Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Сумъяабазар: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байна

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар боллоо. Хурлыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар бол хүүхэд, залуусын хот. Энэ утгаараа өнөөдрийн хүүхэд, залуусыг хамгаална гэдэг бол  ирээдүйн Монгол Улсыг хамгаалж буй үйл хэрэг. Нийслэлийн хэмжээнд 0-18 насны 526.2 мянган хүүхэд, 443.6 мянган залуучууд, 4.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 16.8 мянган өрх толгойлсон эмэгтэй амьдарч байна. Мөн судалгаанаас харахад нийслэлийн хэмжээнд 25.5 мянган иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны 729 иргэн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүний 90.7 хувь нь эмэгтэйчүүд, 7.1 хувь нь хүүхдүүд байгаа нь та биднийг илүү анхаарал болгоомжтой, илүү хянамгай ажиллахыг шаардаж байна” хэмээн ярилаа.

Мөн 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, Гэр бүлийн боловсролын онол арга зүйн төв, Залуучуудын хөгжлийн жишиг төвийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байгааг онцолсон. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах нь харьяа байгууллагын  үүрэг мөн боловч хүн бүрийг хүүхэд хамгааллын үйл хэрэгт анхаарал хандуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг хэлж байлаа.

Цаг үеийн нөхцөл байдал, хүүхэд хамгаалах явцад тохиолдож буй бэрхшээлүүд нь хүүхдэд илүү их анхаарал, халамж шаардлагатай болохыг сануулсаар байна. Иймд хүүхэд хамгааллын үйл хэрэгт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах уриалгыг гаргалаа.

  1. ЭЦЭГ ЭХЧҮҮД, ОЛОН НИЙТ ИРГЭДЭД:
  • Амьдарч буй орчиндоо хүүхдэд аюул учруулж болохуйц эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхэд хяналт тавих, холбогдох байгууллагуудад нь мэдээлэх, шаардлага тавихыг;
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, ахуйн осол гэмтэлд өртөх, амь нас нь эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг;
  • Хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй тохиолдолд зохих хууль, дүрмийн дагуу мэдээлэх үүргээ биелүүлж байхыг;
  1. АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД:
  • Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, хүүхдийн эрхэд хүндэтгэлтэй хандаж, тэдэнд ээлтэй, аюулгүй орчин бүтээн байгуулахад анхааран ажиллахыг;
  • Бага насны хүүхэдтэй ажиллагсдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийж ажиллахыг;
  • Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, насанд хүрээгүй иргэдэд хуулиар хориотой бараа бүтээгдэхүүн худалдахгүй байхыг;
  1. ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД:
  • Хүүхдэд ээлтэй цахим орчин бий болгохын төлөө онцгойлон анхаарч, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийг дэмжсэн агуулга бүхий контент, нэвтрүүлэг бэлтгэн түгээхийг;
  • Хүүхдийн хувийн нууц, аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээхдээ тэдний хувийн эрх, эрх чөлөө, орон зайд хүндэтгэлтэй хандаж, худал ташаа, хүүхдийн эрх зөрчсөн мэдээлэл гаргахгүй байхыг тус тус УРИАЛЖ байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com