Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Г.Отгонтамир: Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 25 хүний амь хохирлоо

Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа.


-Баяр наадмын өдрүүдэд тээврийн цагдаагийн албанд хичнээн дуудлага мэдээлэл ирсэн бэ?
-Өнгөрсөн баяр наадмын 09-14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс иргэдээс 1369 дуудлага мэдээлэл хүлээн авснаас Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 679 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нийслэлд хоёр, орон нутагт 21 хүний амь нас хохирсон байна. Зам тээврийн 15 ноцтой ослын улмаас нийт 25 хүний алтан амь эрсдсэн харамсалтай хэрэг гарлаа. Амь насаа алдсан иргэдийн гурав нь хүүхэд байна. Амь насаа алдсан хүмүүсийн хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл, жолооч дөрөв, зорчигч 14, явган зорчигч тав байна. Хүний амь нас хохирсон дээрх 15 тохиолдлын 10 нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр Архангай аймагт шатахуун тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл онхолдож хоёр хүн амь насаа алдсан хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.
Ямар тохиолдолд тээврийн хэрэгсэл онхолддог болохыг та бүхэнд товчхон тайлбарлах нь зөв байх. Хоёроос гурван тонн орчим жинтэй автомашиныг 10 хүн нилээд түлхээд автомашиныг хажуу тал руу нь унагаахад бэрх, гэтэл яагаад олон арван автомашин зорчиж явсан замаасаа гарч 50 метрээс 100 метр хүртэлх газарт өнхөрч, шидэгдэн нүд хальтрам байдал болсон байдаг вэ. Үүний гол шалтгаан нь өнөөх л хурд юм. Алхаж яваа хүн бүдэрч унадаггүй, харин гүйж яваа хүн бүдэрч унахдаа амархан гэдэг шиг хурдтай яваа, мөн автомашиныхаа даацыг хэтрүүлэн суудлын тооноос олон хүн тээвэрлэх, багаажнаас өөр хэсэгт ачаа хэтрүүлэн ачих зэрэг нь автомашины хүндийн төвийг дээш шилжүүлж, жолооны хүрдийг огцом дарах эгшинд бүх зүйл хормын дотор аюултай байдлаар солигдож, хамгаалах бүсээ зүүгээгүй зорчигчид автомашины цонхоор шидэгдэж амь нас нь хохирдог. Тиймээс л жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүл яараад яахав дээ, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаал гэж цагдаагийн байгууллагаас анхааруулсаар л байдаг юм шүү дээ.

-ТЦА-наас иргэдэд анхаарал болгоомжтой аялах талаар анхааруулга сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж ажилладаг ч зам тээврийн осол, дуудлагын тоо буурахгүй л байна?
-ТЦА-наас зуны дэлгэр цагаар хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэдийг осол аваараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлийг хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд аж ахуйн нэгж албан байгууллагуудтай хамтран нөлөөллийн аяныг олноор зохион байгуулсан. Одоо ч явуулсаар байна. Гэсэн хэдий ч гарч байгаа осол аваарын тоо буурахгүй байна. Гарч байгаа осол аваарын гол шалтгаан хурд хэтрүүлсэнээс үүдэж байна. Хурд хэтрүүлсэн үедээ зам орчныхоо нөхцөл байдалд тохируулахгүй байна. Наадмын өдрүүдээр ихэнх газраар хур бороо элбэгтэй байснаас үүдэн ам ээвдэрч гэмтсэн тохиолдол их байна. Ирж байгаа дуудлага мэдээллийн дагуу хэргийн нөхцөл байдалтай танилцахад хурд хэтрүүлсний улмаас онхолдож зорчигч нар цонхоороо шидэгдсэн, урд талаараа хатуу биет мөргөж амь насаа алдсан байдалтай байна. Иргэд орон нутгийн замд зорчихдоо цагдаагийн хяналт байхгүй гээд хурд хэтрүүлдэг. Нийтлэг хурд 90 километр цаг байна. Ингэж яваад бороонд идэгдсэн замын онхол, донхил дайрахад огцом дарж замын хажуу руу орж онхолдож байна. Иймд хөдөө орон нутагт зорчиж байгаа жолооч дараах зүйлийг анхаарах шаардлагтай байна. Нэгдүгээрт, хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах,шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх, тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэхгүй байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох Мөн зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэхийг давхар хяналт тавьмаар байна.

