Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул энэ сарын 15-наас эхлэн 10 хоног хөл хорио тогтооно хэмээн аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэдэгдлээ.
Ингэхдээ аймаг доторх хөдөлгөөн чөлөөтэй байна. Улаанбаатар хот болон бусад аймгуудаас иргэдийг оруулахгүй гэдгийг тэрбээр онцлов.
Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар Улаанбаатар хот руу явах хүмүүсийг холбогдох нотлох баримтыг үндэслэн гаргах ажээ.