Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотыг сонгожээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, зөвлөх Б.Мягмар нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн удирдагч Виктор Лутенко тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Хөдөлмөрийн динамик загварыг ДТН аргачлалаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус хамтын ажиллагааны хүрээнд “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийг сонгоод байгаа аж. Иймээс НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас НЗДТГ-тай хамтран хөдөлмөрийн динамик загварыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх чиглэлээр урт хугацааны гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Төслийг хэрэгжүүлэхээр сонгосон хоёр аймагт хүсэлт илгээсэн. Одоо бид нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна. Нийслэлд хэрэгжүүлэхээр болбол есдүгээр сараас эхлэн төслөө эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв. Санал болгосон төслийн талаар дотооддоо хэлэлцэн, зөвшилцөж, тодорхой шийдэлд хүрсний дараа хариу мэдэгдэх тухайгаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Монгол дахь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас сүүлийн жилүүдэд дотоодын шилжилт хөдөлгөөний талаар төрөл бүрийн судалгаануудыг явуулж, шилжилт хөдөлгөөний учир шалтгаан, үр дүн, тулгарч байгаа гол асуудлуудыг нь нарийвчлан судалжээ. Цаашид хамтарч ажиллахаар болбол судалгааны үр дүнгүүдийг дэлгэрэнгүй танилцуулан, төсөл, хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
197949.48.127.253
Cool blog! Is yourr theme custom made orr did you download it from somewhere? A design like yours with a few simple tweeks would really mwke my blog jump out. Please let me know where you got your design. Bless you คลับเกมฟรี webpage การพนันสล็อตเล่นฟรีโดยไม่ต้องลงทะเบียน
2021/08/11
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com