-Жилдээ зам тээврийн ослын улмаас 500 гаруй хүн амь насаа алддаг хэсэг тоо баримт бий. Эдгээр ослын дийлэнх нь урин дулааны цагаар гардаг шүү дээ?
-Тийм л дээ. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийг аваад үзэхээр зургадугаар сарын эхээс наймдугаар сарын 25-ны хооронд маш их осолд өртөж байна. Өнгөрсөн жил зам тээврийн осол хэргийн улмаас 560 гаруй хүний ам нас хохирч, 770 гаруй хүн гэмтэж бэртсэн байдаг. ТЦА-наас бүхий л боломж бололцоогоороо хяналт тавин ажиллаж байгаа боловч цагдаагийн хяналт шалгалттай хэсэгт дүрмээрээ явчихаад түүүнээс цааш хурд хэтрүүлдэг. Нэг талаасаа хүн хүч дутагдалтай байна. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Хамгийн сүүлд Авто тээврийн үндэсний төвөөс авсан мэдээллээр манай улсад нэг сая 143 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Харин жолоочийн тоо нэг сая 324 мянга байна. Үүнээс харахад манай улсын хүн амын тэн хагас нь жолооч. Ийм хэмжээний жолоочийг хөдөлгөөнд оролцох үед нь дэг журам тогтоох хариуцлага тооцох бололцоо хомс байна. Мөн манай улсын хууль сул байна. Өндөр хөгжилтэй оронд замын хөдлөгөөний дүрэм биелүүлээгүй, осол аваар гаргасан жолоочид хүлээлгэх хариуцлага өндөр байдаг. Манайхан осол аваарыг санамсар болгоомжгүй гэдэг талаас нь хардаг. Гэтэл хурд хэтрүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж хурдлаад байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бол жолоочийн үүрэг хариуцлагатай холбоотой асуудал. Одоогоор манай улсад коронавирусийн улмаас амь насаа алдсан хүн бүртгэгдээгүй байгаа. Гэтэл өдөр бүр зам тээврийн ослоор иргэд амь насаа алдаж байгааг энэ асуудалд анхаарч анхаарал хандуулж,түүнээс урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ баримтладаг баймаар байна. Бид коронавирусийн халдвар тархахаас сэргийлж амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, хүн бүр хариуцлагатай хандаж байгаа шиг зам тээрийн осол аваараас ч мөн иргэд хариуцлагатай байвал сэргийлэх боломжтой.

-Баяр наадмын үеэр замын нөхцөл байдал ямар байна вэ?
-Наадмын өдрүүдэд усархаг бороо орж Төв, Увс, Хөвсгөл, Дархан-Уул аймагт цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэрт 61 мм, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Партизан орчмоор 59 мм, Увс аймгийн Малчин, Түргэн, Улаангом сумдад 40-58 мм, Булган аймгийн Баяннуур суманд 48 мм, Дархан-Уул аймгийн Орхон суманд 41 мм, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд, Увс аймгийн Наранбулаг, Өндөрхангай суманд 34-40 мм, Төв аймгийн Эрдэнэ суманд 35 мм, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 37 мм хур тунадас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Долдугаар сарын 14-нд хүчтэй аадар бороо орсны улмаас улсын автозам, гүүрэнд эвдрэл үүсчээ. Тухайлбал, Мөрөн-Хатгал чиглэлийн А1101 дугаартай замд эвдрэл гарсан тул тус замыг хааж, түр замаар зорчуулж байна. Мөн Мөрөн-Улиастай чиглэлийн авто замд аадар бороо орсны улмаас 3.5 дахь километрт эвдрэл гарсан тул түр зам гаргаад байгаа талаарх мэдээлэл ирсэн. Булган-Мөрөн чиглэлийн 0902 дугаартай замд таван хэсэгт эвдрэл гарсан тул засч байгаа. Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын хэд хэдэн хэсэгт эвдрэл гарсан тул замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. Увсад үргэлжлэн бороо орж байгаа тул энэ чиглэлд зорчихдоо анхаарах шаардлагатай байна. Мөн иргэд өөрсдийн тээврийн хэрэгсэлдээ бярдаж үеэр устай гол руу орж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж живэх, урсах тохиолдол гарч байна.

-Наадмын өдрүүдээр усанд осолдож, үеэрт автсанаас амь насаа алдсан тохиолдол хэд хэд бүртгэгдлээ?
-Их хэмжээний усархаг, аадар бороо орсонтой холбоотойгоор хөдөөгүүр аялж, зугаалж байсан иргэд усанд осолдох тохиолдол цөөнгүй гарсан талаарх мэдээллийг онцгой байдлын байгууллагаас мэдээллэсэн. Тухайлбал, долдугаар сарын 11-14-нд гурван аймаг болон нийслэлд 11 хүн усанд осолдож амь насаа алдсан байна. Төв аймагт гурав, Хөвсгөлд гурав, Сэлэнгэ аймагт нэг, Говь-Алтайд нэг, Улаанбаатар хотод гурван хүн энджээ. Үүний хоёр нь 2-11 насны хүүхэд аж. Нийслэлд өчигдөр 11 настай хүүхэд живсэн дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Мөн Хөвсгөл нууранд 7-58 насны гурван хүн эндсэн гэсэн харамсалтай мэдээлэл байна. Стандартын бус зүйл буюу хийлдэг гудас, завь ашигласнаас болж хүүхэд амь насаа алдсан тохиолдол гарсаар байна. Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд 3-6 насны гурван хүүхэд завин дээр суугаад нуурын гүн рүү хөвснийг аврагчид аварсан. Мөн моторт завь эвдэрсний улмаас Буйр нууранд долдугаар сарын 12-нд дөрвөн том хүн живснийг аврагчид эрэн хайж, улсын хилээс долоон километрийн цаанаас олжээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд дөрвөн хүүхэд хийлдэг гудас дээр хөвж явсныг аварсан байна. Дахин дахин анхааруулж хэлэхэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа хэзээ ч битгий сулруулаарай гэж захих байна.

