Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Н.Цогбадрах: Өнгөрсөн жилүүдэд гарсан тарваган тахлын тохиолдлууд бүгд нас баралтаар төгссөн

Манай орны гурван аймагт тарваган тахлын голомттой байгаа. Тарваган тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг байгаа. Нэмж хүн өвдөөгүй. Долдугаар сарын 15-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлоор нас барсан. Ингээд орон нутгийн төв газар дээр нь ажиллаж, сорьцыг үндэсний төвд авчран, шинжлэхэд тарваган тахлын халдвар авч, шоконд орон нас барсан болох нь тогтоогдсон. Уг тохиолдлын нэгдүгээр хавьтал 18 хүнийг тусгаарлалтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна.
Тарваган тахлын өвчлөл байнга бүртгэгдэж, нас баралт хүртэл бүртгэгдээд байхад иргэд үнэхээр хайхрамжгүй байна. Тарваган тахал бол нас баралт өндөртэй тодруулбал, 30-100 хувийн нас баралттай өвчин. 2017, 2018, 2019 онд гарсан тарваган тахлын тохиолдлууд бүгд нас баралтаар дууссан.
Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Зуунмод суманд тарвага зөвшөөрөлгүй агнасан, тээвэрлэсэн, мэрэгч амьтан шалтгаангүй үхсэн зургаан дуудлагад ажиллалаа.


Тарваган тахал манай улс төдийгүй, ОХУ, Казахстан, Өвөр Монголд идэвхтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.
Доктор Н.Цогбадрахаас өмнө нь “Ардчилал таймс” сонин ярилцлага авч байх үед хэлж сануулж байсан зүйлээс заримыг нь эргэн анхааруулах хэрэгтэй болов уу. “Тарваган тахлын халдвар хүний биед орсон тохиолдолд бүх эрхтэн системд тархаж улмаар уушгинд очсоноор амьсгалын замаар халдварлах эрсдэл өндөр болдог. Хот суурин газар таргаван тахлын уушгины хэлбэрээр иргэд өвчилөсөн тохиолдолд богино хугацаанд илрүүлж, хорио цээрийн дэглэмийг эрт тогтоохгүй бол коронавирусийн адил маш олон хүнд халдварлах эрсдэлтэй. Энэ тохиолдолд нас баралт коронавирусийн үеийн нас баралтаас 30-35 дахин илүү аюул дагуулах магадлалтай. Мөн сүүлийн үед хийсэн эдийн засгийн судалгааны дүнгээр нэг тохиолдол бүртгэгдэхэд орон нутагт 60 орчим сая төгрөг, нийслэлд 100 гаруй сая төгрөг зарцуулагдаж байснаас харахад өндөр зардалтай өвчлөлд тооцогдож байна.


Бид зургадугаар сарын 15-наас тарваган тахлаас сэргийлэх вакцинийг орон даяар хийж байна. Бүх аймагт 51 мянган тун вакцин тараагдсан. Одоогоор улсын хэмжээнд 20 хувьтай байна. Ховд аймагт 10 орчим хувьтай дархлаажуулалт хийгдээд байна. Тус аймагт тарваган тахлаар өвдсөн иргэн вакцинд хамрагдаагүй байсан. Вакцинжуулалт тодорхой хэмжээнд хийж байгаа. Гэхдээ хүн бүрт толгой дараалан хийх боломжгүй.
Манай улсын 17 аймаг 137 сум тарваган тахалын голомттой байгаа энэ үед хамгийн нэгдүгээрт тарвага агнахгүй байх нь чухал гэдгийг дахин дахин хэлье” гэсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com