Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ерөнхийлөгч Х.Баттулга өдөр бүр шагнал гардуулж, олон нийтийг цуглуулж байгаа нь халдвар нэмэгдэх эрсдэл үүсгэж байна

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг одон медаль тарааж, хүн амын дунд эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байхыг олон нийт шаардаж эхэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 18-наас эхлэн Алдарт эхийн одон, төрийн шагнал гардуулж эхэлсэн. Ингэснээр төв талбай сүүлийн 20 гаруй хоног олны хөлд дарагдаж, найр наадам үргэлжилсээр...

Манай улсад 3-4 дүгээр сард халдвар авах иргэдийн тоо өдөрт мянга давж байсан бол өнгөрсөн сараас буурсан. Гэсэн ч харамсалтай нь сүүлийн өдрүүдэд эргэн нэмэгдэж, мянга давчихаад байна. 

Цар тахлын халдвар буураагүй энэ цаг үед одон авсан ээжүүд хүүхдүүдээ талбайд дагуулж ирсэн нь халдварт өртөх эрсдэл болж байна. Энэ нь ч батлагдаж ЭМЯ-аас жирэмсэн ээжүүд болон хүүхдүүдийн дунд халдварын тархалт өндөр байгааг мэдээлж байна. Сүүлийн хэдэн өдрийн мэдээллээр 5-р сарын сүүлээр болон 6 сарын эхээр халдвар авсан иргэд тоо буурахгүй байгаагаас гадна нас баралт ч гэсэн тухайн өдрүүдтэй дахцаж байна. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга “Хөдөлмөрийн баатар”, “Гавьяат”, “Алтангадас” зэрэг төрийн шагналаас гадна “Алдарт эх”-ийн одонг өнгөрсөн сарын 18-наас өдөр  алгасахгүй тарааж эхэлсэн нь цар тахлын нөхцөл байдал хүндрэхэд хүргэсэн байж болзошгүй.

Шагнал авч байгаа иргэдийг буруутгах аргагүй ч цар тахлын нөхцөлд, иргэдийг олноор цугларахад хүргэж, бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө шагнал тарааж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ үйлдлээ зогсоохыг твиттер, фэйсбүүк зэрэг сошиал орчинд иргэд эсэргүүцэж эхлээд байна. 

Зөвхөн нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч шагналын хур бууж байгаа. Энэ хэрээр хүмүүсийн бөөгнөрөл үүсч, халдвар тархахнөхцөлийг бүрдүүлэхээр байгаа учраас Ерөнхийлөгч Х.Баттулгыг улс орон, ард түмнийхээ эрүүл мэндийн эсрэг ажиллахгүй байхыг олон хүн сануулж байгааг зориуд дуулгая. Хамгийн гол асуудал нь .

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com