-Баяр наадмын өдрүүдээр хичнээн тооны автомашин нийслэл хотоос гарсан талаар тоон мэдээ байгаа юу?
-Баяр наадмын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцдог 700-800 мянган тээврийн хэрэгслийн 80 орчим хувь нь хөдөө орон нутаг руу гарсан гэсэн мэдээллийг Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд өгсөн. Хөдөө орон нутгийн замд зорчихдоо иргэд бага насны хүүхдээ арын суудал дээр харгалзах хүнгүй тээвэрлэснээс үүдэн хүүхдүүд цонхоороо толгойгоо гаргаж толгойдоо дийлдэж унах эрсдэл бий болж байна. Яг ийм тохиолдол өнгөрсөн жил гарч хүүхэд унаснаар ард нь явж байсан тээврийн хэрэгсэлд дайрагдаж амь нас нь хохирсон тохиолдол гарсан. Мөн хүүхдээ лүкээрээ гаргачихсан явж байх үедээ огцом тормос гишгэснээс урагшаа давж унаад машиндаа мөргүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Хүүхдийг зориулалтын сандалд суулган тээвэрлэх ёстой. Мөн хаалга болон цонхныхоо түгжээг хүүхэд тээвэрлэж яваа үедээ дарж байх ёстой. Мөн ухрах үйлдэл хийхдээ хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон тохиолдол энэ жил олон гарлаа. Жолооч хөдөлгөөн эхлэхээсээ өмнө машинаа тойрч шалгах ёстой. Харамсалтай нь нэг хором зарцуулах хариуцлагатай үйлдэл хийгээгүйн улмаас энэ оны долдугаар сарын байдлаар ухрах хөдөлгөөн хийх үед найман сартайгаас найман нас хүртэлх 14 хүүхэд дайруулж амь насаа алдсан байна. Хамгийн гол нь амь насаа алдсан хүүхдүүдийн хамгийн хайртай дотны хүмүүс болох ээж, аав, эмээ, өвөө, ах эгч нарын хариуцлагагүй үйлдэлтэй холбогдож байгаа юм.

-Шөнийн цагаар гэрлээ шилжүүлэхгүй байх нь жолоочид ямар хүндрэл үүсгэдэг вэ?
-Орон нутгийн замд гарч байгаа бас нэгэн томоохон зөрчил бол холын гэрлээ ойрын болгон шилжүүлэхгүй байгаа зөрчил л дөө. Мөн тээврийнн хэрэгсэлдээ нэмэлтээр лэд гэрэл байршуулснаар өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийг гэрлийн гялбаад оруулж үзэгдэх орчныг харах боломжгүй болдог. Энэ үед замаар гарч байгаа хүн мал, зам дээрх саад тотгорыг харах боломжгүй болдог. Үүнээс болж осол аваарт өртөх тохиолдол олон гарч байна. Гэрлээ шилжүүлээгүй жолоочийн зөрчлийг баримтжуулан ТЦА-ны цахим хуудас руу илгээснээр бид холбогдох орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдээлснээр Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байна. Иргэд нэг үеэ бодвол үүрэг хариуцлагаа ухамсарлан замын хөдөлгөөнд оролцдог болсон ч зарим иргэд хандлагаа өөрчилж чадахгүй байна.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил илэрсэн үү?
-Мөн гудамж замд алба хаагчид хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 188 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Иргэд цагдаад баригдаад азгүй байлаа гэж халагладаг. Харин ч эсрэгээрээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаатай таарах нь азтай тохиолдол. Өчигдөр гэхэд БГД-т согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон зөрчил илэрүүлэхэд гурав нь зам тээврийн осол гаргаад цагдаад баригдсан. Дөрөв нь хяналт шалгалтын үед илэрсэн. Хэрэв цагдаагийн байгууллагатай таараагүй бол цаашлаад ямар осол аваар гаргаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулахыг төсөөлөшгүй шүү дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com