Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Сүхбаатарчууд үндэснийхээ бичгээр уралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн яруу найрагчид, зохиолчдынхоо бүтээлээс сэдэвлэсэн "ЖААХАН ШАРГЫН НУТАГ" монгол бичгийн онлайн уралдааныг “Титэм-Арт” академийн санаачлагаар Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ-аас 2021 оны 4-р сарын 12-ноос 5-р сарын 01-ний хооронд зохион байгуулсан бөгөөд тэмцээний ялагчдад өнөөдөр шагналыг нь гардуулж өглөө.

Тус уралдааны “Үзгийн хичээнгүй бичиг”, “Бийрийн хичээнгүй бичиг”, “Уран бичлэг”, “Таталган бичиг”  төрөлд  39 байгууллагын 390 албан хаагч, 15 сургуулийн 225 сурагчийн хичээнгүй бичвэр, мэргэжлийн 46 багшийн хичээнгүй бичвэр, тайлан, 40 гаруй уран бүтээлчийн бүтээлийг хүлээн авч нийт 4 төрөл, 4 ангиллаар 21 байр шалгаруулжээ.

Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Сүхбаатар аймгийн харьяат иргэн, оюутан залуус, уран бүтээлчид зорин оролцсон нь энэхүү уралдааны онцлог байлаа.  Мөн Эх хэлний багш нар сурагчдаа бэлтгэн оролцуулахын зэрэгцээ албад байгууллагуудыг хариуцан, 20 хоногийн хугацаанд хамтран ажиллаж, онлайн орчинд хичээл зааж, удирдан чиглүүлж, хичээнгүй бичигт сургаж, албан хаагчдын бичих чадварт ахиц гаргасан нь хамгийн чухал үр дүн байв.

Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг уралдааныг Баруун-Урт сумын ЗДТГ, Чингис хаан одонт, МУСГЗ, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ”Лүгцил” компанийн захирал Ж.Ариунжаргал нар ивээн тэтгэсэн байна.

Уралдааны хүрээнд Титэм-Арт академийн тэргүүн, Урлаг судлалын докторант Дэд профессор, Уран бичээч Э.Ариунболд нь багш нартаа дэмжлэг үзүүлж,  15 багшийг бийрийн бичгийн онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах  боломжийг олгосон нь төрөлх нутгийнхаа эх хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр болсон юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com