Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Г.Майцэцэг: Шар хайсанд зарцуулсан 750 саяар ЖДҮ эрхлэгчдийг дэмжих боломж байсан

“Монголд бид үйлдвэрлэв" ТББ, "Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжихийг Засгийн газраас шаардаж буйгаа өчигдөр мэдээллээ.Тэрээр хэлэхдээ “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд хүлээн авсан. Энэ сангаас олгож байгаа тус зээлийн гол онцлог нь урт хугацаатай, хүү багатай учраас үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжийг ЖДҮ эрхлэгчдэд олгодог. Энэ жил нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгжийн 487 сая төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, цахим системд бүртгэлээ. Үүнээс хөдөө, орон нутагт 20 - 200 сая төгрөгийн 1,341 иргэн, аж ахуйн нэгжийн 105 сая төгрөгийн зээлийн хүсэлт, Улаанбаатар хот буюу ЖДҮХСан дээр 1,411 иргэн, аж ахуйн нэгжийн 381 сая төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг жижиг асуудал биш, том асуудал. Тиймээс төсөл бичсэн иргэн бүрийн төсөл нь ажил хэрэг болж, үйлдвэрлэл эрхэлдэг байгаасай. Ажлын байр нэмэгдүүлэх, улс орноо хөгжүүлэх, иргэдээ орлоготой байлгах хамгийн том салбар бол яах аргагүй жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Монгол Улсын хэмжээнд 2753 иргэн аж ахуйн нэгж 487 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн байна. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд энэ мөнгийг хэрхэн төсөвт суулгаж, эдгээр иргэн аж ахуйн нэгжүүдээ дэмжих талаар ярихын оронд, дэмий хэрэлдээд сууж байгааг харж байна. Нэг жишээ хэлэхэд, ганцхан хоногийн салхинд нурж унасан шар хайсанд 750 сая төгрөг зарцуулахын оронд олон арван жижиг дунд үйлдвэрлэгчийг дэмжих боломжтой байсан. Хөдөө орон нутагт хамгийн багадаа 10 сая төгрөгийн зээл хүссэн иргэд олон бий. Энэ 750 сая төгрөгөөр хэдэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж болох байсныг тооцоод үз дээ. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилладаггүй Засгийн газрыг огцруулъя гэж ард түмэндээ уриалъя” гэлээ.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com