Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Гэр хорооллыг барилгажуулахаар “Гранд лайн” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээг цуцаллаа

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хяналтын хороо өнөөдөр хуралдаж,  “Гранд лайн”  ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Энэхүү хуралд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм.  “Гранд лайн”  ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг Амгалан орчмын 236 нэгж талбарт  төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан байдаг. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрсэн учир гурван талт гэрээг цуцалсан байна.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Нийслэл Улаанбаатар хотын зүгээс гурван талт гэрээнд заасан дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах чиглэлээр 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс 8.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байгаа юм. Иргэдийн хувьд ч гурвалсан гэрээнд заасны дагуу 48 айл газраа чөлөөлсөн бөгөөд газраа хараахан чөлөөлөөгүй ч удахгүй баригдах орон сууцаа хүлээж, хохирол амсаж буй иргэн олон байна. Долоон жил хүлээнэ гэдэг бол хангалттай хугацаа. Тиймээс “Гранд лайн”  компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг нь цуцалж байна” гэлээ.

Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны өндөр настан Т.Цэдэндамба “Гранд лайн” ХХК-ийн зүгээс анх иргэд бидэнд 0.07 га газарт дүйцүүлэн 120 ам метр талбай бүхий орон сууц олгоно гэж амласан. Манайх хашаандаа жижиг байшин, зуны сууцтай байсан. Байшинд маань 16 ам метр дүйцүүлж нэмээд нийтдээ 136 ам метр талбай бүхий байр олгохоор болсон. Манай хоёр хүүхдийнх мөн хашаагаа буулгаж, орон сууц авахаар болсон. Харамсалтай нь өнөөг хүртэл байр баригдсангүй. Түр амьдарч байгаарай гээд “Хангай” хотхонд хоёр өрөө сууц өгсөн. Орон сууц  эзэмших гэрчилгээ нь гараагүй болохоор минийх ч юм шиг, тэднийх ч юм шиг байранд амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд байр түрээсэлсээр 10 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байна. Нас 80 гарлаа. Яаралтай орон сууцтай болмоор байна” гэсэн юм.

“Гранд лайн” компанитай гэрээ байгуулан газраа чөлөөлсөн 48 айл өрх байгаагийн 29 нь орон сууцанд орсон бол 19 нь түрээсийн байранд аж төрж байгаа аж. Тус компани газраа чөлөөлсөн иргэдийн түрээсийн төлбөрийг төлдөггүй, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр ажлын байрыг нь олгоогүй, өөрсдийн барьсан “Хангай” хотхонд түрээсийн байр олгохдоо элдвээр шантаачилдаг гэхчлэн гомдлыг мэдүүлж байгаа юм.   
Ийнхүү “Гранд лайн”  ХХК-ийн гэрээг цуцалснаар тухайн талбар дээр дараагийн компанийг сонгон шалгаруулах, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.  Ажлын хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Орон сууцны корпорац ХК зэрэг байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл багтах бөгөөд ирэх долоо хоног гэхэд байгуулагдаж, иргэдийн асуудлыг шийдвэрлэх юм.

Төслийн дагуу хийсэн ажлын өнөөгийн байдал

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com