Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Цементдээ “базуулсан” монголчууд барилга барихаа болих уу?

“Тоосгогүй бол байшин барина гэж юу байхав” гэдэг үг байдаг даа. Түүн шиг цемент нь барилгын хамгийн чухал бүрэлдхүүн хэсэг бөгөөд барилгын элементүүдийг барьцалдуулагч зуурмагийн түүхий эд юм. Цемент хатахдаа агаар дахь нүүрсхүчлийн хийтэй урвалд орж хатууран хэсгүүдийг барьцалдуулдаг. Анх эртний Ромчууд шохойг шатааж буталсан чулуутай холих аргаар энгийн цементийг бүтээж анхны бетонд хэрэглэж эхэлжээ. Цементийг хуурай ба нойтон 2 янзын аргаар гаргаж авдаг. Яагаад ингэж бичээд байна гэхээр Монгол өнөөдөр цементгүй болжээ. Юун байшин байтугай, зам тавих цементгүй болж. Шинэ парламент бүрдээд шинэ сайдуудаа дэвшүүлэх үед “Дарханы зам асуудалтай шүү. Хурдан засаарай. Хэрвээ тэгэхгүй бол өрөөнд чинь ороод суучихна шүү” гэсэн гишүүн бас бий. Тэгвэл тэр гишүүн салбар хариуцсан Сайдын өрөөнд суухаас өөр гарцгүй болжээ. Яагаад гэхээр Дарханы тэр гайт зам цементгүйгээс цааш явах арга үгүй болсныг салбар хариусан шинэхэн сайд сая мэдэгджээ. Уг нь, замын ажилд ажиллах ёстой Хятадын иргэд ирсэн гэж байгаа. Харин цемент нь “NO” болчихож. 

Монголд уг нь цемент үйлдвэрлэдэг хэд хэдэн нэр бүхий компани бий. Тухайлбал, Хөтөлийн “Алтан гадас” одонт “Цемент-Шохой” ХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдсан.


2011 оноос эхлэн үндэсний хөрөнгө оруулагч “Бэйзмент” ХХК-ийн санхүүжилтээр дэлхийн шилдэг технологи болох хуурай аргаар жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг бүтээн босгож, 2014 онд ашиглалтад оруулан амжилттай ажиллаж байна. Одоо тус үйлдвэр нь 745 ажиллагсадтайгаар үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байгаа ба олон жилийн турш цемент, шохой, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд явуулж ирсэн туршлагатай хамт олон юм. Монгол улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулж буй манай компанийн хувь нэмрийг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал – ТӨРИЙН ГЭРЭГЭ” шагналыг тус тус хүртээсэн юм. Гайхамшигтай биш гэж үү. Энэ бол яалт ч үгүй. Монголын анхдагч. Харин өнгөрсөн оны арваннэгдүгэр сарын 06-ны байдлаар”Манай улсын хувьд, цементийн иж бүрэн таван үйлдвэр, клинкерийн дөрвөн тээрэм ажиллаж, дотоодын зах зээлийн хувийг хангаж байна. Ирэх онд жилд 1,0 сая тонн цемент үйлдвэрлэх хоёр үйлдвэр ашиглалтад орох бөгөөд 4,5 сая тоннд хүрч нэг хүн амд 1,4 тонн цемент ноогдох гэнэ. Өөрөөр хэлбэл, дотоодын нөөцөө импортоор хангах шаардлагагүйгээр зогсохгүй экспортлох боломжтой болох юм. Харин бетон зуурмагийн цагт 15368м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадал бүхий 146 үйлдвэр бий. Үүнээс Улаанбаатарт 116, орон нутагт 30 үйлдвэр байна. Эдгээр нь дотоодын зах зээлийн 90 хувийг хангадаг. Үүнээс үзэхэд нийслэлд хэт төвлөрч, илүүдэл үүссэн ба баруун, хангайн болон зүүн бүсийн долоон аймагт шинээр бетон зуурмагийн үйлдвэр байгуулах шаардлагатай аж. Үнэндээ ингэж амжих уу? Бас л эргэлзээтэй.
Жишээ нь, МАК-ын цемент байна. Яалт ч үгүй, Монголын цемент. Гэтэл яав. Н.Номтойбаярыг шоронд хийлээ, ял өглөө. Маргааш өглөө нь үнэ нэмлээ. Ингэхгүй ээ, андуудаа. Үүнийг бичигч би нь, язгуур утгаараа, яагаад ч юм бэ, тэр Н.Номтойбаярыг дэмжээд байсан юм. Гэхдээ Монголын хуулиар бол би шоронгийн хулгайчийг дэмжиж. Гэхдээ Н.Номтойбаяр шорнд орлоо гэж МАК цементийнхээ үнийг нэмж байгааг би хүлээн зөвшөөрч чадахгүй.


