайн мэддэг байлаа хэхэ. За тэгээд Та бүхэнд бүгдэд маш их баярлалаа.Итгэлийг дааж, хичээнээ” гэсэн байна.

Түүний бүтээлтэй доорхи холбоосоор орж танилцаарай.

https://www.nature.com/articles/s43246-020-0028-z?fbclid=IwAR3-zy5InJSVxvcAJb19eNne4mGMjt-BhZ7sRQ92zsuzR_m9mtzS7S4UR5s

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com