Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Иргэн таньд: Аянга цахилгаантай үед хэрхэн сэргийлэх ёстой вэ?

Хур бороо ихтэй үед хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийн нэг бол өөрсдийгөө аянга цахилгаанаас хамгаалах юм. АНУ-д гэхэд жилд дунджаар 330 хүн аянга цохиулдаг бөгөөд үүнээс 51 хүн өөд болсон гэсэн судалгаа байдаг байна. Иймээс дуу цахилгаантай бороотой үед хүмүүсийн зайлшгүй анхаарах ёстой зүйлсийн нэг бол цахилгаанаас өөрсдийгөө хамгаалах яах аргагүй мөн юм.

Хэрэв та бороо шуургатай үед гадаа явж таарвал хамгийн эхэнд нөмөр газар олох нь хамгийн чухал. Хамгийн тохиромжтой нуугдах газар бол мэдээж барилга болон таны машин. Ямар ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийгээрэй. Учир нь мод өөртөө цахилгаан татдаг. Аянга цахилгаантай үед хөлөө хооронд нь аль болох ойр байрлуулж газарт бие хүргэлгүйгээр толгойгоо аль болох доош (тонгойх) болгох хэрэгтэй.

Ийм үед хэзээ ч газар хэвтэж болохгүй бөгөөд цахилгаан газарт буусны дараагаар эргэн тойронд нь цахилгаан гүйдэл тардаг байна. Хэрэв таны ойр орчимд аянга цахилгаан буувал таны биеэр цахилгаан гүйх аюултай юм.

Цахилгаан хүний биеэр шууд дамжин өнгөрдөггүй ба хүний зүрх дотоод эрхтнүүдийг гэмтээх аюултай байдаг. Иймд биеэрээ газарт бага хэсгээр хүрэлцэж, аль болох доош тонгойсноор цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлээрэй.

  • Хэрэв ямар нэгэн зүйлийн дотор нуугдаж байгаа бол аль болох металл эд зүйлсэд хүрэхгүй байх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн рүү ярих шаардлага гарвал утасгүй утас эсвэл гар утсаа ашиглаарай. Шугамын утас цахилгаан дамжуулах эрсдэлтэй байдаг.
  • Хэрэв та автомашинаар явж байх үед дуу цахилгаантай бороо орсон тохиолдолд автомашинаа замаас гарган зогсоон, хөдөлгүүрийг унтрааж, ямар нэг металл эд ангид хүрэхгүй шуурга намжтал хүлээхийг АНУ-ын үндэсний аянга цахилгааны аюулгүйн институт зөвлөжээ.

Ихэнх хүмүүс машины дугуй автомашиныг аянгад ниргүүлэхээс хамгаалдаг гэж боддог. Гэтэл яг үнэндээ битүү дээвэртэй автомашины хувьд автомашины кузов нь цахилгаанаас зорчигчдыг хамгаалдаг юм.

Учир нь автомашиныг цахилгаан цохисон тохиолдолд цахилгаан цэнэг Фарадей эффектийн нөлөөгөөр машины гадаргуу дээгүүр явж өнгөрдөг.

АЯНГА ЦАХИЛГААН АВТОМАШИН ДЭЭР ХЭРХЭН БУУДАГ ВЭ?

Аянга цахилгаанаас автомашины дугуй бус металл кузов нь зорчигчийг цахилгаанаас хамгаалдаг. Гэхдээ ийм үед та машины ямар нэг металл эд ангид хүрч болохгүйг санах хэрэгтэй. Аянга автомашин дээр буусан тохиолдолд кузов дээр Фарадей тор буюу бүрхүүл үүсэж, цахилгаан цэнэг нь дугуйгаар дамжин газар луу дамждаг. Нэг үгээр хэлвэл дугуй нь тусгаарлах бус дамжуулах үүрэг гүйцэтгэдэг байна.

  • Цахилгаан автомашины кузов дээр бууна.
  • Цахилгаан гүйдэл машины гадаргуу дээгүүр өнгөрнө.
  • Цахилгаан автомашины дугуйгаар дамжин газар луу гарна.

Дуу цахилгаантай аадар борооны үеэр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ аянганд өртөхөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийг хүргэж байна.

Зөвлөмж:

– Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай гэж үзэх хэрэгтэй.

– Өндөрлөгт байгаа зүйл рүү аянга унах нь элбэг бөгөөд өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс дөрвөн метрийн дотогш зүйл рүү дамждаг аж.

– Биендээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой.

– Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгоно уу.

– Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй. Даавуун болон берзентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвшин дээр аюултай.

– Морь унах нь аюултай. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух.

– Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос дөрвөн метрээс хол зайнд доош суух.

– Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх.

– Гэрийн дотор яндан, зуух болон ханатай ойр байх нь аюултай. Тиймээс гэрээс гарч, дөрвөн метрээс хол зайнд доош суух, эсвэл ойр хавийн барилга байгууламжид орж хоргодох нь аюулгүй

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
Зочин202.55.188.100
Цахилгаан цахих үед утас цахилгаан татна гэж бдг юм болуу
2024/08/12
Зочин202.55.188.100
Цахилгаан цахих үед утас цахилгаан татна гэж бдг юм болуу
2024/08/12
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com