Үүнд их олон тайлбар бий. Харин дараачийнх юу юм бол.
Дархан хотод ажиллаж байгаа Монгол Улсын үндэсний манлай үйлдвэр “Эрэл” цементийн үйлдвэрийн дарга Ч.Сайнбаяр ингэж хэлэв.-“Манайх чинь хоногт нэг зуун мянган тонн цемент үйлдвэрлэж байна даа. Энэ маань өөрийнхөө хүчин чадлын 60–70 хувийг л ашиглаж байна гэсэн үг юм. Энэ яагаад буурсан гэхээр үйлдвэрлэлийн үндсэн техник тоног төхөөрөмжүүд ихэд хуучирснаас удаан хугацаагаар саатал гардаг учраас үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй. Гэхдээ бидний үйлдвэрлэж байгаа 100 мянган тонн цемент гэдэг бол Монголынхоо хэрэгцээт цементийн нэлээд хэсгийг нь сайн чанарын цементээр хангаж байгаа үзүүлэлт юм. Хоёр жилийн өмнөөс бид олон улсын чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүлж ASIO 9000. 2008 чанарын баталгаат гэрчилгээг авсан.
Жижиглэн худалдаагаар нэг шуудай цемент сарын өмнө 10 мянга байсан бол өнөөдрийн байдлаар хятад цемент 15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Бид жижиглэнгээр худалдаа эрхлэгчээс цементийн үнэ ханш, эрэлтийн талаар тодруулахад, “Монголын үйлдвэрүүд бүгд ажиллахгүй байна.
Энэ зун бол яалт ч үгүй буй бийгээрээ барилгын зун. Уучлаарай, цаг үе ч тийм юм байна. Сар гаруй өмнө Монголд үйлдвэрлэсэн нэг тонн цементийг дунджаар 180 мянгаар худалдаалж байсан бол өнөөдөр Хятад цементийг дунджаар 260 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Цементийн үнэ өсөөд 20 гаруй хонож байгаа. Монголд байгаа хэдхэн, хуруунд багтах цементийн үйлдвэр нь улс төрийн шалтгаанаар үүдээ барьчихаж.Н.Номтойбаярыг шоронд хийлээ гэж “Мак” маргааш үнээ нэмсэн бол, Ц.Гарамжав захиралтай нөгөө алдарт “Монцемент” ажиллахгүй зогсож. Харин Дарханы “Цемент шохой”-н үйлдвэр ачааллаалаа даахаа байж.Аргагүй ш дээ. Ингээд Монголын бүтээн байгулалт будаа. Монголын бүх бизнезмэнүүд өртэй. Өртэй гэхэд дэндүү их өртэй. Түүнээсээ айхаасаа бүр больчихсон.Тэгэх ёстой юм шиг санагдаг болчихсон. Харин одоо яах вэ.

Ерөнхий сайд юу гэж хэлж байв?

Монголын барилгын салбар тэр чигээрээ Хятадын мэдэлд байлаа. Гол түүхий эд цементээ хятадаас авдаг учраас эдийн засгийн хараатаар олон жил явж ирсэн билээ. Энэ гачаалаас гарахын тулд “Монполимент”, “МАК” зэрэг үндэсний том компаниуд хөдлөсөн. Асар богино хугацаанд цементийн үйлдвэрүүд босч улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан байдаг юм.Эрх мэдэлтнүүд бүү хэл эрчүүдийн зориглож ордоггүй салбар руу орсон хүн бол Ц.Гарамжав. Өнөөдөр тэрээр Хөгжлийн банкнаас 10 тэрбумын зээл авсан гэдгээрээ буруутгагдаад байгаа. Зээл бол ажил хийдэг хүний боломжит хувилбар. Барьсан барилгаа өнгөөр ялгаад үзвэл алаг эрээн болтлоо зээл авч нэг үйлдвэр, барилга барьдаг юм шүү. Зээл хаанаас авах, хаах бүгд ухаан зарсан ажил даа. Өнөөдөр сэтгүүлчид нэгийгээ өмнөөрнө гэцгээж байна. Яагаад бизнесмэнүүд, ажил олгогч нар үйл ажиллагаагаа бизнесээ нэгдэн хамгаалж болдоггүй юм бэ. Зээл бол ул мөрөө үлдээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Төр засаг Ц.Гарамжавт 10 тэрбум төгрөг өгсөн нь буруу гэж үзвэл цементийн үйлдвэрийг нь буцаан авч болно. Мөн дахиад зээл өгч дэмжиж бас болно. Төр хэрэгтэй төсөлд эрсдэл гаргаад зээлийг ч хааж болно. Шүүхээс өөрөөр бусдыг гутаах, яллах эрх хэнд ч байх ёсгүй юм. Ц.Гарамжав шиг улс орондоо хэрэгтэй үйлдвэр барьчихаад бие биенээ барьж идэх хэрэгтэй. гэж тэр хэлжээ.
Яг үнэндээ одоо ч тэр Ерөнхий сайд. Харин Ц.Гарамжав хэн ч биш болчихоод л байна даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
185.5.250.99
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it command position like a conformable mirror of the power supply place from the movable version. Unfortunately, all the apps you download will just commission on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced transportable applications. The most suitable casino apps as a service to Android The problem is that declaration Android apps and downloadin
2021/11/27
1990173.234.48.47
I constantly emailed this web site post page to all my contacts, as if like to read it afterward my links will too. I have been browsing online more than three hours today, yet I never found any interesting article like yours. It is pretty worth enough for me. In my view, if all web owners and bloggers made good content as you did, the web will be a lot more useful than ever before. Ahaa, its fastidious dialogue on the topic of this article at this place at this weblog, I have read
2020/07/27
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com