Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дэлхийн улс орнуудын хүмүүс ямар цалин авч байна вэ

Дэлхий дахин даяарчлагдаж мэдлэг чадвартай хүн хаана ч хүч хөдөлмөрөө үнэлэн амьдарч болох болсон үед байнга амьдрах газраа сонгоход очих газар тань таны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх вэ гэдэг эн тэргүүний асуудал. Дундаж цалин гэдэг амжиргааны бүрэн баталгаа биш. Юу гэвэл тухайн улс оронд амжиргааны өртөг ямар вэ, наад зах нь хүнсний бүтээгдхүүн, шатахууны үнэ хэд вэ гэдэг бас их нөлөөлнө. Гэхдээ л дундаж цалин гэдэг тухайн улс орны эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралын түвшинг тодорхойлдог гол хүчин зүйл. Олон улсын хөдөлмөрийн байгууллага улс орнуудын ажиллагсдын 2018-2019 оны дундаж цалинг гаргаснаа толилуулж байна.

 

Дундаж цалин гэж юу вэ

Дундаж цалин гэхээр хүмүүс зүгээр л тоо юм шиг сэтгэдэг ч үнэндээ аль нэг салбарын хамгийн бага цалинтай хүний цалинг улсын ерөнхийлөгчийн цалинтай юм уу, Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалинтай дундчилдаг болохоор харьцангуй ойлголт. Эрдэнэт үйлдвэрийн захирал Бадамсүрэнгийн цалин өөр нэг цвэрэлэгчийнхтэй дундчилахад нэг хүний дундаж цалин 12,5 сая болох жишээтэй болохоор бусад улс орнуудын хувьд мөн ялгаагүй нийгмийн бүлэг, ажил мэргэжил, чадвар, энэ мэргэжил нь тухайн улсад яаж үнэлэгддэг, хэд хэчнээн хүн байдаг зэрэг нь дундаж цалинд нөлөөлдөг. Манайд уурхайчид өндөр цалинтай гэдэг ч хэдэн хүн энэ салбарт ажиллаж байгаа билээ.
Юутай ч дэлхийн улс орнуудын дундаж цалин хэдий байна вэ. Манай улс хаана нь явна вэ.

 

Дундаж цалин хамгийн өндөр 10 улс

Янз бүрийн эх сурвалж, янз бүрийн аргачлалаар улс орнуудын дундаж цалинг тодорхойлдог ч ерөнхийдөө нэг их өөрчлөгддөггүй. Дундаж цалин хамгийн өндөр улс орнуудад АНУ, баруун Европын орнууд, Өмнөд Солонгос, Япон ордог. Эдгээр орнуудын ажиллагсдын сарын дундаж цалин 3,5-5 мянган ам.доллар байдаг байна.

 

Европын дундаж цалин

Европт сарын дундаж цалин тухайн орны эдийн засгийн хөгжилтэй уялдаатай. Баруун болон умард Европын орнуудад зүүн Европын орнуудыг бодвол харьцангуй өндөр цалин авдаг. Тухайлбал Швед, Данийн инженерүүд гэхэд Польш, Словенийн инженерүүдээс хоёр дахин өдөр цалин авдаг ч амжиргааны өртөг, байр сууцны түрээс, хүнсний бүтээгдхүүн, тээврийн хөлс өндөр. Гэхдээ л хэдий хөлс авна, төдий хэмжээгээр зарлагаддаг. Европын холбооны улс бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлсон байдаг. Ийм цалин хөлсийг үйлчилгээний ажилчид, оюутан, үйлдвэр заводын ажилчид авдаг байна.
Энд эмч нар жилийн 50 мянган евро авдаг бол инженерүүд 40, удирдах ажилтан 35, банкны ажилтнууд 30 мянган еврогийн цалин авдаг.
Харин татвар нь дундаж цалинтай уялдаж өөр өөр. Хэдий л өндөр цалин авна, төдий хэмжээгээр улсад төлөх татвар нь өндөр гэсэн үг.

 

Австралийн дундаж цалин

Цагаачдын хамгийн их сонирхдог, англиар ярьдаг орон бол Австрали. Тэгээд ч энэ улс гадаадын ажиллах хүчний талаар төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, визийн хөнгөлөлт эдлүүлдэг. Австралид амжиргааны өртөг харьцангуй өндөр, байр түрээслэх, хүнсний бүтээгдхүүн авах, зэрэгт сард дор хаяж 2000 ам.доллар зарна. Гэхдээ Австралид сарын хамгийн бага цалин 3000-4000 ам.доллар байдаг нь хэвийн үзэгдэл. Нийслэл Камберра хамгийн өндөр цалинтай бол Тасманий арлуудад хамгийн бага цалин өгнө.

