Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нийслэлийн 2018 оны төсвөөс үлдсэн 26.2 тэрбум төгрөгийн 12-ыг нь сайжруулсан түлшинд зарцуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн 2018 оны төсвийн гүйцэтгэл баталж, 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVI хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулга хийсэн. Танилцуулгад дурдсанаар нийслэлийн 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар давж биелсэн дүнтэй гарчээ. Үүний 872,3 тэрбум төгрөг буюу 69.8 хувь нь хууль тогтоомжийн дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлогын эх үүсвэрээс, 377.2 тэрбум төгрөг буюу 30.2 хувь нь тусламжийн орлого буюу улсын төсвөөс нийслэлд хуваарилах тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн нэгдсэн сангийн шилжүүлгээс бүрдсэн байна. Нийслэлийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелснээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн дүнтэй гарчээ.


Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилах орлого нь 100 хувь төвлөрсөн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Хотын шуудангийн төсвийн орлогын давуулалт 13.3, төсвийн зарлагын үлдэгдэл 12.8 тэрбум гээд нийт дансны үлдэгдэл 26.2 тэрбум төгрөгтэй байна. Ийн төсвийн орлогын 2019 оны төлөвлөгөөг нэмэгдүүлэн 799.3 тэрбум төгрөг байхаар тооцсон. Нисйлэлийн 2018 оны дансны үлдэгдэл 26.2 тэрбум төгрөгийг хотын санхүүгийн байгууллагын төсвийн өрийг барагдуулахад 2.4, Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн нийгмийн халамжийн сангийн өр төлбөрийн тухай 172 дугаар тогтоолын дагуу 3.1, сайжруулсан түлш иргэдэд түгээх, тээвэрлэх, борлуулар, урамшуулах ажилд 12 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.
Мөн нийслэлийн ирэх жилд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын зураг төсөл боловсруулахад нэг, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад нэг, НИТХ-ын үйл ажиллагааны зардалд нэг, хотын зам талбайн тохижилтын ажилд тав, Баянхошуу дэд төвийн бизнес инкубаторын МСҮТ-ийн байр ашиглалттай холбоотой зардалд 134.3 сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн” гэв.


Тэгвэл тусгай шилжүүлгийн байгууллагуудын өөрийн орлогын төлөвлөгөө 3.3 тэрбум төгрөг буюу 33.9 хувиар давж биелсэн байна. Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэхэд татварын орлого, тэр дундаа иргэдийн хадгаламжийн хүүгийн орлого, үйл ажиллагааны орлого, үл хөдлөх хөрөнгийн борлуулсны орлого, шууд бус орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийн орлого зэрэг нөлөөлсөн аж. Тэгвэл өнгөрсөн онд БОАЖЯ-наас самар экспортлох зөвшөөрлийг хязгаарласантай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн төсөвт төвлөрөх улсын тэмдэгтийн хураамжийн орлого 15.5 тэрбум төгрөгөөр тасарсан нь нийслэлийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийн орлого тасалдахад нөлөөлсөн байна.


Түүнчлэн өнгөрсөн онд нийт 33034 татвар төлөгч иргэнд 23 тэрбум 610.4 сая төгрөгийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголт хийжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад нэг тэрбум 804.8 сая төгрөг буюу 7.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна.


Газрын төлбөрийн орлого 9.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн боловч газрын дуудлага худалдааны орлогын тасалдсанаас шалтгаалж, газрын төлбөр нийт дүнгээр 3.1 тэрбум төгрөгөөр тасарсан дүнтэй гарчээ. Өнгөрсөн оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 42 байршилд 100.8 га газрыг дуудлага худалдаагаар худалдаж, 13.7 тэрбум төгрөгийн орлогыг хотын төсөв төвлөрүүлэхээр баталсан ч Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 15 дугаар тушаалаар дуудлага худалдааны жишиг тарифыг бууруулж баталсан, найман байршилд татвар төлөлтийн даалгавар батлагдаагүй, батлагдсан байршлуудаас дуудлага худалдаа зохион байгуулсан ч зургаан байршилд 6.3 га газар 909.8 сая төгрөгөөр зарагдаж, үлдсэн байршилд газар худалдаагүй зэрэг шалтгаануудаас үүдэн газрын дуудлага худалдааны орлого 12.7 тэрбум төгрөгөөр тасалджээ.
Харин татварын бус орлого 708 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Үүнд 2017 оны өмч хувьчлалын жагсаалтад орсон усан спорт сургалтын төвийг 2018 онд нээлттэй дуудлага худалдаагаар 8.7 тэрбум төгрөгөөр хувьчилсан нь өмч хувьчлалын орлого давж биелэхэд гол нөлөө үзүүлсэн байна.
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр авч үзвэл хотын шуудын төсөвт 641.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч нийслэлийн төсвийн орлогын 72.4 хувийг, дүүргүүдийн төсөвт 240.4 тэрбум төгрөг төвлөрч нийслэлийн төсвийн 27.6 хувийг тус тус бүрдүүлжээ.


Нийслэлийн 2018 оны төсвийн нийт зарлага нэг их наяд 182.3 тэрбум төгрөг байжээ. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын нийт зардлын төлөвлөгөөг 778 сая төгрөгөөр баталж, 715.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тусгай шилжүүлгийн төсвийн байгууллагуудын нийт зарлагын төлөвлөгөөг 364.2 тэрбум төгрөгөөр баталж, 357.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байжээ. Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн байна. Нийт зарлагын 996.8 тэрбум төгрөг нь урсгал зардалд, 285.5 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулжээ. Тэгвэл санхүүгийн нэгтгэсэн тайланд 2018 онд нийслэл хот 782.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, үүнээс 224.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй гэсэн тоо мэдээг дурдсан байна.


Уг асуудалтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Төмөрбаатар “2018 оны газрыг төлбөр тасарсан дүнтэй гарсан байна. Энэ ямар шалтгаантай байв” гээд нийтийн тээврийн салбарт хөрөнгө санхүүжилттэй холбоотой тулгамдсан асуудал цөөнгүй байгааг анхаарч ажиллахыг хүссэн юм. Үүнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Газрын төлбөр тасарсан нь тарифаа бууруулсантай холбоотой” гэсэн хариулт өгсөн юм. Ийнхүү уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын XXVI хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com