Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Нийслэлийн зарим дүүрэг дэх вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийжээ

Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт байрлах вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийхэд ажиглалт болон хүлээлгийн өрөө хүрэлцээгүй, яаралтай тусламжийн эмч, ажилтан, тоног төхөөрөмж дутуу, шар бүсийг зохион байгуулаагүй, аюултай хог хаягдал түр хадгалах өрөөгүй, хүн хоорондын зай барих тэмдэг, тэмдэглэгээгүй зэрэг дутагдал илэрчээ. Иймд зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйгээр хангалаа.

Мөн Сүхбаатар дүүргийн вакцинжуулалтын цэгт вакцинд хамрагдах иргэд гүйцэд ирээгүй тул задалсан 5 хүн/тун Файзер вакциныг устгалд оруулсан байна. Коронавирусний эсрэг вакцин нь үйлдвэрлэгч, нэр төрөл, савлагаанаас хамааран 1, 6, 10 хүн/тун зэргээр савлагдсан байдаг. Иймд дахин энэ төрлийн дутагдал гаргахгүй байх үүднээс тодорхой тооны иргэд цугласны дараа вакцины савлагааг задалж, вакцинжуулалт хийхийг зөвлөлөө.

Вакцинжуулалтын цэгүүдэд хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөц хангалттай, дархлалын дараа урвал хүндрэл гараагүй байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com