Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Дэлхийн улс орнууд авлигатай хэрхэн тэмцдэг вэ

Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралд ихээхэн хор учруулдаг авлигатай дэлхийн улс орнууд хэрхэн тэмцдэг вэ.

1. Цаазын ял
Авлигачидтай хамгийн эрс тэмцэл хийдэг улсууд бол Азийн орнууд. Хятадын авлигын эсрэг хууль нь хамгийн хатуу буюу хахууль авсан юм уу, улсын өмчөөс хулгайлсан албан тушаалтанд шууд л цаазаар авах ял өгдөг. Ийм заалтыг Хятад Эрүүгийн хуулиндаа 1980-аад оны эхээр оруулсан. Ингэхдээ буудан алах ялыг нийтийн өмнө гүйцэтгэдэг. Жилдээ хэдэн мянган хүн энэ зүйл ангиар буудуулдгийн дотор өндөр албаныхан, том корпорацийн эзэн, менежерүүд ч байдаг. Зарим тохиолдолд авлига авсан албан тушаалтны гарыг тайрдаг явдал ч бий. Гэсэн ч хөлжиж баяжих гэсэн хятад албан тушаалтан авлига авах, төрийн өмчөөр тансаглах явдал байсаар л байна. 

Авлигын эсрэг гэгээрүүлэх ажил өргөн хүрээтэй хийдэг. Албан тушаалтнуудын эхнэр хүүхдийг авлига авсныхаа төлөө шийтгүүлэн ял эдэлж байгаа хүмүүсийн шоронгоор аялуулж үзүүлнэ. Авлига авсны төлөө цаазаар авхуулсан хүний гэр бүлийнхнээр буудан алсан сумны тооцоог хийлгэж төлүүлнэ. Ши Зиньпин дарга гарч ирээд 2012 оноос хойш авлигатай улам ч хатуу тэмцэж илрэл бүрийг хатуу шийтгэж, гадаад руу зугтсан хүмүүсээ ч эргүүлэн татаж авчран шийтгэсээр байна. Гэхдээ энэ хатуу хууль, шийтгэл бас үр дүнгээ бага өгч байгаа. Transparency International байгууллагын судалгаагаар Хятад улс 2016 онд авлигын индексээр 80 дугаар байранд явж байж. Зарим тохиолдолд 20 жилийн хорих ял өгдөг. “1997 онд Hanlong Group байгуулан төмрийн хүдэр нийлүүлэлтээрээ дэлхийн томд орж байсан тэрбумтан Лю Ханийг Эрүүгийн хуулийн 13 зүйл ангиар 20 жил хорьж, 300 сая юаниар торгосон. Тэр банкнаас зээл авахын тулд худал мэдээлэл, мэдүүлэг гаргасан юм байна. Тэгээд зогсохгүй мөрдөн байцаалтын явцад тэрээр хууль бус казино, аллага эрхэлдэг гэмт хэргийн том бүлэглэлийг нууцаар удирддаг байсан нь илэрсэн байна. Түүнтэй хамт ойрын нь хүрээллийн дөрвөн хүнийг бас ялласан байна.
Авлига авсан, улсын өмч шамшигдуулсан хүнийг цаазалдаг өөр нэг улс бол Куба. Арабын Эмиратад бол авлигачийн гарыг тайрдаг. Авлига авах гаргүй хүн юугаараа авлига авах билээ, нөгөө талаар түүнийг авлигач гэдгийг хэн хүнгүй мэддэг болно.

2. Аядуухан арга хэмжээ

Нэгэн үе төрийн бүхий л алба нь авлигад идэгдчихсэн байсан Хонконг энэ гамшигтай тэмцэх талаар амжилт олсон улсын нэг. Үүний тулд Хонконгийн эрх баригчид хэд хэдэн арга хэмжээ авсан. Юуны түрүү төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлдэг болсон. Энд үл хөдлөх хөрөнгө, тансаг машин, үнэт эдлэл зэргээ жинхэнэ шударга хөдөлмөрийн хөлсөөрөө худалдаж авснаа мэдүүлэх. Эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бусаар олсон байвал ойлгомжтой шорон л хүлээж байгаа. Бас хууль бусаар олж авсан тэр хөрөнгийг нь хураана. Хөрөнгө орлогын мэдүүлэг зүгээр л нэг аваад өнгөрөх биш, хөрөнгийн нь эх үүсвэрийг нэг бүрчлэн тайлбарлуулдаг нь илүү үр дүнтэй байдаг байна.
Хоёрдугаарт авлигатай тэмцэх хараат бус комисс, байгууллага байгуулж цалин хангамжийг нь хүнээс авлига горьдхооргүй өндөр тогтоож өгсөн. Энэ байгууллага авлигачидтай тэмцэхээс гадна гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил зохиодог байна.


