Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Хятад хүнс: Хортой онц аюултайг дэлхий мэднэ

Дэлхийн бараг бүх орны лангуун дээр Хятадын хүн өрөөстэй байгаа. Хятадын хувцас, эд бараа хямд байдаг, тэр хэрээрээ чанар нь тааруухан байдгийг хэн бүхэн мэднэ. Харин хүнсний бүтээгдэхүүн нь ямар вэ. Хятад бас том экспортлогч. 

Хятадуудын ингэж найр тавиад улс бүрт гаргаад байгаа чамин тансаг хүнсний бүтээгдэхүүнийг яаж бүтээж байгаа, хаана хэрхэн хадгалж, яаж тээвэрлэж байгаа талаар та нар мэдэх үү.
Хятадууд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд, бусад орныхоос илүү тансаг харагдахаар, хадгалах хугацааг нь нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ хортой бодисоор тэтгэж боловсруулдаг. Ингэснээр бүтээгдэхүүн удаан хадгалагддаг ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хор агуулсан байдаг.

Болгоомжил: Хятад хүнс

Хятадуудад тарьж ургуулахгүй жимс хүнсний ногоо, бусад ургамал, барьж хүнс болгодоггүй амьтан, ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүн гэж байхгүй, үүнийгээ чухам улс орнуудын хэрэглээнд тохируулан экспортолдог. Харин энэ бүхэн нь ямар чанартай талаар хэн хүн тэр бүрий мэдэхгүй.
Энэ бүх хүнс нь өмнө өгүүлсэн шиг өнгө үзэмж, бүтээгдэхүүний орц хэмжээг нэмэгдүүлэх, хадгалах хугацааг уртасгахын тулд хэрэглэж байгаа химийн хорт бодисоос болоод хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна тухайн бүтээгдэхүүнийг тарьж ургуулж байгаа, хийж гаргаж байгаа орчны байгаль орчин асар их хортой.

Байгаль орчин нөлөөлөх нь

Хятадын хүнсний бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийн эхний шалтгаан нь байгаль орчин. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлагнаснаар бол Хятад нь манай гараг дээрх хамгийн бохирдсон улс орон. Хятадын хотуудын 75 гаруй хувь нь агаарын бохирдлын хэмжээгээрээ байвал зохих хэвийн хэмжээнээс тав дахин илүү. Энэ бол 128 хотыг хэлж байна. Хятадын Засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн хэлж байгаагаар хот суурин газарт нүүрсийг огт угааж, боловсруулахгүйгээр түлж байгаа нь агаарт хүний эрүүл мэндэд хортой маш жижиг хэсгүүд бүхий утаа ялгаруулж байгаа.
Хятадын дулааны станцуудын 80 орчим хувь нь нүүрсээр ажиллаж ийм утаа ялгаруулсаар байна. Дээр нь автомашин. Хятадад өнөөдөр 1000 хүн амд ойролцоогоор 320 орчим автомашин ногдож байна.
Дараа нь ус. Өнөөдөр Хятадын гол нуурын 75, газрын гүний усны 90 хувь нь асар их бохирдсон, хүнсэнд хэрэглэх нь бүү хэл, бараг л ургамал услахад тэнцэхгүй болчихоод байна. Судалгаагаар эдгээр уснаас цианид, хүнцэл, нефть, мөнгөн ус илэрч байгаа. Үйлдвэрлэлийн хаягдал бохироо ихэвчлэн гол нуур луугаа хийдгээс энэ. Энэ нь хөрсөн дээрх усанд нөлөөлөөд зогсохгүй гүний усанд нөлөөлж байгаа юм.


Одоо хөдөө аж ахуйн зориулалттай газар мөн л үйлдвэрлэлийн хаягдал, бордоо, зэргээс болоод асар их бохирдсон. Тооцоогоор хөдөө аж ахуйн зориулалттай 33 мянга гаруй хавтгай дөрвөлжин км газар асар их хордсон гэж гарчээ.
Гэтэл хэрэглээ, эрэлт нэмэгдээд байгаа болохоор хятадууд талбай голохгүй тарих л хэрэгтэй болоод байдаг. Ингэхээр тариалах талбайн стандартын шаардлага огт хамаагүй болж нэгдүгээрт, хордсон талбайд тарьж байгаа, хоёрт, сайн ургуулахын тулд элдэв хүчтэй бордоо, хорт бодис хэрэглэж байгаа юм. Үр дүнд нь тэнд тариалсан ургац хорт бодисын агууламжтай болж байна гэсэн үг.
Ингээд асуудлыг шийдэхийн тулд яах вэ, хортой бүтээгдэхүүнийг ямар ард иргэддээ заралтай биш, экспортод л гаргаж асуудлыг бусдын ард түмэнд нялзааж байгаа. Хүнсний бүтээгдхүүнийг Орос, Казахстан, Монголд экспортлодог. Европын холбоо харин хятадын хүнсний бүтээгдэхүүнд өндөр шаардлага тавьдаг.

