Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нийслэлийн хэмжээнд 753 айл өрх үерийн аман дээр байна

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд, малчид, тариаланчид, аялаж, амрахаар хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэдийг анхаарал болгоомжтой зорчихийг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүд анхааруулж байна. Мөн өөрийн болон өрөөл бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй аюулаас авран хамгаалах боломж иргэн таны гарт байгаа гэдгийг сануулсан юм.

 

Нийт үерийн далангийн 73,3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан

НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Батбаяр хэлэхдээ, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 33 км урт үерийн далан, 109,6 км урт үерийн суваг, зургаан ширхэг тосох байгууламж байна. Нийт үерийн далангийн 73,3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Нийслэлд 400 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас 30 гаруй хувь нь борооны ус зайлуулах системгүй байна.
Улаанбаатар хотод 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаа ба нэг хувь буюу 100 жилд нэг удаа тохиолдож болох үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын 26784 хүн /хотын нийт хүн амын 2.23 хувь/ өртөж болзошгүй байна.


Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг үерийн хамгаалалтын далан сувагт хаврын шар усны болон хурын усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг гүйцэтгэж, далан сувгийн 42 барилга байгууламжийн ашиглалтын байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ажиллаж байна.
Хяналт шалгалт хийх явцад дөрвөн далан халиа үүссэн, зургаан далан хог хаягдал ихтэй, мөн далан сувгийн зэргэлдээ орших айл өрхүүд ахуйн хог, үнс нурам болон бохир усаа далан сувагт байнга хийдэг, хамгаалалтын зурвас зөрчиж газар олгосон хашаа хайс, автозасварын зам барьсан, далангийн хийц эдлэхүүнийг эвдэлсэн, шороо асгах, тулгуур бүхий гүүр, гарц хийх, инженерийн шугам сүлжээг байрлуулах зэргээр үерийн усны нэвтрүүлэх хүчин чадлыг бууруулсан зэрэг нийт 60 гаруй зөрчил дутагдал илэрлээ. Иймд улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг нэг иргэн, гурван ААНБ-д мэдэгдэх хуудас өгч, хороо дүүргийн Засаг дарга нарт илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах үүрэг хүргүүлж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж, ажиллаж байна” гэв.

 

Гол мөрний үерийн түвшин олон жилийн дунджаас давсан

Зургадугаар сарын 25-ны өдрийн байдлаар гол мөрний усны түвшин ямар байгаа талаар Ус цаг уур орчины судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны судалгааны хэлтсийн Ус судлалын инженер С.Саранцацралт хэлэхдээ “Хангайн нурууны арын Чулуут, өврийн Заг, Цагаантуруут, Богд, Жигстэй зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-75 сантиметр нэмэгдсэн байна. Цагаантуруут гол өнөөдрийн байдлаар олон жилийн дундаж түвшинг 60 сантиметр, Алтай нуруураас эхтэй Ховд, Буянт, Хангайн нурууны Идэр, Заг мөн Увс нуурын ай сав газрын Хархираа зэрэг гол мөрнүүд үерийн түвшинг 5-25 сантиметрээр даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав, эрэг дагуу суурьшиж байгаа малчид, тариаланчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, аялж, амарч, зугаалж байгаа иргэд үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Зүүн аймгуудын нутгаар ойрын өдрүүдэд үргэлжлэн бороо орох урьчилсан дүн гарсан байгаа тул нийт ард иргэддээ дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд орсон усархаг, ширийн борооны улмаас олон зам, гүүр эвдэрсэн. Тиймээс ард иргэд та бүхэн аян замд явахдаа анхаарал болгоомжтой зорчиж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвөлгөө, зөвлөмжийг сайтар биелүүлэх шаардлагатай. Мөн гол мөрний түвшин нэмэгдэж үерлэж байгаа учраас зөвшөөрөгдсөн аюулгүй гарц, гарам, гүүрээр зорчих шаардлагатай. Өнгөрсөн жилийн тав, зургадугаар сартай харьцуулахад энэ жилийн тав, зургадугаар сар хур бороо элбэгтэй байгаа учраас манай орны гол мөрний түвшин олон жилийн дундаж үерийн түвшинг давсан байгаа. Тиймээс бага насны хүүхүүдийг хараа хяналтгүй гол мөрөн рүү явуулахгүй байх, өөрсдөө голын эрэг дагуу амрахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Мөн үер усны аюул болсон талаарх мэдээлллийг сонссон даруйдаа бусаддаа дамжуулах ажлыг сайн хийх хэрэгтэй. Мөн гэр, хашаа, орон байраа гуу жалга, голын ойролцоо эрэгт барьж сууршихгүй байх, үеийн аман дээр суурьшсан бол яаралтай аюулгүй газар шилжүүлэн нүүлгэх, үерийн усыг зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих гэх мэтээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлээрэй. Мөн хот суурин газрын үерийн ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллагуудад анхааралдаа авч ажиллахыг зөвлөж байна” гэв.

 

Үерийн болзошгүй аюулын үед хамгийн түрүүнд өөрийнхөө аюулгүй байдлыг хангах нь чухал


Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж хэлэхдээ “Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Туул голын ай сав дагуу амарч зугаалах иргэдийн тоо өссөн. Амарч зугаалахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ удирдах чадваргүй болсон үедээ голын усанд орж осолдох тохиолдол их байна. Тиймээс иргэд зөв зохистой аялаж, зугаалдаг болох, биеэ удирдах чадваргүй болсон нэгэндээ хараа хяналт тавьдаг байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхэд багачууд хараа хяналтгүй голын эргээр тоглох нь ихсэж байна. Тиймээс хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага ихсэж, зарим иргэн осолдсоныг эрэн хайх ажиллагаа явуулж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгөөд байна. Нийслэлийн Засаг даргын “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Туул гол дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран хөдөлгөөнт завьт эргүүл болон нэмэлтээр алба хаагчдыг хуваарьт оруулан үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч буй 2500 гаруй иргэнд чанга яригчаар урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж, хориглосон бүсэд байрласан 917 автомашиныг голын эргийн ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан. Нийслэл хотод 6, 7, 8 дугаар сард үргэлжилсэн усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаар ахлуулсан Нийслэлийн онцгой комисс хуралдаж нэгдүгээрт, болзошгүй үерийн гамшиг осол тохиолдвол байгууллага хоорондын харилцан хамтын ажиллагааг сайжруулан ажиллахад удирдлага зохион байгуулалтадаа анхаарах, ажилтан албан хаагчдийн бэлэн байдлыг хангуулах, гамшигийн үед ажиллах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах талаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгсөн. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 25нд Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар, 26нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 27, 28нд баруун, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 29-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Тиймээс үерийн болзошгүй аюул осол тохиолдсон үед хамгийн түрүүнд өөрийнхөө аюулгүй байдлыг хангах нь чухал. Аль болох өндөрлөг газарт гарах, яаралтай тусламж дуудах, байгаа байрлалаасаа аюулгүй газарт очих, цахилгаан хэрэгсэлийг тэжээлээс нь салгах, ил задгай цахилгааны утсанд хүрэхгүй байх гэх мэтчилэн өөрийнхөө аюулгүй байдал, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалах хэрэгтэй” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com