Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Энэ бямба гарагт зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээ тавдугаар сарын 22-нд буюу энэ бямба гарагт “Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээ” нэрийн дор болно. Энэ хүрээнд хотын ногоон бүс, ой, голын эрэг дагуу цэвэрлэгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Цэвэрлэгээтэй холбоотой Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээгээр урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор ойн бүс, зуслан чиглэлийн хог хаягдлыг цэвэрлэнэ.  Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний мэргэжлийн 21 байгууллага, “Шинэ тосгон” төрийн бус байгууллага бэлтгэл ажлыг хангаад байна” гэв.

Их цэвэрлэгээний үеэр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Түвшин сайхан төв” ТББ иргэдээс хоёрдогч түүхий эд авах ажлыг явуулын болон тодорхой байршлуудад хийхээр төлөвлөжээ. Мөн тавдугаар сарын 22-нд Шарга морьтын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гаднах авто зогсоол дээр иргэдээс дахивар буюу хоёрдогч түүхий эд худалдаж авах юм.

Нийслэлийн Байгаль орчны газраас 32 морьтой эргүүл гарч, хяналт тавин, мэдээллээр хангаж ажиллана. Ингэхдээ зуслангийн бүс буюу Баруун салаа, Зүүн салаа, Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг Их Баян, Цолмонгийн ам, Туулайн ам, Чингэлтэй дүүрэг 17, 18 дүгээр хороо Зүрх уул, Залаатын ам, Баянзүрх дүүрэг Шар хоолойн гол зэрэг байршилд хяналт тавих юм.

Арга хэмжээг дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд дэмжин ажиллаж байна. Тодруулбал,  “Эм Си Эс” ХХК, “Бамбууш” ХХК, “Пепси” брэндүүд хамтран ажиллахаа мэдэгдсэн бол “Юнител” групп хэрэглэгчид рүүгээ зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээнд уриалсан мессеж илгээнэ. Мөн “Ариг” банкны зүгээс нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээс гадна 100 ажилтан, албан хаагчид энэ өдөр тодорхой байршлуудад цэвэрлэгээ хийх юм. Түүнчлэн “Түмэн шувуут” ХК Нисэх, Био орчмоор цэвэрлэгээ хийх, оролцож буй иргэдийг өөрсдийн бүтээгдэхүүнээр урамшуулна. “Monpay” төлбөрийн систем нэг шуудай хог бүрд урамшууллын оноо бэлэглэн идэвхжүүлэх бол “Монос” групп амны хаалт, шуудай зэргээр хангаж, дархлаа дэмжих нэрийн бүтээгдэхүүнүүдийг гардуулах юм.

Аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com