Аюултай экспорт

БНХАУ бол өнөөдөр дэлхийн хамгийн том экспортлогч орны нэг. Дэлхийн нийт экспортын 14-өөс илүү хувийг Хятад эзэлж байна. Хятад өнгөрөгч 2019 онд нийтдээ 2.49 их наяд ам.долларын бараа бүтээгдхүүн гадаад улс орнуудад экспортлосон нь өмнөх 2018 оноос 0.5 хувь өссөн гэсэн мэдээ байна.
Өнгөрсөн хоёр жилд АНУ-тай худалдааны дайн хийснээр АНУ Хятадын үр тариа, жимс хүнсний ногоо, мах зэрэгт өндөр татвар ногдуулсан ч хятад өөрийн түнш Орост, төв Азийн орнуудад эдгээр бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байна. Манай Монголд ялгаагүй. Коронавирус гээд жижиглэнгийн худалдаа үндсэндээ зогссон ч коньевэрийн худалдаагаар ийм бүтээгдэхүүн нь орж ирсээр л байгаа.
Гол нэрийн зарим бүтээгдхүүний тухайд....

Загас

Далайн гаралтай бүтээгдэхүүн бол Хятадын экспортын тодорхой хувийг эзэлдэг. Германы Хамбургийн Загасны мэдээллийн төв ( Hamburger Fisch-Informationszentrum – FIZ)- ийн захирал Матттас Келлерийн хэлж байгаагаар бол БНХАУ-ын үйлдвэрлэгчид далайн бүтээгдэхүүнийг эхлээд боловсруулж, дараа нь хөлдөөн гадаадад гаргахаар тээвэрлэдэг. Ийм үйл явц нь тээвэрлэх хөрөнгө хэмнэж байгаа боловч бүтээгдэхүүний чанарыг муутгадаг” гэжээ.
Үүнээс гадна Хятадад хэдэн жилийн өмнө гарсан нэг илтгэлд хятадын загас үржүүлгийн усан сангууд загасаа ямар ч нөхцөлд амьдрах чадвартай байлгахын тулд гормон өсгөх хэрэгсэл, антибиотикоор тэжээж байгаагаас ус асар их бохирдож байна гэсэн байдаг.
Америкийн Whole Foods Markets компанийн тайланд дэлхий даяар экспортлож байгаа нийт тилапийн 80 хувь нь хятадаас гаралтай. Эдний жилд экспортлодог ийм загасны хэмжээ 408 сая швейцарь франкад хүрнэ. Трескийн хувьд 51 хувийг АНУ-д экспортолж энэ нь жилдээ 100 сая долларт хүрдэг байна.

Алим алимны шүүс

Алим алимны шүүс бол Хятадын экспортын бас нэг түгээмэл бүтээгдэхүүн. Германд жилдээ гадаадаас авдаг алимны 20 орчим хувийг Хятадын бүтээгдэхүүн эзэлдэг байна. Энэ бол 3600 орчим тонн гэсэн үг. АНУ-ын дэлгүүр худалдааны төвийн лангуун дээрх алимны шүүсийн бараг 50 хувь болох 340 шахам сая галлон нь Хятадын бүтээгдэхүүн байдаг.
Epoch Times хэвлэлийн мэдээлж байгаагаар бол БНХАУ жимс, хүнсний ногооныхоо тариалалтад хурдан ургуулах, хортой бордоо хэрэглэдгээс уг нь бол улирлаар ургадаг ургамал долоо хоногт 2-3 дахин томорч ургадаг. Мэдээж энэ бордоо, бодис нь хүний эрүүл мэндэд хортой. Энэ нь хүнийг таргалуулж, чихрийн шижин, бүр үхлийн аюултай өвчин ч үүсгэнэ.

Саримс

Хятад бол хүнсний ногоо, тэр дундаа сармисны экспортоороо дэлхийд тэргүүлдэг орны нэг. Зөвхөн АНУ-д гэхэд л жил бүр худалдаалж байгаа саримсны 30 хувь болох 311 сая швейцарь франкийн үнэ бүхий саримс нь Хятадынх байдаг. Их Британийн Төлөөлөгчдийн танхимын гадаад хэргийн хорооны мэдээллээр бол Хятадын саримс нь жинхэнэ органик бүтээгдэхүүн биш гэнэ. Нэг үгээр хэлбэл Хятадын саримсны гуравны нэг нь хор агуулсан байдаг гэж байна. Шинжилгээгээр энэ бүтээгдэхүүн их хэмжээний хорт бодис химийн элемент, ялангуяа патогенн агуулсан байдаг байна. Амт чанар муу, үүнээсээ болоод ходоод гэдэсний үрэвсэл үүсгэж халдвар үүсэх нөхцөл болдог гэжээ.

