Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хармаганд согтсон халамцуухан мазаалай

Нэгэн цагт Монголын бэлгэ тэмдгийг морь бус мазаалай тодорхойлох ёстой гэж дүгнэж байсан үе бий. Гэхдээ согтуу мазаалайгаар хийморь сүлдээ хийвэл доройтон мөхнө гэж зөрүүдлэсэн нь ч цөөнгүй. Үнэндээ зөвхөн Монголд байдаг мазаалай гэгч говийн баавгай нэн ховордсон амьтны нэг яах аргагүй мөн. Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий. АИХ -ын тэргүүлэгчдийн 1953 оны тогтоолоор дархан цаазтай амьтны тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон юм. Хожим 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. “Улаан ном” -д бүртгэгдсэн мазаалайн тоог харвал, 1960-аад онд 15-20 толгой, 1970-аад онд 20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30, сүүлийн үед 50 орчим гэж тэмдэглэжээ. МУИС-ийн Биологийн хүрээлэнгээс мазаалай байдаг бүс нутагт 56 ширхэг камер суурилуулжээ. Ингэхдээ мазаалайн усанд хамгийн ихээр ирдэг 6,7 дугаар сарын үеэр, худгийн ойролцоо камер тавьсан байна. Судалгааны үр дүнд, камерт 36 мазаалайн ялгаатай дүрс бичигдсэн ажээ. Энэ бол мазаалайн хамгийн сүүлийн мэдээлэл юм.


МУИС-ийн Биологийн хүрээлэнгийн профессор Р.Самьяа “Мазаалай нь Монголд төдийгүй дэлхийд ховор амьтан. Тиймээс монгол хүн бүр мазаалайг хамгаалахад хариуцлага хүлээх үүрэгтэй. Ховор амьтныг хамгаалахад, тухайн амьтны ховордсон шалтгаан, аврах боломж зэргийг шинжлэх ухааны үүднээс судлах нь зүй. Шөнийн амьдралтай цөөхөн амьтны нэг мазаалайг судлахад бэрх байдаг. Тиймээс 2013 оноос камер байршуулж, мазаалайн талаар тодорхой мэдээлэл авч байна. Манай улсад 50 хүрэхгүй мазаалай бий гэсэн үр дүн гарсан” гэсэн байна. Үнэндээ Монгол Улсад албан ёсоор бүртгэж, хүзүүвчилсэн 25 мазаалай байдаг аж. Нэн ховордсон энэхүү амьтныг хамгаалахад олон нийтийн оролцоо хамгийн чухал. Дэлхийд баавгайн найман төрөл байдаг бөгөөд 36 оронд баавгай бий. Үүнээс мазаалай нь Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан. Үүнд дэлхий нийтээр анхаарал хандуулж байна. Мазаалайг хүрэн баавгайгаас салсан төрөл гэж үздэг байна.Мазаалай нь говийн эрс тэс уур амьсгалтай, хатуу ширүүн нөхцөлд амьдардаг онцлогтой. Тиймдээ ч 11 дүгээр сарын дунд үед ичээндээ ордог. Энэ үеэр хүнс, тэжээл нь хомс болж, тарга, тэвээрэг аваагүй мазаалай ичээндээ өлбөрч үхэх аюул тулгардаг. Мөн эмэгчин мазаалай хавар ичээндээ төллөж, бамбаруушаа сүүгээр тэжээдэг. Ичээнээсээ гарах үеэр мөн л идэш, тэжээл хомс байдгаас үхлийн аюултай тулгарч байна. Мазаалай баавгай нь махчин амьтан боловч, хоол тэжээлийн нь 70 хувь нь ургамал, 30 хувь нь бусад жижиг төрлийн амьтнаар хооллож байгааг судалгаа харуулжээ. Мөн хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед мазаалай турж үхэх нь элбэг байдаг аж. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардаг гэдгээрээ бусад баавгайн зүйлээс ялгагддаг аж.


Судлаачдын хамгийн сүүлийн үеийн баримтаар 2018 онд Мазаалайн тоо толгой ердөө 36 байгаа юм. Харин 2020 оны дүнгээр ердөө 22 мазаалай байна гэж гарсан байна. Эр Мазаалайг Шармаахай, харин эм Мазаалайг Эвш гэж нэрлэдэг бол төлийг нь Аламцаг гэж нэрлэдэг. Хоёр жил болж байж төрнө. Гэхдээ голдуу ихэрлэдэг гэсэн. Мазаалай устаж байгаа амьтан. Уруудахад бурууддагийн жишээ тэдэнд олон. Ядахад бие биенээ барьж иднэ. Эм баавгай үр зулзагандаа хатуурхана гэж жигтэйхэн. Аламцагаа хоосон хаячихаад хэдэн хоногоор ч хамаагүй алга болно. Тэгж ирчихээд аламцгаа хөхүүлнэ гэж үгүй. Салтаандаа хөхөө дараад суучихна. Аламцаг хичнээн орилсон ч хамаагүй, хөхүүлэхгүй харин алгадаж унагана. Харин аламцаг нь нойрон дунд нь хулгайгаар мөөм хүлхэнэ. Тэгээд ч байнга өлөн явах ээжид сүү байхгүй.


Мазаалай намар болохоор хармагийн жимс их иднэ. Говийн жимс их исгэлэн. Мөчир дээрээ бэлэн болчихсон дарс л гэсэн үг. Тийм болохоор мазаалай өлөн элгэн дээрээ хармаг идсээр байгаад согтчихдог байна. Тэгээд мөнхийн согтуу найгана. Халамцуу мазаалай тархиа шааж өөрөө өөртөө агсам тавина. Нохой харвал чулуу шидэж дөвчигнөнө. Тэгснээ учиргүй их орилж уйлдаг байна. Үнэндээ элчилгүй их элсэн цөлд балран сөнөж буй тавиландаа багтран бачимддаг ч байж мэднэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
naran202.131.245.6
sonirholmoi bas uruvdmuur yumaa. huh ni suugui bolhooroo l ur tulduu ingej hatuurhdag bh da.
2020/07/17
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com