Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хот доторх аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль эхэллээ

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуульд хамрагдаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2021 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх,  бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж,  бодит байдалд тулгуурлан дадлага олгож, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уг дадлага сургуулийг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Аврах ажиллагааны тухай ерөнхий ойлголт, удирдлага, зохион байгуулалт,  Гамшиг ослын бүсэд тагнуул (тандалт) явуулах ажиллагаа, Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах /хийн дэр ажиллуулах, хураах, өндрөөс канал татаж нэрвэгдэгчийг буулгах, аврах хоолой ашиглах/, Нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны үндэс, нүдээр харж ажиглах, сонсох, дуу чимээгээр, тусгай багаж ашиглан эрэн  хайх арга, нэрвэгдэгсдийг эрэлч нохойгоор эрэн хайх ажиллагаа, Нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, нэрвэгдэгсдийг нурангийн дээрээс, доороос, хонгилоос гаргах ажиллагааны талаар дадлага хийнэ. Мөн Цацраг идэвхт бохирдолтын үед эрэн хайх, аврах ажиллагаа, Химийн ослын голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, газар орныг хоргүйжүүлж, саармагжуулах ажиллагаа,  Авто тээврийн хэрэгслийн ослын үед аврах ажиллагаа зохион байгуулах, Давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэж аврах ажиллагаа зохион байгуулах, Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх /тархи, нуруу нугасны гэмтэл, мөчдийн хугарал, цус алдалт, даралттай боолт, универсал чиг тавих, вакум матраас ашиглаж нэрвэгдэгсдийг тээвэрлэх аргууд зэрэг сэдвийн хүрээнд явагдах юм. Тус дадлага сургуульд Аврах ангийн 60 гаруй алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд тавдугаар сарын 27-31-ний хооронд үргэлжилнэ.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com