Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ОУВС-гаас Татварын ерөнхий газарт үнэлгээ хийж байна

Засгийн газар болон Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Татварын ерөнхий газар (ТЕГ) ОУВС-ийн дэмжлэгтэй “Сегментэд тулгуурлан татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах нь” төслийг 2017 оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжих хугацаанд жил бүр ОУВС-ийн Төсвийн асуудал эрхлэх газрын Үнэлгээний баг ирж ажилладаг. Тэгвэл 2018-2019 оны төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийхээр ТЕГ-т энэ сарын 10-25-ны өдрүүдэд ажиллаж байна.


Үнэлгээний багийн эхний уулзалтаар ТЕГ-ын дарга Б.Заяабал Татварын багц хуулийн шинэчлэл, Татварын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлэлт, шинэчлэгдсэн Татварын багц хуулийг хэрэгжилтийг хангах журмын төсөл боловсруулах зэрэг ТЕГ-ын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаа товч танилцуулжээ. Үнэлгээний багийн ахлагч Жонн Брондоло энэ удаагийн томилолтоор сегментийн бодлого хэрэгжүүлэх стратеги боловсруулахад зөвлөмж өгөх, шинээр батлагдсан Татварын багц хуулийг хэрэгжүүлэхэд журмуудын төсөлд дэмжлэг үзүүлэх, төслийн үлдсэн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл тодорхойлоход санал солилцох юм. Үнэлгээний багийнхан сегментэд (бичил, жижиг, дунд, том татвар төлөгч) тулгуурлан татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах ажил хэрхэн хэрэгжиж байгаагаатай танилцах зорилгоор Улсын төсөв орлого хяналтын газар, Нийслэлийн татварын газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс болон Дархан-Уул аймагт зохион байгуулагдах төвийн бүсийн “Татварын шинэчлэл -2019” сургалт, зөвлөгөөнд оролцоно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com