Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
С.Аригуун: Алслагдсан гэр хорооллын автобусны буудлуудыг 4-5 удаагийн давтамжаар угааж, халдваргүйжүүлж байгаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын угаалга,  ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автобусны 326 буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, ариутгал хийж байна.

Энэ талаар сурвалжлахаар бид Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудалд очиход “Шинэ ариусгал” компанийн ажилчид хөөстэй угаалга хийж байсан юм. Тус компани нь Хан-Уул дүүргийн автобусны буудлуудыг хариуцаж байгаа бөгөөд тав дахь удаагаа угаалга, ариутгалаа хийж байна гэлээ. “Шинэ ариусгал” компанийн ажилтан “Иргэд бидний ажилд их хүндэтгэлтэй хандаж байгаа. Автобусны буудал угааж байхад “Баярлалаа” гэж  их хэлдэг. Манай компани “Тамхины ишээ битгий хаяач ээ” гэсэн уриалга гаргаад, бүх автомашин дээрээ наасан. Тамхины иш цэвэрлэхэд их хэцүү. Тиймээс иргэд тамхины ишээ хогийн саванд хаяж хэвшээрэй. Цэвэрхэн хотыг бий болгоход иргэн таны оролцоо чухал шүү” гэлээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн  дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн нийслэлийн төв зам дагуу болон алслагдсан гэр хорооллын автобусны буудлуудыг 4-5 удаагийн давтамжаар угааж байна. Хөөстэй угаалга хийгээд дээрээс нь халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлж байгаа. Автобусны буудлуудыг олон удаагийн давтамжаар угааж байгаа нь үр дүнтэй байна. Учир нь иргэд ил задгай нус, шүлс, хог хаяхаа больж байгаа. Иргэд ам сайтай байна. Цаашид бид энэ ажлыг жил бүр зохион байгуулна. Зөвхөн автобусны буудал гэхгүй хүн олноор зорчдог томоохон талбай, нүхэн гарцуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сард угаасан. Цаашид ч тогтмол угааж, ариутгана” гэлээ. Мөн “Гэр хорооллын 200 гаруй автобусны буудлын угаалга, ариутгалыг бүрэн хийж байгаа” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com