 

Шинэ Зеландын дундаж цалин

Энэ улсад татвар төлөөгүй цэвэр цалин 3000 ам.доллар. Мэргэжилгүй ажилчид цагт найман ам.доллараар ажиллана. Энэ бол тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн үг. Хэрэв та мэргэжилтэй бол цагийн 18 ам.долларын хөлс авч болно. Томоохон корпораци аж ахуйн нэгжид цалин өндөр, нарийн мэргэжлийн эмч нар, хуульчид өндөр цалинтай.

 

Латин америкийн орнуудын дундаж цалин

Бразиль, Мексик, Куба зэрэг латин америкийн орнууд Европ, Канад, АНУ-аас ялгаатай, дундаж цалин хоёр, бараг гурав дахин бага. Үйлчилгээний ажилтнуудынх бол бүр бага. Амьдралдаа хүрэлцэхүйц орлого олъё гэвэл хоногт 10-12 цаг ажиллах хэрэгтэй болно. Өндөр мэргэжилтэй хүмүүс арай ихийг авах боловч бусад орнуудын ижил мэргэжлийн хүмүүстэй харьцуулах аргагүй. Хаа очиж латин америкийн орнуудад амжиргааны өртөг хямд, нэг гэр бүл байр түрээслээд, хоол хүнсээ цуглуулахад сард 400-600 ам.доллар зарцуулна. Хамгийн гол зүйл бол энэ орнуудад испани хэл зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Европ, Канад, АНУ-аас ялгаатай нь энэ орнуудад татвар бага. Бразильд гэхэд л татварын дээд хэмжээ 27 хувь, Мексикт 30 хувь. Венесуэльд бол сарын дундаж цалин 24 ам.доллар.

 

АНУ, Канадын дундаж цалин

Нэгдсэн улс, Канад хоёр амьжиргааны түвшин, дундаж цалин үндсэндээ адил. Хоёр улс хоёулаа англи хэлтэй гадаадын цагаачдад нээлттэй. Хоёр улс хоёулаа европын орнуудын цалингаас өндөр ч муж, хотууддаа өөр өөр. Цалингийн хэмжээнээс шалтгаалаад татвар нь бас өөр өөр. Жилийн 10 мянган долларын орлоготой хүн хамгийн бага 10 хувийн татвар төлдөг бол жилийн 500 мянган ам.долларын цалинтай хүн 37 хувийн татвар төлнө. Канадад мөн ялгаагүй цалингаас шалтгаалаад 15-33 хувийн татвар төлнө.
АНУ, Канадад 2019 онд хамгийн өндөр цалинтай мэргэжлээр эмч жилийн 195 мянган ам.доллар, эм зүйч 127 мянга, архитектор 115 мянга, программ хангамжийн мэргэжилтэн 100 мянган ам.долларын цалинтай байна.

 

Азийн орнуудын дундаж цалин

Азийн орнуудад Бангладеш сард 120 ам.долларын цалин авч байхад Япон, Гонконгт сард 3000 ам.долларын цалин авдгийн хооронд эргэлдэнэ. Эдийн засаг дорой орнуудад цалин хамгийн бага. Ийм ч болохоор азийнхан мөнгө олж, суурьшин амьдрахаар Европыг их зорьдог. Өндөр мэргэжилтэй, хэлний мэдлэгтэй хүмүст бол Хятад, Япон, Малайз, Сингапур өндөр цалин өгнө. Японд татвар 20 хувь бол Хятад 45, Энэтхэгт 30 хувь.

 

Цагийн хөлс хамгийн бага улс орнууд

Улс орнуудад цалин хөлсийг сарын дундаж цалингаар тооцохоос гадна цагийн ажлын хөлсөөр бодож тооцож бас болдог. Зарим улс оронд тодорхой ажлын байранд энэ үзүүлэлт өндөр байдаг бол зарим улс оронд тун бага.
Орос, Хятадад цагийн ажлын хөлс 0.8 ам.доллар байхад Афганистанд 0.6, Казахстанд 0.5, Тажикстанд 0.4, Узбекстанд 0.2, Киргызстанд 0.1 ам.доллар байх жишээтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
сайн мэдээ217.148.141.180
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа бол танд бөөрөө асар их үнээр 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх боломж байна. Фортис эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна. Эмч ээ, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд тэд таны визний тодорхой хэсгийг төлж, хагалгаанд орохын тулд визний төлбөрийг төлж, fortis.hospital.in@gmail
6 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com