Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Ундармаагийн шүүх хурал энэ сарын 28-ны өдөр болж хойшлогдов

Яллагдагч Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн тухай өчигдөр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Улсын Их Хурлын гишүүн асан Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургадугаар дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Б.Ундармаагийн өмгөөлөгч Л.Баасанжав, О.Сайнгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралд ирээгүй, шүүхээс яллагдагч Б.Ундармааг өмгөөлүүлэх эрхээр хангаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагт товлолоо. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар гэжээ. 


Хагас жилийн өмнө бичиж байсан нийтлэлийг эргэн сануулъя.
Чуулганы ээлжит хуралдааны үеэр буюу Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Ундармаа: “Энэ хуулийн 20.4 дээр Сангийн асуудал байгаа юм. Сангийн хөрөнгөө яаж зарцуулах юм бэ. Сангийн асуудалд төр оролцмооргүй байна. Телевизээ орой асаахад л айдас хүйдэст автагдсан, сенсаацтай мэдээнүүдийг дамжуулж байдаг. Өнөөдөр ард иргэдийнхээ Төр, засагтаа, УИХ-даа итгэх итгэлийг нь хүртэл алдагдуулсан ийм их сенсаацтай мэдээллийн араас хөөцөлдөж байна. Тэгвэл үндэснийхээ эрх ашиг, өв уламжлал, соёл, монгол гэсэн дархлаагаа хэр хангаж байна вэ. Ер нь бид ажлаа тараад үзэж байгаа телевиз дээрээ хүнлэг, энэрэнгүй, хүүхэд залуучуудын төлөвшлийг хангасан, гэр бүлийн зөв зүйтэй харилцаан дээр мэдлэг нэмсэн боловсрол, эрүүл мэндээр хангасан контентуудыг илүү үйлдвэрлээсэй гэсэн саналыг хэлэх байна” гэсэн үг хэлсэн. Харин түүний хэлсэн үгтэй холбоотойгоор цахим хуудаснаа иргэд саналаа хэлж, бухимдлаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Bayaraam Dondogdorj “Аргагүй дээ, хүн болгон суваг мэдээ болгоноор 240 тэрбумаа төл !!! гээд байхаар нээрээ аймаар юмаа”, Oyuka Seke “240 тэрбум төгрөгөө хурдан төлөөд хариуцлагаа ухамсарлаад суудлаасаа буугаачээ”, Содгэрэл Батхүү “Чи өөрөө айдас хүйдэс ичих нүүр гэж байна уу”, Chingis Bogd Dunjingarav “Балай минь өрөө төлөө! Насанд хүрээгүй хүүхдүүдэд Буруу үлгэр болохоор юм их гаргаж байна хориооч гээд хэлчихээч!”, Бат-Өлзий Базаржав “Chi hulgailsan munguu ug”, Adiya Zorigtbaatar “Munguu tul”, Ukana Kan “Ундармаа гуай өөрөө айдас хүйдэс”, “Монголын үе үеийн хөдөлмөрчин ардын цалингаасаа төлсөн нийгмийн даатгалын мөнгийг ховх идсэн Ундармаа, Ариунболд нарын “Капитал” банкны өрийг монголчуудаар төлүүлнэ гэдэг мэдээ бол үнэхээр аймшгийн мэдээ ! тэгээд бас сангийн мөнгөд төр бүү оролц гэнэ үү ? одоо бүүр цагаандаа гарч энэ авгай ! төрөөс бултуулж байгаад бас л ховх сорох санаатай айн?”, “Тиймээ, телевиз нээхээр л ЖДҮ-ийн сангийн мөнгийг Ундармаа хэдэн тэрбумаар нь хусжээ, эсвэл Ундармаа НДСангийн мөнгийг 100 тэрбумаар нь шаажээ гэх юм. Шааснаа өгчихөөч ээ. Баригдчихлаа ш дээ”, “Гоё сайхан ярианд чинь уярч хайлдаг хүмүүс алга болсоор, худал хуурмаг зан төрхөнд чинь итгэдэг хүмүүс алдарсаар байгааг яасан ойлгодоггүй ухаан муутай, шуналын бэрд болсон хүн бэ. Тийм ариун сайхан явдал, яриатай юм бол НДСангийн мөнгийг хурдхан өгчих. Айл бүрийн хэтэвч, карманд гараа дүрж, хоолыг нь хороохоор хийсэн нүглээ яаж цайруулах вэ гэдгээ үдэш бүр ТВ үзэхдээ сайн бод”,“Ундармаа минь, иргэн бид чинь айлгүй яахав, чи өөрийн банкаараа дамжуулж бидний НДШ, мөн бас бус өчнөөн мөнгийг залгисан, тэгээд мөнгө байхгүй ээ, дампуурсан гээд сууж байхад бид айна шүү дээ. Тэгээд ийм мэдээг ТВ-ээр гаргахаар хөгшин бид чинь шөнөдөө мажийчих гээд байна шүү” гэх мэтчилэн дандаа сөрөг коммент бичжээ. Зөвхөн захаас нь, арай соёлтой бичсэнээс нь иш татахад л энэ шүү.