Давс

Хятадын давс бол бас л нэг аюултай бүтээгдхүүн. Энэ бүтээгдхүүний хольцонд микропластикийн хэсгүүд ихээхэн агуулагддаг байна. Энэ бүхэн тус орны байгалийн бохирдолтой салшгүй холбоотой. Ийм давс удаан хугацаагаар хэрэглэсэн хүний нөхөн үржихүйн үүрэг зөрчигдөж, сэтгэцийн болон бие бялдрын асуудал үүсдэг байна.

Компот

Компотод дургүй хүн, ялангуяа хүүхэд хаа билээ. 2012 оны аравдугаар сард Германы 11 мянга гаруй иргэн чухам Хятадын үйлдвэрийн компот идсэнийхээ төлөө эмнэлэгт хандаж байсан гашуун түүх бий. Хятадад үйлдвэрлэсэн гүзээлзгэний компот нь хасах 18 градуст ч тэсвэртэй норовирусээр халдварласан байжээ.

Сүү, амьтны тэжээл

Сүүлийн жилүүдэд Хятад улс АНУ-д сүү сүүн бүтээгдэхүүн, амьтны тэжээл ихээр экспортлох болсон. Гэтэл энэ нь нүүрсний боловсруулалтаас үүдэлтэй меламины агууламжтай болох нь тодорхой болжээ. Чухам аж үйлдвэрийн салбарт ашигладаг энэ бүтээгдэхүүн хүний биед төрөл бүрийн өвчин, ялангуяа нөхөн үржихүйн эмгэг үүсгэдгийг тогтоожээ.

Хятадын хортой хүнс

Хятадын хортой хүнс угаасаа нэг бус удаа олон улсын анхааррлын төвд орж дуулиан болж байлаа. 2008 онд өнөөх меламины агуулгаас болж “сүүний дуулиан” гэгч дэгдэж байв. Яг энэ меламинаас болж 300 мянга орчим хүүхэд эмнэлэгт хандсанаас 12 мянга шахам нь хэвтэн эмчлүүлэхэд хүрч байжээ. Хятадад ч яг үүнээс болж зургаан хүүхэд нас барсан юм. Энэ дуулианаас хойш олон улс орон хятадын сүү, хүүхдийн сүүнээс татгалзаж байлаа. Гэхдээ л хятад бүтээгдэхүүнээ гадаадад, Шинэ Зеландад гаргаж байснаас эндхийн хүнсний Fonterra компани Хятадын сүү үйлдвэрлэлийн Sanlu компанитай хамтран ажилладаг байснаас хямралд орж байв.


Үүний дараа 2010 оны зургадугаар сард НҮБ-ын хүнсний стандартын комисс сүүн бүтээгдэхүүний дотор агуулагдах меламины агууламжийг хүүхдийн сүүнд кг тутамд нэг мг, насанд хүрэгсдийн болон амьтны тэжээлийн сүүнд нэг кг тутамд 2.5 мг байхаар тогтоосон юм.
2013 онд дахиад Хятадын үндсэн хүнс болох цагаан будаа тойрсон бас нэг дуулиан дэгдлээ. Хятадын цагаан будаа нь хүний биед мөн л хортой химийн бодис кадми их хэмжээгээр агуулсан нь тогтоогдов. Хятадын өөрийн нь Гуандун мужийн Гуанжоу хотын хүнс, эмийн чанарт хяналт тавих газар цагаан будааны 44.4 хувь нь асуудалтай болохыг олж тогтоосон байна. Үүнээс үүдээд бүхий л Хятадын цагаан будааны үйлдвэрүүдэд хяналт хийсэн юм. Тэгээд Хунань мужийн Юсян гацааны үр тариа боловсруулах заводыг 2013 оны тавдугаар сард хааж байлаа. Дэлхий ч Хятадын цагаан будаа худалдаж авахаа түдгэлзэж байв.


Хятадын Засгийн газар өөрийн бүтээгдэхүүнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангах гэж хичээсээр байгаа гэх боловч нэг ч алхам урагшилж чадахгүй л байна. Дэлхийн худалдааны байгууллага ч хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг дээшлүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлсээр байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com