Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Гал гарч болзошгүй 123 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран дөрөвдүгээр сарын 6-наас өдөр бүр нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг давхардсан тоогоор нийт 7919 алба хаагч, 2913 автомашин техник хэрэгсэлтэйгээр ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 123 зөрчил илрүүлж, газар дээр арилгуулж ажиллалаа.

 Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан нийт 123 удаагийн гал түймэр болон гал түймэр гарч болзошгүй зөрчлийн шалтгаан нь ногоон бүсэд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, аюулгүй ажиллагааг ханган гагнуур хийгээгүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн гүйцэд унтраагаагүй зэргээс үүдэлтэй байна.  Байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн нийт зөрчлийн 52 буюу 42.2 хувийг илрүүлж, гал түймэр гарч болзошгүй эрсдэлийг таниулж, иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, газар дээр нь зөрчлийг арилгуулж ажилласан нь өнжмөл өвсний гал түймрийн тоо буурах нэг үндсэн үзүүлэлт боллоо. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 нэгж буюу 23.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хяналт шалгалтын явцад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчиж, өнжмөл өвс шатаасан 13 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар 1.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явууллаа. Ногоон бүсийн эргүүл хяналт 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com