Тохой залган суудаг “ангийнхаа хүүхдийн” үгнээс ишилж ирээд л айдас хүйдэс ярьсан нь эргээд өөрийг нь ороох гогцоо болсон нь энэ. Иргэд ингэж бухимдах нь аргагүй юм. Учир нь, АН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон Б.Ундармаагийн эзэмшил, түүний гэр бүлийн банк гэгддэг “Капитал” банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанк гаргаж тус банкыг дампууруулсан. Учир ньтус банкны чанаргүйзээлнь 208 тэрбум төгрөгт хүрч, нийт хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн тул ийнхүү тус банкыг албадан татан буулгасан юм. Капитал банканд төрийн 31 байгууллага, нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байгаад алджээ. Үүнээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 240 тэрбум төгрөгийг тус банканд хадгалуулж байгаад алдсан нь нийгмийг цочролд оруулсан. Тэр ч утгаараа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн НДШ-ийг хоёр хувь болгон өсгөх гэж байгааг иргэд эсэргүүцэж, “Капитал” банкинд хадгалуулаад алдсан мөнгөө нөхөх гэсэн арчаагүй арга хэмээн үзэж байгаа юм. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Ундармааг НДС-гийн мөнгийг төлөх ёстой гэж шаардаж байгаа хэрэг.


Ер нь дампуурлын ирмэгт ирчихсэн “Капитал” банкинд НДС-гийн 240 тэрбум төгрөгийг яагаад хадгаламж хэлбэрээр байршуулж алдав гэдэг асуудал хариуцлага нэхэж хоцорсон нь мэдээж. Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг асар их хэмжээгээр буюу 240 тэрбумаар нь дампуурал нүүрлэсэн банкинд хадгалуулсан атлаа бусад арилжааны банкинд сая төгрөгөөр л байршуулж байсан нь анхаарал татна. Хардаж сэрдэхээр ийм алхмуудыг хийсэн атлаа алдагдлыг нийгмийн даатгалын шимтгэл нэмснээр нөхөх гэж байна уу гэсэн асуултад салбар хариуцсан сайд С.Чинзориг “Тийм зүйл байхгүй. Оны эхнээс нэмэгдэх шимтгэл “Капитал” банктай хамааралгүй” гэж мэдэгдсэн. Тэрбээр “Нийгмийн даатгалын сан “Капитал” банкнаас 105 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг одоогийн хуулиар арвижуулж өсгөдөг гурван арга байгаа. Тодруулбал, Монголбанкны үнэт цаас худалдаж авах, Засгийн газрын бонд худалдаж авах, арилжааны банкинд хүүтэй байршуулах гэсэн аргууд байдаг. Миний хувьд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкинд өндөр хүүтэй байршуулахаас илүүтэй Монголын нийгмийн даатгалын сан эрсдэлгүй байх ёстой. Мөн хөрөнгө нь хөрвөх чадвартай байх ёстой гэсэн бодолтой байдаг. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяад төгрөг байгаа. Одоогийн байдлаар 400 тэрбум төгрөг “Хаан” банк, “Төрийн” банкинд байршиж байгаа” гэж ярьсан. Харин “Капитал”банкнаас байршуулсан НДС-гийн мөнгийг татах боломж үнэндээ хүнд байсан. “Капитал” банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж байсан 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Тухайн гэрээг сунгахгүйгээр мөнгөө татаж авна гэдэг асуудлыг ярьсаар 2018 оны зургаадугаар сар хүртэл явсан. Ингээд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлт гараад 2018 оны зургаадугаар сард 79 тэрбум төгрөгийг гэрээг сунгаж байршуулсан юм” гэдгээ хүлээсэн.


