Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Аадрын дараах Усанбаатар хот

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр орсон бороонд нийслэл хот тэр чигээрээ автаж, арай л урсаад явчихсангүй. Хотын төв усанд автаж, хаана л бол хаана өмдөө шуусан эрчүүд хамт явагсдаа өргөхийг нь өргөж, тэврэхийг нь тэврээд зам гаргаж байгаа зургууд сошиал ертөнцөөр дүүрэн. Үүнтэй зэрэгцээд гэр хорооллын задгай жорлонгийн бохир хальсан усаар туучиж явна гэсэн иргэдийн бөөн гомдол “үерлэсэн”. Тэр бүү хэл, “Иргэдийн буруутай үйлдлээс болж Улаанбаатар хот Усанбаатар хот болж байна” гэж телевизээр элийрэгч ч гарч ирсэн. Тэнгэрээс буусан хурыг нийслэлчүүд бид хувингаар тосч аваад гадаа зам дээр цацаа юу. Иргэдээ ийм байдалд хүргэж байгаа нь хэний буруу вэ. Нийслэлийн удирдлага ямар нэг хариуцлага хүлээхгүй юү. 

Бодит байдал дээр юу болсон гээч. Нөгөө алдарт гурван тэрбумаар бүтээн босгосон Төв талбайн усан оргилуур үүнд зохих хувь нэмрээ оруулжээ. Яагаад гэхээр Усан оргилуурын газар доорх шугамыг алдаатай хийснийг өнгөрсөн баасан гарагт орсон аадар борооны дараа илрүүлсэн байна. Тодруулбал, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг Хот тохижилтын газраас байгуулах явцад газар доогуур шугам хоолой сүвлэж буудахдаа Геодези, усны барилга байгууламжийн газрын ус зайлуулах ф500-гийн шугамыг дайрсан нь сая орсон аадар борооны үеэр илэрч шуурхай арга хэмжээ авсан талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх нь тэр. Бас болоогүй ээ, Ус сувгийн удирдах газар, Геодези, усны барилга байгууламжийн газрын шуурхай бригадууд хоёр өдрийн турш ажиллаж давхар худаг хийх замаар хальж буй усыг татруулах арга хэмжээ авсан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ амралтын өдрүүдэд ус соруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Дарь эхийн зам, Бөмбөгөр худалдааны төвийн урд зам, Улаанбаатар төмөр зам, вокзал орчмын ус, Улсын Их дэлгүүрээс хойшхи гудамж, Урт цагааны гудамжийн эвдэрч муудсан, борооны ус ихээр тогтдог явган замыг засч, Нарны гүүрний хойд талд тогтсон усыг тус тус соруулсан, мөн Нарын гүүрний доод талын замд их хэмжээний ус тогтосноос шугамд суулт өгч, цөмрөлт үүссэн газруудыг яаралтай шороогоор дүүргэн дахин нягтруулах үүрэг өгсөн, Хот нийтийн аж ахуйн зардлаас хөрөнгийг шийдвэрлэн Баруун сэлбийн гудамж буюу Улсын их дэлгүүрээс хойш чиглэл, Жуулчины гудамж буюу Урт цагааны замын урд талыг нөхөн сэргээж, шинээр тавих ажлыг хийлээ гэж ирээд л мэдээлж. Шинэ долоо хоногийн шинэ өглөө биднийг угтсан мэдээ ийм байв.


Харамсалтай нь, өчигдөр орсон аадар борооны дараа Улаанбаатар дахиад л Усанбаатар болох нь тэр. Баруун дөрвөн зам тэр чигээрээ усанд автаж, засмал зам нь дээр үеийн хар цаас дэвссэн мэт том томоороо урсч байв. Гандангийн гэр хорооллын жорлонгийн бохир аадрын их устай нийлээд саваа хальж цутгасан болов уу гэмээр үерлэсэн шаргал ус хөл гишгих зайгүй урсаж байлаа. Энэ бас иргэдийн буруу юу. Улсынхаа нийслэлд амьдарсны төлөө улсын баяр наадмаа ч үзэх эрхгүй болсон нийслэлчүүд бохироор амьсгалж, бохирыг туучиж явахад Төр, засгийн удирдлагууд үзэгчгүй наадамдаа гурван тэрбумыг “хаяж”, газрын ус зайлуулах шугамыг тас цохиж буудуулан гурван тэрбумаар усан оргилуур хийж зугаацаж байна. Түүнийгээ бүтээн байгуулалт гэж тунхагласаар Төрийн ордонд дэвшив. Нийслэлчүүд бид наадмын өдөр юун XIII зуун бүү хэл, Хүй долоон худаг ч орох эрхгүй, хотоороо усан дундаа карантинлагдаж байхад дээдсүүд нь баруун солгойгүй тэрбум тэрбумаар нь цацсаар л байх уу.
Эцэст нь, хэлэхэд долдугаар сарын 16-ныг дуустал бороотой гэсэн цаг агаарын мэдээ байна. Улаанбаатарын бид чинь усанд урсаад явах нь ээ. Яах вэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com