Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Аса Д.Дагвадорж төрсөн ах, хотын дарга Д.Сумъяабазараас ковидтой хэрхэн тэмцэж байгааг нь асууж ярилцаарай

Аса Д.Дагвадорж төрсөн ах, хотын дарга Д.Сумъяабазараас ковидтой хэрхэн тэмцэж байгааг нь асууж ярилцаарай 

 

Аса аварга Д.Дагвадорж телевизийн хөтлөгч болж ярилцлага хөтөлдөг болсон. Та хотын дарга Д.Сумъяабазар ахаасаа ковидтэй хэрхэн тэмцэх талаар яг бодитрй ямар ажил явуулж байгааг нь асууж өгөөч. Монгол Улсын хүн амын талаас илүү нь ажиллаж, амьдарч байгаа Нийслэл хот Цар тахлын халдварын голомт болчихсон. Хэдийгээр Засгийн газар, УОК, ЭМЯ-аас нийслэлийн иргэдийн 90 гаруй хувийг вакцины халдварын хоёрдугаар тунд хамруулсан хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуулийн уулзалт сурталчилгаа, Төрийн одон медалийн тараалт, Номын баярын арга хэмжээ зэрэг хүн олноор төвлөрүүлсэн үйл ажиллагаанаас болж халдвар олон нийтэд тарах нөхцөл боллоо. Үүнээс үүдээд нийслэл хотод халдвар авсан иргэдийн тоо өдөрөөс өдөрт нэмэгдэн, нас баралт буурахгүй байна. Мөн эмнэлгийн орны хүрэлцээгүйгээс болоод нийслэлийн иргэд гэрээр эмчлүүлэгдэж байгаа тохиолдол цөөнгүй. Нөхцөл байдал ийм хүнд байхад Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүн санаа зовсон шинжгүй, хотод нь ковид гараагүй хотын дарга шиг ааш аяг гарган, аж ахуйн шинжтэй асуудлууд яриад сульдаа ганхан явна.

Зүй нь бол нийслэлийн иргэдийн эрүүл, аялгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө, тэр тусмаа гамшигт цар тахлын даван туулахын төлөө Хотын дарга хүн Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн салбарынхантайгаа сэтгэл, гар нийлэн ханцуй шамлан, өдөр шөнөгүй ажиллаж байх ёстойсон. Харин манай хотын дарга бүх асуудлаа Засгийн газар, УОК, ЭМЯ-д даатгачихаад өөрөө гэмгүй царайлаад, 7 хоногтоо 1-2 удаа камерийн өмнө гарч, зам барилга гэх мэт зүйл ярьж явах юм. Нийслэл хот маань цар тахлыг давж, иргэд аюул эрсдэлгүй ажил хөдөлмөрөө эрхэлж, аж ахуйгаа хөтөлж гэмээнэ хотдоо татвараа төлж, хотын ажил урагшлах учиртай.

Тиймээс Хотын даргын нэн тэргүүний ажил бол иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах явдал. Тэгвэл Хотын даргын төрсөн дүү Асашёрюү Д.Дагвадорж Цар тахлын талаарх мэдээ мэдээллийг иргэдэд шууд хүргэхээр төлөвлөж, “АСА СТАНЦ”-аа ажиллуулж эхэлжээ. Ингэхлээр “Аса станц” нэн даруй Хотын даргыг шууд нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, нийслэлийн 1.5 сая иргэний эрүүл мэндийг яаж сахин хамгаалах, халдвараас хэрхэн урьдчилсан сэргийлэх, халдвартай иргэдэд ямар эмчилгээ хийж буй талаарх байр суурь, хийсэн ажил, хийх ажлын төлөвлөгөөг нь яриулах хэрэгтэй. Нийслэлийн олон мянган иргэд Хотын даргаасаа “аврал эрж” байгаа энэ цаг үед Аса станц Хотын даргыг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж, цар тахлын үүрэг оролцооны нь талаар асууж, хариулт авч чадвал олон хүний талархалыг хүлээх болно.

 

Б.САРУУЛ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com