Юутай ч, НДС-гийн мөнгийг хэзээ хэзээгүй“нүд анихдаа” тулсан банкинд эрх мэдэлтэнгүүд нүдээ аньж байгаад хадгалуулсаар огт оргүйд алдчихав. Одоо тэгээд хойноос нь үглээд сууж байна. Уг нь буух эзэнтэй, буцах мөртэй зүйл шүү дээ. Үүнийг хариуцах ёстой хүн нь болохУИХ-ын гишүүн Б.Ундармаа “”Капитал” банкинд би ямар ч хувьцаа эзэмшдэггүй” гэж хэлж байсан. Мөн “Төрийн 400 тэрбум төгрөг танай банкинд байршдаг гэж байна шүү дээ” гэхэд “Тэрийг би мэдэхгүй” гэж тас гүрийсэн атлаа “НДС-гийн 80 хувь танайд байршиж байсан гэж салбарын сайд нь хэллээ шүү дээ” гэнгүүт “Үгүй, худлаа” хэмээн огцом няцаасан атлаа “Тэгвэл салбарын сайд нь өөрөө хариулах байлгүй. Энэ шийдвэрийг гаргасан Төв банкны удирдлага өөрөө л ярилцлага өгнө биз” гэж ундууцсан байдаг. Түүнчлэн “Арван хэдэн жил болсон банкийг ийм болгоход улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн” гэж хэлсэн нь “Капитал” банкийг татан буулгах үйл ажиллагаанд улс төр орсон гэдгийг хэлсэн хэрэг биз ээ. Улс төр орсон ч бай, үгүй ч бай иргэдэд огт хамаагүй. Хамгийн гол нь НДС-гийн мөнгө УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувийн банкинд хадгалагдаж байгаад дампуурлаар алга болсон нь л үнэн хойно энэ хүн хариуцлага хүлээх нь тодорхой. Хүний юмыг хадгалж байгаад алдсан хүн төлдөг ёстой. Тэгвэл түмний халааснаас “нийгмийн даатгал” нэрээр татаж авсан мөнгийг хувийн банкиндаа байршуулж байгаад алдчихсан хүнд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Саяхан дампуурсан “Капитал” гээд банкинд 240 тэрбум төгрөгийн НДШ-ийн мөнгө алга болсон. “Капитал” банкны эздүүдийн хөрөнгийг хураагаад энэ мөнгөө олоод авчих юм бол НДШ-ийг хоёр хувь нэмэхгүйгээр хоёр жилийнхээ төлөвлөсөн зарлагыг гаргаж болно. Тийм мэтээр идэх уух нь хэтэрсэн. Үүнийг нь нөхөхийн тулд Улаанбаатарын иргэд арав, хөдөө орон нутгийнхан есөн татвар, төлбөр, шимтгэлийн нэмэлтэд дарлуулах нь. Ядаж 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн орлогыг болих нь зүйтэй гэж төрийн тэргүүн үзэж байгаа” гэж онцолсон нь буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстойг сануулаад авсан хэрэг.

Тийм ээ, УИХ-ын гишүүн Б.Ундармаа та өрөө төлж, ард түмэнд мөнгийг нь өг. Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө таных биш. Энэ бидний мөнгө. Танаас болж, ард түмний нуруун дээр татварын дарамт нэмэгдэх ёсгүй. Албан тушаал, аливаа бүхнээр дулдуйдан таны “хумсалсан” мөнгийг ард олны халааснаас нөхөж төлөх нь шударга үйл мөн үү. Үүнийг Танаас албан ёсоор шаардаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
185.5.250.145
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it command work like a classic reproduction of the out-and-out milieu from the movable version. Unfortunately, all the apps you download will just commission on Android. Download casino in 1 click from the tabulate, these are the most advanced mechanical applications. The most suitable casino apps as a service to Android The difficult is that determination Android apps and download
2021/11/25
1984185.161.71.19
I like it when individuals come together and share thoughts. Great website, continue the good work! Woah! I'm really digging the template/theme of this site. It's simple, yet effective. A lot of times it's very difficult to get that "perfect balance" between user friendliness and visual appearance. I must say that you've done a amazing job with this. In addition, the blog loads super fast for me on Chrome. Outstanding Blog! I’ll immediately take hold of your rss as I can’t
2020/07/28
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com