Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Өвчтөн бүрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж байгаа сувилагчдадаа талархал илэрхийлье

Сувилахуйн ухааны элч төлөөлөгч, аврал энэрлийн эрхэм хүндэт үйлстэн болсон эрхэм хүндэт сувилагчид аа Та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хатуу бэрхээс эхлээд баяр жаргалтай мөч бүрийнх нь хажууд зогсож, хатамжлан асарч байдаг хатан зориг, эрхэм сэтгэлд тань хүндэтгэл илэрхийлье.

Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт билээ. Тиймээс ч орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг дэлхий даяараа “Олон улсын сувилагчдын өдөр” хэмээн онцлон тэмдэглэж буй нь та бүгдийн өмнө дэлхий мэхийж, хүнд төрөлхтөн бөхийж буй гүн хүндэтгэл юм.

Өдгөө дэлхий даяар “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна. Нийслэл хотын маань 1883 сувилагч, 125 туслах сувилагч, 216 эх баригч, 374 тусгай мэргэжилтнүүд Та бүхэн ч яах аргагүй тэдний нэг хэсэг бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг ар гэр, үр хүүхэд, ээж ааваасаа тусгаарлагдан, өвчтөн нэг бүрийн эрүүл мэнд, тэдний ард хүлээж суугаа ар гэрийн элэг бүтэн амьдралын төлөө чөлөө завгүй хичээнгүйлэн зүтгэж байгаад тань талархал илэрхийлье. Та бүгдийнхээ жаргал зовлон, баяр жаргал, ололт амжилт, өрөвч зөөлөн сэтгэлд баяр талархлаа илэрхийлж буй өвчтөн нэг бүрийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлахын ялдамд цаашид монгол хүн бүрийн эрүүл энх амьдралын төлөө оруулж буй үнэт хувь нэмрийг тань хичээнгүйлэн хүндэтгэж, ажиллаж амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, нийгмийн баталгааг тань хангах, урамшуулал дэмжлэгийг бодит ажил хэрэг болгох талд онцгой анхаарч, үр дүнтэй ажиллахаа илэрхийлье.

Сувилахуйн ухааны эрдэм чадал төгс, энэрэн нигүүлсэх сэтгэл уярам зөөлөн байг ээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
Dr Sai129.205.124.26
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Намайг APEXHOSPITAL -ийн мэдрэлийн эмч, доктор SAI гэдэг. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслаар мэргэшсэн бөгөөд амьд болон холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Нигери, Турк, Сингапур,
2021/09/28
Dr Sai129.205.124.26
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Намайг APEXHOSPITAL -ийн мэдрэлийн эмч, доктор SAI гэдэг. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслаар мэргэшсэн бөгөөд амьд болон холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Нигери, Турк, Сингапур,
2021/09/28
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com