Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдлээ

Улсын ургацын комисс өчигдөр хуралдлаа. Энэ оны ургацын урьдчилсан балансаар 594 мянган тонн үр тариа, үүнээс 559 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн тосны ургамал, 203 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна гэлээ.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөн нийтдээ 10100 гаруй иргэн, хоршоо, байгууллага, аж ахуйн нэгжид олгосноор сонгино, саримс, хэмх, лоолийн тариалалт 5-320 га-аар нэмэгджээ.

Мөн таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа юм. Улаанбуудайн шинэ сортын үр гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлж үр үржүүлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ингэснээр нийт үрийн 30 хувийг шинэчилжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com