Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ж.Бадамбазар: Дэлхийн хоёрдугаар дайнд монгол морь ямар гавьяа байгуулсныг эргэн сануулна

Цэргийнхэн дайны талбарт биш тэмцээн уралдааны талбарт мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвараа сорих ёстой гэсэн уриатай олон улсын “Цэргийн наадам”-ыг энэ жил тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус наадмын нэгээхэн хэсэг болсон "Аравт" морин цэргийн уралдааныг манай улс анх удаа зохион байгуулах гэж буйтай холбогдуулан ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараас дараах зүйлсийг тодрууллаа.

 

-Морин цэргийн уралдааныг энэ жил манай улсад зохион байгуулах болсон нь армийн цэрэг стратегийн бодлогод ямар сайн үр нөлөө бий болгох боломжтой вэ?
-Энэ жил Халх голын дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Халх голын болоод дэлхийн хоёрдугаар дайнд монгол морь ямар үүрэг гүйцэтгэснийг олон улс орнууд мэддэг, бахархдаг байх. Морин цэргийн олон улсын уралдааны нэг онцлог нь оролцогч орны цэргийн алба хаагчид монгол морьдоор уралдах юм. Тэгэхээр манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, нүүдэлчин ахуй соёл тэр тундаа Монголчуудын морь эзэмшиж ашиглах соёл, уламжлалыг олон улсад сурталчлах боломж нээгдэж байгаа юм.

-Одоогийн байдлаар хичнээн тамирчид оролцохоор нэрээ өгөөд байна вэ?
-Өнгөрөгч долоо хоногт уралдаан зохион байгуулах эцсийн шатны төлөвлөлтийн бага хурал болсон. Хуралд ОХУ, Казакстан, Киргиз улсын төлөөлөгчид ирсэн бөгөөд энэ жилийн тухайд дөрвөн орны тамирчид оролцохоор болж байна. Үүнээс гадна БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ, Япон, Зимбабве зэрэг улс ажиглагчаар оролцохоо мэдэгдээд байгаа юм.

-Дэлхийн талыг морьтой эзэлж явсан монголчуудад морин цэргийн уралдаан гэдэг сонирхолтой санагдах нь дамжиггүй. Яг ямар дүрэм журамтай, хэдэн үе шаттай байх бол?
-Уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд оролцогч орны багууд 130 гаруй км замыг мориор туулж замдаа тактикийн ажиллагааны дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэнэ. Үүнд усан саад туулах, морь барих сэлгэх, хээрийн хоноглолт, татан гаргалтын цэгүүд байна. Харин хоёрдугаар шатанд 7,5 километрийн богино зайд уралдах ба мөн тактикийн даалгавруудыг биелүүлж хамгийн богино хугацаанд алдаагүй даалгавар гүйцэтгэсэн байдлаараа байр эзлэх юм.

-Оролцогч орны тамирчид монгол морьтой хамтарсан бэлтгэлд хэзээнээс гарах вэ?
-Уралдаанд оролцох олон улсын баг, тамирчдыг тэмцээн эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүлээн авахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд гадаадын цэргийн алба хаагчдыг монгол моринд дасгах, арчилгаа, эдэлгээ, хоол, хүнс тэжээлийг тохируулах, зам маршруттай танилцуулах зэрэг арга, ажиллагаанд дадлагажуулна. Ингээд бэлтгэл хангаж дуусахаар "Таван толгой" сургалтын төвд наймдугаар сарын гуравнаас зургааны өдрүүдэд уралдаан зохион байгуулагдана.


-Олон улсын "Цэргийн наадам" арван төрлийн уралдаанаар жил бүр болдог гэсэн. Урьд жилүүдийн наадамд монгол цэргүүд ямар амжилттай оролцож байсан бэ?
-ОХУ-ын Батлан хамгаалах яам 2015 оноос эхлэн “Арми” буюу “Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд тус наадам жилээс жилд өргөжин тэлж оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, ”Хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцохдоо чамгүй амжилт үзүүлж байсан. Харин энэ жилийн тухайд “Аравт” морин цэргийн уралдаанаас гадна ОХУ-д зохион байгуулагдах “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулагдах “Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулагдах “Цэлмэг тэнгэр” уралдаануудад баг бэлтгэн оролцуулахаар төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com