Эцэст нь ард иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид авлигын талаар гомдол гаргаж авлигын эсрэг комисстой хамтран ажиллах боломж бүрдүүлж өгсөн байна. Комисс ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа, нийтлэл нэвтрүүлгээр авлигачийн тухай гарах тохиолдолд түүний мөрөөр шалгаж эхэлдэг. Авлигачийг хэрхэн шалгаж, шийтгэсэн талаар мөн ялгаагүй хэвлэлээр зарлаж мэдээлдэг. Ийм байдлаар тэмцэж эхэлснээр Хонконг дэлхийн улс орнуудаас 176 дугаар байрт байснаа 16 дугаар байр луу дэвшиж чадсан байна.
Сингапурт бас авлигатай тэмцэх талаар хэд хэдэн шийдмэг арга хэмжээ авсан байдаг. Хараат бус шүүхтэй болж, авлигачдад ногдуулах ялыг чангатгасан, шүүгчдийн цалинг нэмсэн зэрэг. Энэ бүхний дүнд Сингапур хавтгайраад байсан авлигаас хэдхэн жилийн дотор салж чадсан. Иймдээ ч авлигын индексээр хамгийн бага авлигатай орны тонд ороод байгаа улс.
Өмнөд Солонгос бол ил тод байдал, олон нийтийн хяналт гол үүрэг гүйцэтгэдэг. 1999 оноос тус улс OPEN хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүгээр иргэд, албан тушаалтнуудын талаар төрөл бүрийн мэдээллийг шууд мэдээлдэг нэг бодлын шилэн данс. Хамгийн гол нь энэ бүхэнд зохих байгууллага ач холбогдол өгч шалгаж хянадаг. Энэ хууль бус, шударга бус шийдвэрүүдийг ч бас хамааруулдаг.
Өмнөд Солонгос 2002 оны нэгдүгээр сараас “Авлигатай тэмцэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. ЭНэ хуулиар бол насанд хүрсэн иргэн хэн чгэсэн дурын албан тушаалтны ажлыг хянан шалгах эрхтэй болж. Авлигатай тэмцэх байгууллага нь ямар ч өргөдөл гомдлын мөрөөр заавал мөрдөн шалгадаг.


Transparency International байгууллагын судалгаагаар хамгийн бага авлигатай орны нэг нь Нидерланд. Энэ улс авлигын индексээр дэлхийн улсуудаас наймдугаарт ордог. Энэ улс авлигын эсрэг хэд хэдэн шийдмэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Авлига авсан нь илэрсэн хүнийг төрийн алба хаших эрхийг нь хориглож, нийгмийн бүх хөнгөлөлт, баталгааг нь хасдаг.
Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж болзошгүй томоохон байгууллагуудын ажилтнуудыг дотоод аюулгүй байдлын алба байнга хянадаг байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа авлигатай холбоотой мэдээлэл бүрийг нягтлан шалгаж, мөрддөг.

3. Аль улс хэдий хугацаагаар хорьдог вэ

АНУ: 15 хүртэлх жилээр
АНУ авлигачидтай тэмцэхэд хууль эрхийн актаараа тодорхой зааж өгсөн улс. Албан тушаалтны авсан авлигын хэмжээг гурав дахин өсгөсөн хэмжээний мөнгөөр торгож 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял өгдөг.
Канад улс мөн л төрийн албан хаагч, шүүгч, хуулийн байгууллагад ажиллагсдаас хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг. Энэ албан тушаалтнууд ямар нэг байдлаар бэлэг сэлт, материаллаг зүйл авсан бол 14 хүртэлх жилээр шоронд хорих ял оноодог байна.
Франц улсад үйлдвэрлэлийн болон арилжааны байгууллагын ажилтан, албан тушаалтан авлига авсан бол долоо хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг бол төрийн албан тушаалтныг бол 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг. Үүний зэрэгцээ тус улсад албан тушаалтныг төрөл бүрийн бэлэг авахыг хориглодог, энд үнийн дүн хамаагүй. Энэ нь илэрвэл 2-10 жилийн хорих ял оноох юм уу, их хэмжээний торгууль ногдуулна. Улсад хор хохирол учруулсан бол мөн таван жилийн хорих ял, их хэмжээний торгууль ногдуулна.
Герман улс мөн л хөрөнгө орлогын мэдүүлэг авна. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөрчил гаргасан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ.
Их Британи 7 хүртэлх жил хорих. Тус улс авлига, авлигачидтай эрс тэмцэж ирсэн эртний уламжлалтай. Нийтийн албан байгууллагуудад авлига хахууль авахыг хориглосон хууль анх 1889 онд гарч байсан бол хожим нь авлигаас сэргийлэх хууль 1906, 1916 онуудад гарч байж.
Анхны хуулиар гэхэд л “авлига авах, авлига нэхэх, бэлэг сэлт авах, хөндлөнгийн байгууллагуудаас шан харамж авах” тохиолдолд шоронд хорих, бэлгийн үнийг төлүүлэх, зэрэг шийтгэл ногдуулна. 1916 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Авлигаас сэргийлэх хуулиар авлига авсан, өгсөн, энэ талаар яриа хэлцэл хийсэн, гэрээ байгуулсан, төв засгийн газрын болон орон нутгийн эрх барих байгууллагад санал тавьсан зэргийг гэмт хэрэг гэж үзэж 3-7 жилийн хорих ял оноож байхаар заажээ.
Итали 12 хүртэлх жилийн хорих ял. Италийн Эрүүгийн хуулиар авлига авсан, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, эх үүсвэргүй мөнгө хөрөнгөтэй болсон зэрэг хууль бус үйлдлийн төлөө 4-12 жилийн хорих ял оноодог байна. Италийн Эрүүгийн хуульд авлигын талаар гурван ч зүйл анги бий. Ямар нэг үйл ажиллагааны төлөө, өөрийн эрхэлдэг ажлын чиглэлээр авлига авсан, албан тушаалтан, албан тушаалдаа хамааралгүй үйлдэл хийж гүйцэтгэнэ гэж авлига авсан, шүүхэд авлига авсан гэж гурав ангилж ялыг өөр өөрөөр хэрэгжүүлдэг байна.

4. Орос

Авлигад багагүй идэгдэж энэ нь эрх баригчдын толгойны өвчин болсон улс бол манай хойд хөрш Орос. Ер нь авлига орос иргэдийн өдөр тутам, амьдралын бүхий л хэсэгт үйлчилдэг болоод байгаа. Өнөөгийн Оросын хууль тогтоомжоор бол авлигад, хахууль өгөх, хахууль авах, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, албан тушаалаа ашиглан арилжааны үйл ажиллагаанд оролцох, мөнгө, үнэт зүйл, өмч хөрөнгө үйлчилгээ авах зэргийг хамааруулан хуульчилжээ.
Гэсэн ч Орос өнөөдөр авлигад хамгийн их идэгдсэн 50 орны тоонд орсон хэвээр л байна. Түүх сөхвөл XVI—XVII зуунд Москвагийн улсад шүүгчид авлига авахыг хориглож байсан гэнэ. Тухайн үед авлига ч их байж, энэ хэрээр авлигын тухай олон хэлц үг гарсан байдаг. “Гар хүндрүүлэхгүй бол ажил бүтэхгүй”, “Шүүгчийн халаас ямагт дүүрэн байдаг”, “Бурхны өмнө шударгаар, харин шүүгчийн өмнө бол мөнгөөр” гэх мэт.
Өнөөдөр бол ОХУ-ын Эрүүгийн хуулийн 291-ийн нэгд зааснаар их хэмжээний авлига авсан бол авлигын хэмжээг 15-30 дахин өсгөж торгууль ногдуулах юм уу, хоёр жил хүртэл хугацаагаар хорих, хууль бусаар авсан шагналын үнийн дүнг 10 дахин өсгөсөн торгууль ногдуулдаг байна. Авлига нь их хэмжээний бол торгуулийн хэмжээ нь авсан авлигын үнийн дүнг 70-90 дахин өсгөсөн торгууль ногдуулах юм уу, 7-12 жилийн хорих ялаар шийтгэдэг байна. Их хэмжээний авлига авсан албан тушаалтны тухайд торгуулийн хэмжээ нь авсан авлигын дүнг 80-100 дахин өсгөж, эсвэл 8-15 жилийн хорих ялаар шийтгэдэг байна. Залилах эхлбэрээр юм уу, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан тохиолдолд тодорхой албан тушаал хаших эрхийг нь хасч, 10 хүртэл жилээр хорьдог байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com